Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Иргэн бүр босоо монгол бичгээ сурталчилна


Шаравын Чоймаа “Залхуурлыг халая”


Кирил бичгийн бичлэгийн стандарт тогтоох тухай


“Төрийн албан ёсны хэлний тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.16 дахь хэсэг,”Соёлын тухай” хуулийн 13 дугаар зуйлийн 2 дахь хэсэг.Кирил бичгийн бичлэгийн стандарт тогтоох мэргэжлийн комиссын дүгнэлтийг үндэслэн ТОГТООХ нь:

 

1. Кирил бичгийн бичлэгийн стандартыг тогтоосон монгол болон гадаад хэлний үгсийг 1,2 дугаар хавсралтын ёсоор,гадаад үгсийн монгол орчуулгыг 3 дугаар хавсралтын ёсоор баталсугай.

 

2. Бичлэгийн стандартыг тогтоосон үгсийг албан бичиг болон олон нийтэд зориулсан бүх төрлийн ном,сурах бичиг,мэдээлэл,хаяг,шошгод мөрдөн хэрэглэж байхыг төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслийн редакциуд,ном хэвлэдэг байгууллага,бүх шатны сургуулийн багш нар, тэдгээр сургуулийн сурах бичгийг зохиогчид,хянан тохиолдуулагч нар,зар сурталчилгааны агентлагуудад үүрэг болгосугай.

 

 

3. Бичлэг болон орчуулгыг тогтоосон үгсийг товхимол болгон хэвлүүлж, төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслийн редакциуд,ном хэвлэдэг 6айгууллага, бүх шатны сургуулийн багш нар, тэдгээр сургуулийн сурах бичгийг зохиогчид,хянан тохиолдуулагч нар.зар сурталчилгааны агентлагууд,төв болон орон нутгийн номын сангуудад зохих үнээр худалдан хүргэхийг Боловсрол,соёл,шинжлэх ухааны яамны Ерөнхий боловсролын газар(Д.Эрдэнэчимэг), Санхүү, хөрөнгө оруулалтын газар (С.Наранцогт) -т даалгасугай.

 

4. Монгол хэлний дэлгэрэнгүй болон хураангуй тайлбар толиуд,олон хэлний толиудад байгаа үгсийн бичлэг,бүрэлдэхүүнийг тогтоосон стандартын дагуу хянаж, шаардлагатай өөрчлөлт хийж,хэвлэхийг толь зохиогчдод үүрэг болгосугай.

 

Дарга       Ё.Отгонбаяр

 

ОЛОН ХУВИЛБАР БИЧЛЭГТЭЙ МОНГОЛ ҮГСИЙГ ЖУРАМЛАСАН ЖАГСААЛТ

 

Хувилбарууд Журамласан жагсаалт

аварга / аврага аварга

авлига / авилга авлига

авхуул / авахуул авхуул

авьяас / авъяас авьяас

агуу / аугаа агуу

адасга / адсага адасга

азарга /азрага азарга

азгүйдэх / азгүйтэх азгүйдэх

айлдвар/айлдал айлдал

айлдвар

айхавтар / айхтар айхавтар

аливаа/алив аливаа

алцганах / алцаганах алцганах

амарлингуй / амирлангуй амарлингуй

арвагар / аравгар арвагар

арвилах/аривлах арвилах

арзгар/арзагар арзгар

аяндаа/аяандаа аяндаа

бадируун / бадриун бадриун

байгапь / байгал байгаль

байцай/байцаа байцай

банди/баньд банди

бархирах/бахирах бархирах

билиг/билэг/бэлгэ / бэлэг билиг /оюун билиг/

бэлгэ / бэлгэ тэмдэг/

бэлэг / бэлэг дурсгал/

бич / мич бич

бодгаль / бодьгал бодгаль

бодос/бодис бодис

бодот/бодит бодит

бодьсад /бодисад бодисад

борви/борив борви

бохирдох / бохиртох бохирдох (хиртэх)

бохиртох

бөгөөд / бөгөөс бөгөөд

бөгцгөнөх / бөгцөгнөх бөгцгөнөх

бөндгөнөх / бөндөгнөх бөндгөнөх

бувтнах / бувтанах бувтнах

будлих / будилах будилах

бургилах / буриглах бургилах

бусниулах /бушнуулах бусниулах

бүгчим / бөгчим бүгчим

бүжин/бөжин бөжин

бүжиглэх / бүжих бүжиглэх

бүжих

бүлтгэнэх / бүлтэгнэх бүлтгэнэх

бүлэг / бөлөг бүлэг

бүрчлэн/бүрчилэн бүрчлэн

бүрэлдэхүүн / бүрэлдхүүн бүрэлдэхүүн

бэлчир/билчир бэлчир

бэлэвсэн/ бэлбэсэн бэлэвсэн

бэнчин/бинчин бэнчин

бэртэнгэ / бэртэнги Бэртэнгэ

вандан / бандан вандан /хадаг/

бандан/ширээ/

гавж / гавьж гавж

гавьяа / гавъяа гавьяа

гадарга / гадрага / гадаргуу гадарга

гадаргуу

гаднах / гаднахь гаднах

гайхшрал / гайхширал гайхширал

гамин гамин

ганьхрал1ганихрал / ганьхрал

гараг гараг

гарваль / гарвал гарваль

гарди / гарьд гарди

гацуур / гачуур гачуур / модны нэр/

гацуур /мөчир/

гогодох / гогдох гогодох

голдрил / гольдрол голдрил

голдуу / голцуу голдуу

гоньд / гонид гоньд

гоолиг / гуалиг гоолиг

гуаш / гуашь гуаш

гулжгар / гулзгар гулжгар/зөөлөн биеийн мурийсан байдал/

гулзгар /хатуу биеийн мурийсан байдал.жишээ

нь төмөр/

гуньхрах / гунихрах гуньхрах

гурви / гурив гурви

гүвгэнэх / гүвэгнэх гүвгэнэх

гэгээлэг/ гэгээлиг гэгээлэг

гэр лүү / гэрлүү гэр лүү

давлагаалах / давалгаалах давалгаалах

давилуун / давлиун давлиун

давхарга / давхрага давхарга

дайчилгаа / дайчлагаа дайчилгаа

далдирах / дальдрах дальдрах

дамжилга / дамжлага дамжлага

дараах /дараахи дараах

дарвагар / даравгар дарвагар

даяаршил / даяарчлал даяаршил

даяарчлал

дийлэнх/дийлэнхи дийлэнх

довтолгоо / довтлогоо довтолгоо

долдугаар / долоодугаар долоодугаар

долоодахь / долоодох долоо дахь

доорх / доорхи доорх

дооших / доошхи дооших

дор/доор доор (байр заана)

дор (чанар заана)

дорвитой / доривтой дорвитой

дорнод / дорнот дорнод

доторх 1 доторхи доторх

дотуурх / дотуурхи дотуурх

дөрөвдэх/дөрөвдөх дөрөв дэх

дугариг/дугараг дугариг

дужигнах / дужгинах дужигнах

дуржигнах / дуржгинах дуржигнах

дундад / дундат дундад

дундах / дундахь дундах

дундаж / дундач Дундаж

дурдах / дурьдах дурдах

дуртгал / дурдатгал дуртгал

дуугарах / дугарах дуугарах

дуурайх 1 дууриах дуурайх

дуурсах /дуурьсах дуурьсах

дүйчин/дүүчин дүйчин

дүл / дөл шөнө ~ дүл

дэгдгэнэх / дэгдэгнэх дэгдгэнэх

дэгдээхий / дэгдээхэй дэгдээхий

дэрчгэнэх / дэрчигнэх дэрчгэнэх

дээрх / дээрхи дээрх

дээших / дээшхи дээших

есдэх/есдөх ес дэх

ёнхгор / ёнхигор ёнхгор

жайжганах / жайжигнах жайжганах

жижгэрэх / жижигрэх жижгирэх

жирвэгэнэх / жирвэгнэх жирвэгэнэх

жирвэгэр / жирэвгэр жирвэгэр

жүрж / зүрж жүрж

жүүс / шүүс шүүс

зааварчилгаа / зааварчлагаа зааварчилгаа

завж / завьж / жавж завж

завьяа / завъяа завьяа

загатнах/загтнах загатнах

замбуутив / замбатив’ замбуутив

зангилаа / зангилгаа зангилаа

зангилгаа

засаршгүй / засрашгүй засаршгүй

зовних/зовинох Зовних

маань /тэр маань/

магадалгаа / магадлагаа магадалгаа

махбод / махбодь махбод

мөрөгцөг/ мөргөцөг мөргөцөг

мөхөсдөх / мөхөстөх мөхөстөх/энэ бичлэг зөв/

мурий / муруй мурий/үйл үг/

муруй (тэмдэг нэр)

мэдрэхүй / мэдэрхүй мэдрэхүй

мэргэ / мэрэг мэргэ

мэргэжил / мэрэгжил мэргэжил

наадах / наадахь наадах

наалданги / наалданга наалданги

нааших 1 наашхи нааших

навтганах / навтаганах навтганах

наймаалж / наймалж наймалж

нармагар / нармигар нармигар /хүний хамрын терх/

нижигнэх / нижгэнэх нижигнэх

нил / нэл нэл /бүхэлдээ/

нил цэцэг

нисэгч / нисгэгч нисгэгч пилот

нисэгч /сансрын нисэгч/

номхтгох / номхотгох номхотгох

нотолгоо / нотлогоо нотолгоо

нөгөөтээгүүр / нөгөөтэйгүүр нөгөөтээгүүр

нөгчих / нөхцөх нөгчих нас ~

нөхцөх

нударга 1 нудрага нударга

нулимс/нулимас нулимс

өгүүлэгдэхүүн / үгүүлэгдэхүүн өгүүлэгдэхүүн

өгүүлэхүүн / үгүүлэхүүн өгүүлэхүүн

өгүүлэл / үгүүлэл өгүүлэл

өлөг/өлгө эд~ өлөг эд ~

өмнөд /өмнөт өмнөд

өмхий/үмхий өмхий

өнтэй / өнөтэй өнтэй

өрвөлөг/өрөвлөг өрвөлөг

өргөдөл / өрөгдөл өргөдөл

өш / өс өш

өс

 

өшиглөх / өшгөлөх өшиглөх

пижигнэх / пижгэнэх пижгэнэх

саарь / сайр саарь гарын ~

сайр голын ~

сагалдарга / сагалдрага сагалдарга

саглагар / сагалгар саглагар

сайхь / саахь ~ хүн сайх (нөгөө) /саахь-ийг хэрэглэхгүй/

саях (саяын)

саланги/саланга саланги

санаачилга /санаачлага санаачилга

сарваганах / саравганах сарваганах

саримс / сармис / саримсаг саримс

саримсаг /аль ч хэлбэрийг хэрэглэж болно/

сарьдаг/саридаг сарьдаг

сонгууль / сонгуул сонгууль

сонсогдох / сонсдох / сонстох сонсогдох / сонстох / аль ч хэлбэрийгхэрэглэж

болно /

сорви/сорив сорви

сормуус/сормос сормуус

суварга / суврага суварга

судлагдахуун судлагдахуун

сурвалжилга / сурвалжпага сурвалжилга

сургаал / сургааль сургаал

сурталчилгаа /сурталчлагаа сурталчилгаа

суртахуун / суртхуун суртахуун

сүсэг / сүжиг сүсэг ~ бишрэл сүжиг ~ээр өвдөх

цэрвүү цэрвүү

сэрвэгэр / сэрэвгэр сэрвэгэр

сэргэмж / сэрэмж сэрэмж / сэргэмж-ийг бичигт хэрэглэхгүй /

сэржигнэх / сэржгэнэх сэржгэнэх

тавтир /тавьтир тавтир

тасхийм / тэсгим / тэсгэм тасхийм / тэсхийм (найруулгын ялгаатай хэрэглэж болно)

ташрам / дашрам титэм /титим товъёг / товьёог тогтонги /тогтонг тожигнох / тожгонох томчууд / томчуул ташрам

титэм

 

товьёг

 

тогтонги

 

тожгонох

 

томчууд II томчуул / аль ч хэлбэрийг хэрэглэж болно /

 

томьёо /томъёо томьёо

тохьгүй / тохигүй тохьгүй

тошлог / тошлой тошлог / тошлой / аль ч хэлбэрийг хэрэглэж болно /

Төвд / Түвд Төвөд

төвөг /түвэг түвэг

төвөнх/төвөн төвөнх

төвшин / түвшин төвшин төв ~

түвшин далайн ~

төлгө /төлөг төлгө мэргэ төлгө

төрөлхтөн /төрлөхтөн төрөлхтөн

туггам / тутам тугтам / бичгийн хэлний сонгодог найруулгад

хэрэглэж болно/

тунадас / тундас тунадас

турхирах/ тухирах турхирах/ тухирах

тутам / дутам тутам

туурвил / туурьвил туурвил

тэнгис

тэнгис / тэнгэс

тээршээх / тээршаах тээршээх

увдис / увидас / увьдис увдис

удаах / удаахь удаах

уйланхай / уйлхай уйланхай

улхганах

улхганах / улхагнах

ундарга

ундарга / ундрага

урай / ура урай

урий/уруй уруй

уруу / руу уруу -газар

руу хот ~

урьдах / урдах урьдах (цаг хугацааны)

урдах (орон байрын)

уушги / уушиг уушги

үрчлээ / үрчлээс үрчлээ 1 үрчлээс / аль ч хэлбэрийг хэрэглэж

болно /

үүлдэр / үүлтэр үүлдэр

үүрд / үүрт ҮҮРД

үүсвэр / үүсгэвэр үүсвэр

хааш яаш / хайш яйш хааш яаш

хавсрах/хавсарах хавсрах

хавчганах / хавчигнах хавчганах

хавьгүй 1 хавигүй хавьгүй

хайхрах /хайхарах хайхрах

халти мөлт / хальт мөлт халти мөлт

халтирах / хальтирах халтирах

хангарди 1 хангарьд хангарди

харьяа/харъяа харьяа

хатангир /хатингар хатангир

хахуул / хахууль хахуул ~аар загас барих

хахууль хээл ~ өгөх

хашхирах / хашгирах хашхирах

хижээл / хэжээл хижээл

хир хир /буртаг/

хир / хэр хэр (хэмжээ) энэ ~

хиртхийх / хэртхийх хиртхийх

хоёрдахь / хоёрдох хоёр дахь

хойгуурх 1 хойгуурхи хойгуурх

хойд / хойт хойд

хойших / хойшхи хойших

холхи / холхь ~ газар холхи

хомстох 1 хомсдох хомсдох

хошуу / хушуу хошуу (хоншоортой нэг язгуурт үг)

хошууч / хушууч хошууч

хошхирох / хошгирох хошхирох

хөвгүүн /хөвүүн хөвүүн

хөвөх хөвөх

хөврөл / хүврэл үр ~ хөврөл

хөврөх/хүврэх хөврөх

хөдлөнги /хөдлөнгө хөдлөнги

хөлөг/хүлэг хөлөг хөлөг онгоц

хүлэг хүлэг морь

хөмүүл / хүмүүл хөмөл

хөөмий /хөөмэй хөөмий

хөрөв / хөрвө хөрөв ~ хурга

хөхүүлэх / хөхиүлэх хөхүүлэх хургаа ~

хөхиүлэх ~н дэмжих

хөшинги / хөшингө хөшингө

хуваарилах/хувиарлах хуваарилах

хуваарь /хувиар хуваарь

хударга / худрага хударга

хулчганах / хулчиганах хулчганах

хунтайж / хуантайз / хуантайж хунтайж

хуантайж (хэрэглэхгүй)

хурай /урай хурай

хошуу /хушуу хушуу(засаг захиргааны нэгж)

хүрлэгэр / хүрэлгэр хүрлэгэр

хүртэлх / хүртлэх хүртэлх

хэвлий / хэвэл хэвлий

хэддэх / хэддэхь хэд дэх

хэлсэнчлэн / хэлсэнчилэн хэлсэнчлэн

хэлэлцээ / хэлэлцээр хэлэлцээ яриа ~

хэлэлцээр гэрээ ~

хэмлэх / химлэх хэмлэх

хэншүү хиншүү хэншүү

хэрэв / хэрвээ хэрвээ

хэрэглэгдэхүүн /хэрэглэгдхүүн хэрэглэгдэхүүн

хэхрэх/ хэхэрэх хэхрэх

хэчнээн/хичнээн хэчнээн

хяхтнах / хяхатнах хяхтнах

цаадах / цаадахь цаадах

цааших / цаашхи цааших

цагаадах / цагаатах цагаадах

цагариг/ цагираг цагариг

цадиг/цэдиг цадиг

цовхрох/цовхорох цовхрох

цоморлог / цоморлиг / цомирлог цоморлог

цомтгох / цомхтгох цомхотгох

цомтгол / цомхтгол цомхотгол

цөөнх / цөөнхи цөөнх

цусдах / цустах цусдах гараа ~

цустах (шилж. утга)

цуурай / цууриа цуурай

цүдгэнэх / цүдэгнэх цүдгэнэх

цүдгэр / цүзгэр цүдгэр

цэн / цэнэ цэн

цэцгий / цөцгий цэцгий нүдний ~

цөцгий ~н тос

цэцэн / сэцэн цэцэн /мэргэн/

сэцэн (цол)

цээж / чээж чээж

чавхдас / чавхадас чавхдас

чанад / чинад чанад

чандмань / зэндмэнэ чандмань/эрдэнэ/

зэндмэнэ (тоглоом)

чармаа / чармай ~ нүцгэн чармаа ~ нүцгэн

чахрах / чихрах чахрах

чацуу / сацуу чацуу нас ~

сацуу ирэхийн ~

чүдэнз / шүдэнз чүдэнз

шавж / шавьж шавж

шамарга / шамрага шамарга

шарагчин / шаргагчин шарагчин (жилийн)

шаргагчин (зүс)

шаргуу / шургуу шаргуу

шармигар / шаримгар шармигар

шастир / шаштир шастир

шатахуун / шатхуун шатахуун

шашин / шажин шашин ~ы сургаал

шажин бурхны ~

шидмэс / шидэмс шидэмс

шударга / шудрага шударга

шуламс / шулмас шуламс

шуухитнах/ шуухьтнах шуухитнах

шээзгий / шээжгий шээзгий

эдлэхүүн / эдлэгдэхүүн эдлэхүүн / эдлэгдэхүүн

эжий / ижий эжий

эзлэхүүн / эзэлхүүн эзлэхүүн

элэн халин / элин халин элэн халин

эмхтгэл / эмхэтгэл эмхэтгэл

эрвэгэр / эрэвгэр эрвэгэр

эрвээхий / эрвээхэй эрвээхий

эргэнэг 1 эрэгнэг эргэнэг /монгол гэрийн эд зүйлийн тавиур/

эргэх / эгэх эргэх / эгэх(найруулгын ялгамжаатай хэрэглэнэ)

эргэцүүлэх / эрэгцүүлэх эргэцүүлэх

эрих / эрхи эрих

эрмэлзэл / эрмэлэлэл эрмэлзэл

эрхт / эрхэт эрхт

эшлэл / ишлэл эшлэл

ээдэм / ээдмэг ээдэм

явуур / явуурь ~гүй явуур

яйжгар / яайжгар яйжгар

яльгуй / ялигуй яльгуй

ярвагар / яравгар ярвагар

Тогтоопын 2-р хавсралт

 

Бичлэгийг нэг мөр болгосон гадаад хэлний үгс

 

Тогтоосон бичлэг Дуудлага

АВТО [rep.autos] авто

АВТОБУС [rep.auto+omni] автобуус.

АВТОМАТ [Гер. automates] автмаат

АГЕНТЛАГ [Лат. rgens (agentis)] аагентлаг

АГРОНОМ [Гер. agros + nomos] агроноом.

АЗОТ [Гер. a… +zoos] азоот

АКАДЕМИ [Гер. akademia] акадеэми

АККУМЛЯТОР [Лат. accumulator] аккумляатор

АКТИВ [Лат. activus] актиив

АЛЬБОМ [Фр. album] альбоом

АНКЕТ [Фр. enquKte] анкеэт

АНТЕН [Лат. antenna] антеэн

АРБИТР [Фр. arbitre < лат. arbiter] арбиитр

АУДИТ [Лат. audit] аудиит

БААР [Англ. bar.] баар

БАРРЕЛ [Исп. barril] барреэл

БЕИСБОЛ [Англ. baseball] бэйсбоол

БИБЛИ [Гер. biblia-biblion] бийбли

БИЗНЕС [Англ. business] бийзнес

БИНГО [Англ. bingo] биинго

БИРЖ [Герм. Вцгее]. биирж

БИФШТЕКС [Англ. beefsteaks] бифштеэкс.

БЛИЦ [Герм. Blitz] блиц

БОИЛЕР [Англ. boiler] бойлер

БООЛТ [Англ. bolt] боолт.

БОНД [Англ. bond] бонд

БОРШ [Орос борщ] боорш

БОСС [Англ. boss] боосс

БОУЛИН [Англ. bowling < to bowl] боулинг

БРЕЗЕНТ [Голл. presenning] бирзээнт

БРЕИК [Англ. break] брейк

БРИГАД [Фр. brigade] бригаад

БРОКЕР [Англ. broker] броокер

БУФЕТ [Фр. buffet] буфеэд

ВАГОН [Англ. wagon] вагоон

ВАКУУМ [Лат. vacuum] ваакуум

ВАКЦИН [Лат. vaccinus] вакциин

ВАЛЕНТ [Лат. valentia] валеэнт

ВАЛЬС [Фр. valse < герм. Walzer] ваальс

ВАЛЮТ [Ит. valuta] валюут

ВАРИАНТ [Лат. varians, variantis] вариант

ВАРЬЕТЕ [Фр. variete] варьеэте

ВАУЧЕР [Англ. voucher] ваучер

ВЕКТОР [Лат. vector] веэктор

ВИДЕО [Лат. video] видео

ВИЗ [Лат. visa] вииз

ВИСКИ [Англ. whisky] вииски

ВЭБСАИТ [Англ. web + лат. situs] вэбсаит

ГАЗ [Фр. gaz] гааз

ГАПА [Фр. gala] гаала

ХАМБУРГЕР [Англ. hamburger] хаамбүүргэр

ГАММА [Гер. gamma] гаамм

ХАНДБОЛ [Англ. hand-ball < hand] гандбоол

ГАРААШ [Фр. garage] гарааж

ГЕНЕТИК [Гер. genetics] генеэтик

ГРАММ [Фр. gramme < rep. gramma] граамм

ГРАН-ПРИ [Фр. Grant Prix] Граан-При

ДААРТС [Англ. darts] даартас

ДЕПАРТМЕНТ [Фр. departement] департаамент

ДИАГРАММ [Гер. diagramma] диаграамм

ДИЖИТАЛ [Англ. digital] дижитаал

ДИЗАЙН [Англ. design] дизайн

ДИЛЕР [Англ. dealer] диилер

ДИНОЗАВР [Гер. deinos + sauros] динозаавр

ДИСКО [Англ. disko] дииско

ДОЛЛАР [Англ. dollar] дооллар

ДАНХРААТ ДОМКРАТ [Голл. dommekracht] домкраат

ЕВРО [Гер. euro] Евроо

ЕВРОП [Гер. europai] Еврооп

JICA ЖАИКА [Англ. Japan International Cooperation Agency гэдгийн товчлол] ЖАИКА

ЖАНР [Фр. genre] жанр

ЖЕНДЕР [Англ. gender] жеэндер

ЖИИНС ЖЕНС [Англ. jeans] жеэнс

ЖИИП [Англ. jeep] жиип

ИМИЖ [Фр. image] иимиж

Э- МЭЙЛ [Англ. E-mail < electronic mail] имейл

ИННОВАЦИ [Лат. innovation] инновааци

ИНТЕРПОЛ [Фр. Interpol-Organi-sation internationale de police criminelle хэмээх нэрийг товчлон хэрэглэсэн нь] интерпоол

ИНЧ [Англ. inch] иинч

ИПОТЕК [Гер. hypotheke] ипотеэк

КАДАСТР [Гер. katastichon] кадаастр

КАКАО [Исп. cacao] какао

КАМЕР [Лат. camera] каамер

КАНЦЛЕР [Герм. Kanzler] Каанцлер

КАРАОКЕ [Англ. кагаоке<яп.] караоке

КАРГО [Исп. cargo] каарго

КАФЕ [Фр. cafe] кафеэ

КВОТ [Лат. quota] квоот

КИРИЛ [Болг. Кирилл] кириил

КОКА-КОЛА [Англ. coca cola] коока-коола

КОКТЕИЛ [Англ. cocktail] коктейл

CD. КОМПАКТ-ДИСК [Англ. compact disc] компаакт-дииск

КОМПАНИ [Фр. compagnie] компаани

КОМПЬЮТЕР [Англ. computer] компьютер

КОНВЕНЦ [Лат. conventio] конвеэнц

КОНСОРЦИУМ [Лат. consortium] консоорциум

КОНСТРАКШИН [Лат. constructio] констраакшин

КОНТРАКТ [Лат. contractus] контраакт

КОНЦЕРН [Англ. concern] концеэрн

КОНЦЕСС [Лат. concessio] концеэсс

КОРПОРАЦ [Лат. corporatio] корпораац

КОРПУС [Лат. corpus] коорпус

КОФЕ [Голл. coffie < араб. qahwa] коофе

КРАНТ [Голл. kraan] краант

ЛАЗЕР [Англ. laser] лаазер

ЛИГ [Фр. ligue < Лат. ligo] лииг

ЛИЗИНГ [Англ. lease] лиизинг

ЛИЦЕНЗ [Лат. licentia] лицеэнз

ЛОББИ [Англ. lobby] лообби

ЛОГО [Англ. logo] лоого

ЛОМБАРД [Ит. Lombardo < лат. longobardus] ломбаард

МАГИСТР [Лат. magister] магиистр

МАКРО [Гер. makros] маакро

МАНСАРД [Фр. францын уран барилгач Mansarde-ийн нэрээр] мансаард

МАРКЕТИНГ [Англ. market] мааркетинг

МАСТЕР [Гер. mastoras] маастер

МАФИ [Ит. maf(f)ia] маафи

МЕНЕЖЕР [Англ. manager] меэнежер

МЕНЕЖМЕНТ [Англ. management] менежмеэнт

МЕССЕЖ [Англ. message] меэссэж

МЕССЕНЖЕР [Англ. messenger] меэссенжер

МИСС [Англ. miss] миисс

МОБИКОМ [Англ. mobile + communication/mobicom/1 мобикоом

МООД [Фр. mode] моод

МОДЕМ [Англ. modem] модеэм

МОНИТОРИНГ [Лат. monitor] монитооринг

НАНО [Франц. nanie] наано

НОТАРИАТ [Лат. notarius] нотариат

ОКТАВ [Гер. octava] октаав

ОЛИГАРХ [Гер. oligarchia] олигаарх

ОНЛАЙН [Англ. one + line] онлаин

ПАНТОМИМ [Гер. panto-mimos] пантомиим

ПАРАОЛИМП [Гер. para+olympos] паараолимп

ПАРЛАМЕНТ [Герм. Parla-ment, англ. parliament, Ad. parlement < parlerl парлаамент

ПАТЕНТ [Лат. patens (patentis)] патеэнт

ПАУЗ [Гер. pausis] пауз

БАЦААН [Opoc. пацан] бацаан

ПЕПСИ [Англ. Pepsi пеэпси

БИРВААЗ [Opoc. пере + воз] бирвааз

ПИЦЦА [Ит. pizza < pizzicare] пиицца

ПЛЮРАЛИЗМ [Лат. plu-ralis] плюралиизм

ПОКЕР [Англ. poker] поокер

ПОЛИГОН [Гер. polygonos] полигоон

ПОЛО [Англ. ро1о<төвэд pho long] пооло

ПРАГМАТИК Гер. pragma] прагмаатик

ПРЕЗЕНТАЦ [Лат. praesentatio] презентаац

ПРИНТЕР [Англ. printer] приинтер

ПРОГРАММ [Гер. programma] програамм

ПРОПАН [Гер. propane] пропаан

ПРОЦЕССОР [Лат. processio] процеэссор

ПУУЛ [Англ. pool] пуул

РАДИАЦ [Лат. radiatio] радиац

РАДИО [Лат. radiare] араажав

РАПЛИ [Англ. rally] раалли

АРААМ [Польш. rama] араам, хөрөө араам

РЕГБИ [Англ. rugby] реэгби

РЕГИСТР [Лат. registrum] региистр

РЕИТИНГ [Англ. rating] рейтин

РЕЭКСПОРТ [Лат. re- +’лат exportare = реэкспорт] реээкспорт

РОБОТ [Чех. robot] рообот

РУБЛЬ [Орос рубити, обрубок] руубль

САИТ [Англ. site] саит

СЭНДВИЧ [Англ. sandwich] сэндвич

САУН [Фин. sauna] саун

СЕКС [Лат. sexus] сеэкс

СКАНЕР [Англ. scanner] скаанер

СКАУТ [Англ. scout] скаут

СЛАИД [Англ. slide] слааид

СТАТУС [Лат. status] стаатус

СТИЛЬ [Фр. style] стииль

СТРАТЕГИ [Гер. strategia < stratos + ago] стратеэги

СТУДИ [Ит. studio] стууди

СУПЕР [Лат. super] cyynep

СУПЕРМАРКЕТ [Лат. super + англ. market] суупермааркет

ТАРИФ [Фр. tarif] тарииф

ТЕЛЛЕР [Англ. teller] теэллер

ТЕНДЕР [Англ. tend + er] теэндер

ТЕРРОРИЗМ [Лат. terror] террориизм

ТРАНСКРИПЦИ [Лат. trans-criptio] транскриипци

ТРАНСЛИТЕРАЦИ [Лат. translittera] транслитерааци

ТРОЛЛЕИБУС [Англ. trolley-bus] троллейбус

УНЦ [Лат. uncia] уунци

ФАЙЛ [Англ. file] файл

ФАКС [Англ. fax < фр. facsimile < лат. fac simile] фаакс

ФЕРМЕР [Англ. farmer] феэрмер

ФУНКЦ [Лат. functio] фуункц

ФУРГОН [Фр. fourgon] фургоон

ХАЙПЕРМАРКЕТ [Лат. hyper + англ. market] хайпермаркет

ХОЛЕСТЕРИН [Гер. chole + stereos] холестериин

ЦЕЛЛОИД [Лат. cellula + rep. eidos] целлойд

ШОРТ [Англ. shorts-short] шоорт

ШОУ [Англ. show] шоу

ЭКВИВАЛЕНТ [Лат. aequiva-lens, aequivalentis] эквивалеэнт

ЭКОЛОГИ [Гер. oikos + logos] эколооги

ЭКСТРЕМИЗМ [Лат. extremus] экстремизм

ЭНЕРГИ [Гер. energeia] энеэрги

ЭСЭЭ [Фр. essay] эсээ

ЭХОГРАММ [Герм. Echo < лат. есо < rep. echo] эхограамм

UNESCO- ЮНЕСКО [Англ. United Nations Educational, Scientific and Cultural Organization] ЮНЕСКО

ABS- ЭЙ-БИ-ЭС [Англ. American Broadcasting System нэрийн товчлол/ABS/] эйбиэс

Тогтоолын 3-р хавсралт

 

Монголоор орчуулан хэрэглэх гадаад хэлний үгс

 

Орчуулах гадаад үг болон тэдгээрийн дуудлага Монгол орчуулга

БЕСТСЕЛЛЕР [Англ. bestseller] бэстсеэллэр Онцгой гүйлгээт ном

БИЗНЕСМЕН [Англ. businessman] бийзнесмеэн Ажил хэрэгч хүн

БОДИБИЛДИНГ [Англ. body-building] бодибиилдин Бялдаржуулал

БОНУС [Лат. bonus]. Боонус Урамшуулал(-цалин)

БРЭНД [Англ. brand] бреэнд Сор(-бүтээгдэхүүн)

ВАРЕНИ [Орос вар + ен + ье1 вареэни Чанамал

ВЕНА [Лат. vena] веэн Хураагуур(-судас)

ДЕТЕКТИВ [Англ. detective < лат. detectio] детектиив Адал явдал

КАМПАНИ [Фр. campagnel кампаани Аян (сонгуулийн-, атрын-)

КАМПУС [Англ. campus] каампус Хотхон (сургуулийн-)

КАССЕТ [Фр. cassette] кассеэт Хуурцаг

КИБЕРНЕТИК[Гер. kyber-netike] кибернеэтик Залуурзүй

КОМПЛЕКС [Лат. complexus] коомплекс Цогц (-үйлдвэр)

КОМПЛЕКТ [Лат. completus] коомплект Иж (-хоол)

КОНТЕИНЕР [Англ. container] контейнер Чингэлэг

ЛЕДЕРИН [Герм. leder] ледериин Хиймэл арьс

МАНЕКЕН [Фр. mannequin] манекеэн Загвар өмсгүүр

МИКР [Гер. mikros] миикр Бичил (-автобус)

МОНИТОР [Фр. moniteurl мониитор Дэлгэц

НОТЕБУК [Англ. notebook] ноутбук Зөеврийн компьютер

ПАРКЕТ [Фр. parquet Шахмал (-шал)

ПОТЕНЦИАЛ ГЛат. potential потенциал Чадамж

ПРОДАКШИН [Англ. production] продаакшин Үйлдвэрлэл, бүтээгдэхүүн, на йруула мж

ПРОДЮСЕР ГАнгл. producer < лат. producerel продюусер Кино бутээгч

РЕСЕЙПШИН [Лат. reception] ресейпшин Хүлээн авах (зочид буудлын-)

СЕРТИФИКАТ [Лат. certum + facere] сертификаат Батламж

СКОТЧ [Англ. scotch] скооч Наалтууз

СТРЕСС [Англ. stress] стреэсс Бухимдал.дарамт (сэтгэлийн-)

СЮРПРИЗ [Фр. surprisel сюрприиз Гэнэтийн бэлэг

ХИТ [Англ. hitl хийт Шалгармал

ШАМПУН [Англ. shampoo] шаампунь Шингэн саван

“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ” уран бичлэгийн үзэсгэлэн нээгдэнэ


Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Төрийн ордоны Иргэний танхимд хэвлэлийн бага хурал хийж маргааш 2011 оны 11 дүгээр сарын 16 ны 11:30 аас Уран зургийн галлерейд Монголын шилдэг каллиграфичдын “МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ” каллиграфийн шилдэг бүтээлийн үзэсгэлэн нээгдэнэ хэмээн зарлалаа. Уг үзэсгэлэнн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд тус үзэсгэлэнд Сэцэн хиад Дашбалдангийн Баттөмөр, Жалайр Довдонгийн Батбаяр, Онолт Тогообатын Жамьянсүрэн, Их Түмэн Лхагваагийн Түвшинжаргал, Асуд Дагвын Ганбаатар, Бууч Цэгмидийн Тамир, Баянсайхан Цэнд-Очирын Бямбажав, Тарчин Энхбаатар Найдандорж, зэрэг шилдэг уран бичээчдийн  бүтээл тавигдаж байна.

Г.Буянтогтох: “Монгол хэл соёлынхоо төлөө зүтгэе”


Монгол хэл, соёлынхоо төлөө дуугардаг хүн цөөрөөд байна. Билгүүн номч Бямбын Ринчин, билэгт эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн, бишрэлт багш Чой Лувсанжав нарын дуу хоолой өнөөдөр үгүйлэгдэж байна. Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа бол яах аргагүй монгол хэл, соёл минь билээ. Монгол босоо бичгээ төрийн хэл болгох гэж  90 жилийн тэртээгээс Б.Ринчин абугай тэмцэж асан бол өнөөдрийг хүртэл “Хүмүн бичиг” сониныг гал таслахгүй авч явахад өөрийн нэр нөлөө,  мэдлэг чадвар, туршлагыг өвлүүлэн тэмцэж ирсэн хөдөлмөрийн баатар,  багш, доктор, профессор Т.Дашцэдэн,  СГЗ, сэтгүүлч Т.Галдан агсны гавьяаг Монгол Улсын ардын уран зохиолч,  СГЗ, яруу найрагч, зохиолч Тангадын Галсан “Хэзээ чиг босоогоороо байх монгол бичиг маань хэний ч өмнө бөхийхгүй. Бямбын Ринчин багш маань амьддаа “Монгол бичиг соёл маань байх ахуйд Монгол Улс мөхөн доройтохгүй” гэж хэлдэг байсан сан. Монгол Улсын 4 Ерөнхийлөгч Монгол бичгийг маань адласангүй ч, “авсалсан” ч үгүй. Харин Ц.Элбэгдорж бүх албан хэрэгт монгол  бичгийг англи хавсаргатай хэрэглэж байхыг зарлигдсан нь тун оновчтой, сайхан шийдвэр болсонд өвгөн би өөд болсон бүх багш нарынхаа өмнөөс баярлан гялайж байгааг юу гэхэв” хэмээж байлаа.  Эл санааг хаана, хаанаа дэмжин монголын бүх багш нар, эрдэмтэд, хэвлэл мэдээллийн ажилтан бид  үлгэрлэн ярьж, түмэн олноо  “Монгол хэл, соёлынхоо төлөө тэмцэхэд нэгдье” хэмээн уриалмаар байна.

МУИС-ийн багш, доктор, профессор Гүндүүгийн Буянтогтохтой энэ талаар хөөрөлдлөө.

Багш маань сургуульдаа тасралтгүй 30 гаруй жил багшилж байгаа төдийгүй хот хөдөөгийн монгол хэл уран зохиолын багш нарын гурван арваны төлөөлөл болсон шавьтай,  хэвлэл сонин, телевиз, радиогийн олон сэтгүүлч, редактор шавьтай, европ, азийн тэргүүлэх орон Герман, Франц, Англи, Орос болон Япон, Солонгос,Хятад орны монгол судлаач, орчуулагч шавьтай…гээд яривал чухам багшийн багш болсон хүн.  Тиймээс ч эрдэм судалгааны ажлынхаа хажуугаар монгол хэл, соёлынхоо төлөө байнга санаа зовж, сэтгүүлч шавь нартаа зөв хэлж ярих, сайхан найруулгаар бичиж туурвихыг зөвлөдөг.

Түүний цээжинд багтаж ядсан монгол омгорхол ч бий. Бас бялхаж ядсан эрдэм соёл ч бий. Энэ бүхнээс нь багахан хэсгийг ч болов хуваалцахыг хичээлээ.

– “С1” телевизийн “Миний монгол хэл” нэвтрүүлэгт та шүүмжлэгчээр оролцдог. Таны яриа үзэгч олны сонирхлыг татсан, цаг үеэ олсон сэдэв хөндсөн, өгөөжтэй яриа гэж боддог. Та энэ нэвтрүүлэгт оролцож байхдаа “Монгол түмний оршихуйн үндэс” гэж хэдэн зүйлийг дахин давтан нэрлэж байсан. Түүнийгээ тодруулж өгнө үү.


– Тийм ээ, энэ талаар, телевиз, радиогоор удаа дараа ярьж, сонин, сэтгүүлд ярилцлага, нийтлэл хэд хэдийг гаргасан. Ер нь, байнга ярьж, тааралдсан хүн бүрт ойлгуулахыг хичээж явдаг. Яагаад гэвэл, хүчтэй нь үлдэж, хүчгүй нь арилдаг хатуу жамтай энэ дэлхийн аливаа үндэстэн угсаатан, улс түмэн амьдралын төлөө хайр найргүй тэмцэж байна. Тэр тэмцэл дунд Монголын ард түмэн өөрийн оршихуйн үндсийг аминаасаа илүүтэйгээр эрхэмлэн дээдэлж явах ёстой. Оршихуйнхаа үндсийг авран хамгаалж, бататган бэхжүүлэхийн төлөө Монгол Улсын иргэн бүр амь хайргүй тэмцэхгүй л бол арчигдаад өнгөрч. мэдэх хэцүү цаг хэдийнээ тулгараад, хэтрэх тийшээ хандаж байна. Өөрөөс бусад улс үндэстнийг өөдөлж дээшлээсэй, мандан бадраасай гэсэн “эхийн сэтгэл” өвөрлөж явдаг улс гүрэн байдаг гэдэгт итгэхийн аргагүйг сүүлийн хориод жилд Монголын ард түмэн яс махаараа мэдэрсэн биш үү ?

Миний бодлоор, монгол түмний оршин  тогтнохуйн зургаан үндэс байдаг. Үүнд, амь бие амар тайван оршин тогтнохуйн үндэс – газар шороо, амин тэжээл элбэг арвин оршин тогтнохуйн үндэс – таван хушуу мал сүрэг, эрдэм ухаан тэгш дүүрэн оршин тогтнохуйн үндэс – үндэсний хэл, бичиг, санаа сэтгэл амгалан ариун оршин тогтнохуйн үндэс-Бүдда Бурханы шашин, хүч чадал оргилуун бадрангуй оршин тогтнохуйн үндэс – эв нэгдэл, улс орон ашид мөнх мандан бадрахуйн үндэс – төр засаг болж ирсэн түүхтэй.

– Эдгээрээс алийг нь нэн чухалд үзвэл зохилтой вэ ? Өнөөгийн байдлаар энэ бүх оршин тогтнохуйн үндэс ямар   хэмжээнд яваа, бид үндсээ хэр зэрэг эрхэмлэн дээдэлж, хайрлан хамгаалж  байгаа бол?


– Хүний биед чухал, чухал бус эрхтэн гэж байдаггүй, цөм нягт холбоотой байдаг шиг, улс үндэстний орших үндсийн дотор тэр нь энэ нь гэж ялгах боломж маш бага. Гэвч, хамгийн эмзэг хэсэг нь төр засаг – үндэсний хэл бичиг. Эднийг салгахын аргагүй. Үндэсний хэл, үндэсний бичиг, Төр гурав бол Монгол Улсын тархи, Засаг бол зүрх судас.Тийм учраас харийн түрэмгийлэгч нар эхлээд Төр, засгийг эзлэн сөнөөж,  үндэсний хэл, үндэсний бичиг рүү довтлон мөхөөдөг шүү дээ. Монгол түмний оршихуйн үндэс өнөөдөр ямар байгаа тухайд олныг нуршилтгүй. Их зохиолчийн алдарт зохиолд тулгуурлан илэрхийлбэл доорхи мэт байна.

Их зохиолч Дашдоржийн Нацагдорж Танаа

Хэнтий Хангай Соёны өндөр сайхан нуруунууд шатав
Хойд зүгийн чимэг болсон ой хөвч уулнууд шалдрав
Мэнэн Шарга Номины өргөн их говиуд хоосров
Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд хойшоо түрэв

Та бидний төрсөн нутаг сүйдэв
Монголын сайхан орон сүйрэлд тулав

Хэрлэн Онон Туулын тунгалаг ариун мөрнүүд бохирлогдов
Хотол олны эм болсон горхи булаг рашаанууд бузарлагдав
Хөвсгөл Увс Буйрын гүн цэнхэр нуурууд татрав
Хүн малын ундаа болсон тойром бүрд уснууд ширгэв

Та бидний төрсөн нутаг сүйдэв
Монголын сайхан орон сүйрэлд тулав

Орхон Сэлэнгэ Хөхүйн онц сайхан голууд тасрав
Уурхай баялгийн охь болсон олон уул даваанууд талагдав
Хуучин хөшөө дурсгал хот балгадын сууринууд тоногдов
Хол газар одсон харгуй дардан замууд танагдав

Та бидний төрсөн нутаг сүйдэв
Монголын сайхан орон сүйрэлд тулав

Холхи газраас гялалзсан цаст өндөр хайрхнууд гундав
Хөх тэнгэр цэлмэсэн хөдөө хээр цайдмууд гутав
Холын бараа харагдсан ноён шовх сарьдгууд нурав
Хүний сэтгэл тэнийсэн уудам амьсгалт талууд нурамтав

Та бидний төрсөн нутаг сүйдэв
Монголын сайхан орон сүйрэлд тулав

Хангай говийн хооронд Халхын уудам нутаг энэлэв
Хар бага наснаас хөндлөн гулд давхисан газар эвдрэв
Гөрөөс араатан авласан урт урт шилүүд тасчигдав
Хүлэг морин уралдсан хөндий сайхан хоолойнууд талхлагдав

Та бидний төрсөн нутаг сүйдэв
Монголын сайхан орон сүйрэлд тулав

Салхины үзүүрт найгасан соргог нарийн ногоо гандав
Саруул талд яралзсан сонин янзын зэргэлээ гансрав
Сайн эрс цугларсан байц бэрх газар нүцгэрэв
Сүлд тахилга улирсан сүмбэр их овоо новшинд дарагдав

Та бидний төрсөн нутаг сүйдэв
Монголын сайхан орон сүйрэлд тулав

Нарийн өвс ургасан малын сайхан бэлчээр халцрав
Нааш цааш сүлжих тэнэгэр сайхан нутаг хавчийв
Дөрвөн цагийн улиралд дураараа нүүх нутаг хумигдав
Таван зүйлийн тарианы хөрс шороот газар хуйхлагдав

Та бидний төрсөн нутаг сүйдэв
Монголын сайхан орон сүйрэлд тулав

Өлгий сайхан ууланд өвгөдийг тавьсан газар баллагдав
Үр ач хүүхдийн үржиж өссөн орон бачлагдав
Таван хушуу мал тал дүүрэн бэлчсэн нутаг сийчигдэв
Монгол хүн бидний сэтгэлийг сорсон орон сэглэгдэв

Та бидний төрсөн нутаг сүйдэв
Монголын сайхан орон сүйрэлд тулав

Өвлийн тасхийм цагт цасан мөсөн бүрхээд
Болор шилийн өнгө гялтганаж гялалзсан орон бүрсийв
Зуны найртай улиралд цэцэг навч дэлгэрээд
Жигүүртэн шувууд холоос ирж гангар гунгар донгодсон орон бүүдийв

Та бидний төрсөн нутаг сүйдэв
Монголын сайхан орон сүйрэлд тулав

Алтай Хянган хоёрын завсарт атар баялаг орон цөлмөгдөв
Аав ээжийн минь оршсон ашдын заяасан нутаг цөхрөв
Алтан нарны туяанд энхжин тогтсон орон түгшив
Мөнгөн сарны гэрэлд мөнхжин гялалзсан газар түйвэв

Та бидний төрсөн нутаг сүйдэв
Монголын сайхан орон сүйрэлд тулав

Хүннү Сүннүгийн үеэс хөгшид өвгөдийн минь нутаг доромжлогдов
Хөх Монголын цагт хүчирхэг боссон орон доройтов
Он онд идээшиж олон жилд дассан нутаг алдагдаж магадгүй нь ээ
Одоогийн шинэ Монголын туг бүрхсэн орон арчигдаж мэдэшгүй нь ээ

Энэ бол та бидний төрсөн нутаг
Монголын сайхан  /саарал/ орон !

– Энэ байдлаас гарахын тулд, таны бодлоор, яавал дээр вэ ?


– Юуны өмнө төр засгийн удирдагч нарын үндэсний ухамсар мэдрэмж, эх оронч сэтгэлийн эрдэм, голч шударга зан төлөвийн хүмүүжил, удирдахуйн ухаан, төр ёс, түүх соёлын мэдлэг чадварыг монгол ухаан, зан суртлын суурь дэвсвэр дээр дээд цэгт нь хүргэн боловсруулах шаардлагатай юм. Тэгээд тэд ард олноо жинхэнээр тэргүүлэн, улс орноо ёсоор нь удирдвал Монгол Улс мандан бадрахгүй, хөгжин цэцэглэхгүй байна гэж үгүй. Бас хүүхэд залуус, хойч үедээ иргэний боловсрол олгох нь чухал гэж бодож байна.

-Иргэний боловсрол гэдгийг тодруулбал ?


– Миний бодлоор, дэлхий дээр монгол хүн, Монголын иргэн гэж байхын зорилгыг гүнзгий ухамсарлаж, үе үеийн өвгөд дээдсийн  мэргэн ухааны хүчээр бүрэлдэн тогтсон монгол түмний оршин тогтнохуйн бүх үндсийг сайтар ойлгон мэдэрч, хамаг  хичээл сурлага, хэрэг үйл, явдал суудлаа түүнд тулгуурлан бүтээхийг иргэний боловсрол гэнэ.


– Хүн байхын, тэр тусмаа Монголын иргэн хүн байхын учир утга, ганц зорилгын тухайд та юу гэмээр байна ?

– Монгол Улсын иргэний боловсрол эзэмшиж, Монгол Улсын бүрэн эрхт иргэн болж, монгол өвгөд дээдсийн гал голомтыг залган бадрааж явахын тулд дурдсан оршин тогтнохуйн гүн ухаанд суралцаж, аж амьдрал, ажил үйлсээ түүний дагуу нэр төртэй авч явах нь иргэн бүрийн, хүүхэд залуусын эрхэм дээд зорилго, амьд явахын гол утга учир байх ёстой гэж бодож байна

– Сүүлийн үед манай Засагийн газараас” Европ стандартыг нутагшуулна”,”Дэлхийн жишигт хүрнэ”, “Дэлхийн төвшинд өрсөлдөх чадвартай боловсролыг эх орондоо бий болгоно”, “ Кембрижийн стандартыг ерөнхий боловсролдоо баримжаа болгож авна” гэж ярьж, ярьснаа эн тэргүүнд боловсролын салбарт хэрэгжүүлээд эхэллээ. Энэ тухайд та ямар бодолтой байна ?


-Би их мунхаг хүн болоод ч тэр үү,  дэлхийн төвшинд өрсөлдөх чадвартай боловсрол, дэлхийн төвшин, дэлхийн жишиг энэ тэр гэж ярихад дургүй. Хэний юуг авчрах, хэний юуг дуурайхаа сайн судалж шинжлэх хэрэгтэй.

Эдийн засаг, үйлдвэр, хууль дүрэм баримтлах мөрдөх соёл хүмүүжил зэрэгт Европоос сурч болно. Гэхдээ, тэдний жишигт хүрэх биш, тэдний жишгээс, дэлхийн жишгээс давж гарахыг зорьж, гавшгайлан ажиллаж хөдөлмөрлөж тэмцэх ёстой.

Ямар ч гэсэн, харийн боловсролын тогтолцоо, тухайлбал, Кембрижийн стандартыг ерөнхий боловсролдоо баримжаа болгож авна гэдэг сэтгэлгээний гүн ухаан, тэр тусмаа оршихуйн талаас бол  олигтой юманд огт хүргэхгүй.

– Яагаад ?

– Гүн ухааны онол номлолд, материйн оршин байх арга, түүний нэн чухал онцолбор бол хөдөлгөөн, тэр тусмаа өөрийн хөдөлгөөн гэж сургадаг. Хөдөлгөөн, өөрийн хөдөлгөөн бол хөгжлийн үндэс учраас Монгол Улс хөгжихөд өөрийн хөдөлгөөн нэн чухал. Энэ хөдөлгөөн бусдыг хуулан дуурайх, бусдын бэлэн юмыг авч хэрэглэхтэй огт нийцдэггүй.  Бараа таваар, хоол хүнс, машин техник мэтийг гаднаас аваад ирж болно. Үйлдвэрлэх бүтээх аргыг нь хуулан дуурайж ч болно. Харин сургууль боловсролын тухайд бол ингэж огт болохгүй. Улс орноо хөгжүүлэх, тэр тусмаа боловсрол соёлоо хөгжүүлэхэд бусдыг хуулан дуурайх гэж оролдохын хэрэггүй. Өөрийн ухаан, өөрийн хэр хэмжээ, өөрийн хүчээр л хөгжих хэрэгтэй. Бурханыг бусдаас эрнэ гэдэг эндүүрлийн дээд. Түүнчлэн, хөгжил цэцэглэлийг хариас хайх бол мунхаглал. Өөрийн хүчин чармайлт, хөдөлмөр тэмцлээр л хөгжиж дэвжинэ үү гэхээс бус өрөөл бусдыг дуурайж хөгжинө гэж байхгүй. Ялангуяа боловсролын тухайд.

Тавын А ангид хэрэглэхэд сайхан таарч байсан сургалтын арга  Тавын Б ангид огт болж өгдөггүй гэх жишээтэй байдгийг багш болгон мэднэ дээ. Түүнчлэн, 70 жил Зөвлөлтийн, 20 жил Америкийн боловсролын тогтолцоо, сургалтын аргыг Монгол орны сургуульд хуулан хэрэглэх гэж мунгинасаар цаг, хүч, хөрөнгө мөнгө их сүйтгэлээ. Олигтой үр дүнд хүрсэнгүй. Монголын хүүхэд залуусын сэтгэлгээг үндсээр нь өөрчилж, Америкийнх шиг юм уу Английнх шиг болгосон цагт л энэ хэрэгжинэ. Ингэх нь монгол үндэстний оршихуйн эрх ашигт хэр нийцтэйг хэсэгхэн зуур цэгнээд үзэхэд эрхгүй нэг юм бодогдох буй заа. Хэдэн жилийн өмнө Зурагтынхан, гудамжаар яваа хүүхэд, залуусаас “Манай Улс Америкийн нэг муж улс болчихвол яасан юм бэ ?” гэж асууж байсан. Тэр асуултад хариулсан хүүхэд залуусын дийлэнх нь маш зүйтэй гэж байсан шүү.

Халуун амь бүлээн цусаа эх орондоо өргөж ирсэн өвгөд дээдсийн үр хойч, ач гуч нар ямар их доройтсоныг эндээс олж харахад түвэггүй байна биш үү.

Энэ бол төр засаг маань олон жилийн турш харийн төрийн бодлогыг хэрэгжүүлж, аав, ээж нэр сайтар эс судалсан байж, гадаад орон, харийн түмэн, бусдын хэл соёлыг мухар сохроор гайхамшгийн манлай, сайн сайханд хүрэх ганц зам мөр хэмээн шүтэж, хүүхэд багачуудаа санаатай, санамсаргүй алийг бүү мэд, хар нялхаас нь харьжуулах гэж цаг наргүй хичээн чармайж ирсний гай гамшиг, хор хөнөөл шүү дээ.
Монгол бичгийг улс орон даяар хэрэглэдэг болцгооё гэж ардчилал эхэлсэн цагаас ярьсаар байгаад 20 жил боллоо. Харин энэ жил шинэ төрсөн хүүхдийн гэрчилгээ, 16 нас хүрсэн иргэний үнэмлэх, гадаад улс оронд илгээх Төрийн албан бичиг зэрэг нэлээд зүйлийг монгол бичгээр хавсарган бичиж байх зарлигийг Ерөнхийлөгч гаргаж, Засагийн газарт хэрэгжүүлэхийг даалгасан байна. Энэ талаар таны бодол?


– Маш зүйтэй шийдвэр. Ерөнхийлөгч маань үндэсний хэл, үндэсний бичиг гэдэг тусгаар тогтнолын баталгаа, улс орон оршихуйн үндэс гэдгийг маш сайн мэддэг хүн шиг санагддаг. Ерөнхий сайд байхдаа, орон даяар монгол бичиг хэрэглэх тогтоол ч гаргаж байсан. Одоо улам шийдэмгий ажиллаж, түүхийн энэхэн чөлөөнд үндэсний бичгээ жинхэнэ ёсоор Төрийн бичиг болгох нь чухал.Тэгвэл ёстой Монголын түүхэнд мөнхийн гавьяа болно. Энэ Ерөнхийлөгчийг тийм гавьяа байгуулах хүн гэж бодож явдаг.

– Та Монгол Улсын гавьяат багш, нэрт манжич Шаарийбуу багшийн гарын шавь. Таны эрдмийн зэрэг хамгаалсан бүтээл ч манж хэлтэй холбоотой сэдэв байсан. Манж хэл монгол хэлэнд хэр зэрэг нөлөөлсөн бол ?


– Монгол Улсын түүх, монгол түмний оршихуйд нөхөж болшгүй гамшиг сүйрэл, хор хөнөөл учруулсан үндэстэн бол манж нар.Тэд манай ард түмнийг ар, өвөр монгол, халимаг, буриад, дээд монгол хэмээн бутран сарнихад хүргэсэн. Тэдний боолчлон дарлах бодлогын уршгаар монгол хэл, соёл туйлын их хохирсон. Харийн улс,гадаадын хүн, бусдын хэл соёлыг бишрэн дээдлэх мухар сүсгийн сэтгэлгээг тэд монгол хүнд албадан бий болгосон. Тэр нь хожим монгол хүнийг орос хэл, соёлын боол болгох, одоо бусад харь хэл, соёлын боод болох  шимт хөрс болж өгсөн.

– Манж хэлнээс гадна төвд хэл монгол хэлэнд их нөлөөлсөн гэж боддог. Өнөөдөр төвд хэл дээрх Бурханы шашны ном зохиолыг монголчлон унших тухай ч ярьж байна. Үүнийг та хэлшинжлэлч хүний хувьд юу гэж  бодож байна ?


– Бурхан зөвхөн төвд хэл л мэддэг, төвдөөр л дуугарвал ойлгодог гэж бодохгүй байгаа учраас Бурханы номыг монгол хэлээр орчуулан уншихыг туйлын зөв гэж бодож байна. Ер нь монгол түмэн Бурханы шашны далбаан доор төвд хэлэнд хэтэрхий боолчлогдсон гэж боддог. Адаглаад, долоо хоногийн долоон өдрийн нэр юу гэсэн үг болохыг ихэнх маань мэдэхгүй. Бас төвд нэртэй олон монгол хүн өөрийнхөө нэрийг монголоор мэдэхгүй гээд олон юм ярьж болно.

– Та одоо ямар чиглэл дээр судалгаагаа илүү төвлөрүүлж байна вэ?


– Сүүлийн гучин жилийг Боловсрол судлалд зориуллаа. Дэлхийн олон орны боловсролын тогтолцоог судаллаа. Их ч юм ойлгож мэдлээ. Гурван зуун далаад жилийн өмнө  үүссэн анги – сургуулийн
хэлбэр өнөөдөр тохирохгүй болсныг мэдэж,”Аугаа их сургахзүйн” оронд хэрэглэх “Өчүүхэн сургахзүйг” анхны байдлаар боловсруулсан.

– Таны боловсруулсан сургалтын шинэ арга байдаг гэсэн. Түүнийгээ тайлбарлаж өгнө үү.


– Дээр хэлсэн “Өчүүхэн сургахзүйн” нэг хэсэг л дээ. Бага сага хэрэглэж үзсэн. Гарын авлага сэлт боловсруулж хэрэглэсэн. Гэхдээ иж бүрнээр хэрэглэх боломж олдохгүй байна.

– Учрыг жаахан тодруулна уу.


– Нийгмийн нөхцөл бүрдээгүй байна гэх үү дээ. Миний бодлоор, дэлхий даяарт, сургууль, боловсролын тогтолцоонд эрс шинэчлэл хэрэгтэй байна. Өнөөгийн энэ дэлхий дээр боловсролынх нь тогтолцоо хямраагүй улс орон нэг ч байхгүй гэж баттай хэлж чадна. Бас, тэр хямралаас “Өчүүхэн сургахзүй” л гаргаж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

-Монгол Улсын ирээдүй боловсрол дээр тогтох уу? Мөнгөн дээр тогтох уу?


– Аль аль нь чухал. Гэхдээ хамгийн гол нь Монголын иргэний боловсрол эзэмшсэн ухаалаг, өөрийн бодолтой, чадварлаг хойч үе дээр тогтоно.

-МУИС-д олон жил багшиллаа,та. Таны шавь нараас гавьяат багш, төрийн шагналт зохиолч, сэтгүүлч ч төрөн гарлаа. Ер нь таны шавь нар хаана, хаана юу хийж байна вэ?

– Дорноговийн Ч. Отгонбаяр багш, Токиогийн их сургуулийн багш Кимүра Аяако, Казахстаны Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэн Базылханы Напил гээд гадаад дотоодод нэртэй төртэй яваа олон хүн бий. Гэхдээ тэдний сайн сайхан явахад би төдийлөн их тус болж чадаагүй гэж боддог. Тэд яг одоо, хэдэн жилийн өмнөх шигээ миний оюутан, сурагч байгаа бол овоо гайгүй юм хэлээд өгчихөж чадахаар санагдана.

– Шавийн эрдэм багшаас гэдэг. Таны багш нарыг сонирхвол бас их сонин байх?


– Тун аятайхан асуулт байна. Ерөөсөө  энэ хэдэн жил багш нэр зүүж яваа маань миний багш нарын надад хүртээсэн буян хишиг л дээ. Шашин талаас бол төвд номын үсэг анх заасан Архангай аймгийн Хашаат сумын (донжи ладү цаний моо дээ) Намсрай гавж. Тэгээд миний хоёр хувилгаан нагац ах гээд олон лам багш нар байна. Төр талаас бол анх А заасан Батмөнх багшаас эхлээд Ардын багш Д. Чойжалсүрэн, Гавьяат багш Я. Шаарийбуу, Х.Далхажав, Б. Бор, Чой. Лувсанжав, Ц. Сүхбаатар, Ш. Чоймаа, Ж. Баянсан, Соёлын гавьяат зүтгэлтэн С. Дулам, багш Л. Мишиг, Т. Арслан, Ц. Шархүү гээд дурдаад байвал олон багш бий.

– Таны төрсөн нутаг Архангай аймгийн Чулуут сум Шива ширээтийн шавийнхан гэдгээрээ их бахархдаг. Та энэ гэгээнтэн хувилгааны тухай, бас Архангайхан нийтийн шүтээн Зая гэгээнтний тухай өнөөдрийн залуус, шашин судлагч нар танилцуулж өгнө үү.


– Ийм аугаа  лам багш нарын авралыг энд товчхон дурдахас бус дэлгэрэнгүй өгүүлэх боломжгүй. Шива ширээт гэгээний нутагт төрж, Зая гэгээний хүрээн дээр өсч бойжиж, Богдын хүрээнд нас ихжээл болж яваагаа их хувь заяа гэж бодож баярлаж явна.Шива ширээт гэгээн манай нутгийнхны дээргүй аврал, язгуурын дээд лам. Монголд зургаан удаа тодорсон. Зургаа дахь дүр сая хоёр зууны зааг дээр жанч халсан. Шашин ном хаалттай байсан социализмын жилүүдэд Ширээт гэгээнийхээ сүүлийн дүрд бараалхаж, зарлигийг нь сонсож, адис хүртэж явснаа  үнэхээр эртний сайн ерөөлийн хүч гэж залбирч явдаг. Зая гэгээн бол нийт Архангай нутгийн зон олны дээдийн дээд аврал. Энэ хоёр болон нийт  монгол түмний ганц аврал Богд гэгээндээ зав л гарвал залбирч,  дуудлага, тарнийг нь уншиж урьж явдаг даа.

-Тантай МУИС-д нэг ангид сурч байсан оюутан нөхдөөс Ш.Ёолк СГЗ болсон.Бас А.Авирмэд гэж сайн сэтгүүлч байсан. Өөр ямар нөхдөө дурсвал сонин байх бол оо?


-Манай ангийнхан багшлах нь багшлаад, сэтгүүлч хийх нь хийгээд цөм нэртэй төртэй сайн яваа. Тэдний алийг гэх вэ. Харин сөнөөгч онгоцны тусгай ангид хамт алба хаасан цэрэг нөхөд, дарга нараа дурсан санахад залуу халуун нас эргээд ирэх шиг болдог. Дайчин нөхдөөсөө дурдахад, санаанд хурдан орж байгаагаас ХАА – н Гавьяат ажилтан Мардаан, Мэдэхгүй нар байна. Одоогийн жанжин штабын дарга генерал Бямбажав байна. Дарга нараас гэвэл, Гүррагчаа баатар, нисэхийн компанийн  Лхагваа хурандаа(миний мэдэх цол), миний хамгийн ойр шадар дарга штурман Ёндонжамц гээд олон хүн байна.

– Та ардчиллыг анхнаас нь дэмжигч. Өнөөдөр ардчилал урагшилсан уу, ухарсан уу?


– Ухарсан, урагшилсан  гэж ярих тохиромжтой бус. Ерөөсөө ардчилсан нийгэм рүү шинжлэх ухааны үндэстэй шилжиж чадсангүй. Манайхны гол алдаа бол нийгмийн хувьсгал буюу социализмаас капитализм руу шилжихийг хэтэрхий гэнэн хялбар төсөөлсөн явдал. Ердөө социализмын үед орос хэлээр тигр гэж дуудаж байсныг капитализмын үед англиар тайгр болгон дуудах шиг хялбарчлан санасан.

-Тодруулбал ?


– Өчигдрийн коммунист нам ардчилсан нийгэмд “Ардчилсан нам болчихлоо” гээд коммунист арга барилаараа ажиллаж эхэлсэн. Ард нийтээрээ шахам түүнд итгэсэн. Түүний балгийг өнөөдөр нийгмээрээ амсаж эдэлж сууна. Ер нь манай орон үлгэрт, “алтан цээжтэй, мөнгөн бөгстэй” гэж гардагчлан “ардчилал цээжтэй, социализм бөгстэй” нэгэн зүйл”хачин нийгэм” болчихсон гэж бодогддог.
Ж.Батсайхан

Үл төгсгөх ярианы өргөл үг.
Ийнхүү багшийн маань эмзэглэл багагүй аж. Ер нь багш хүн мөнхийн гэгээрүүлэгч, сурган хүмүүжүүлэгч байдаг болохоор хэлж ярьж буй нь ч зөөлөн аядуу, энэрэнгүй байх нь нийтлэг. Өнөөдрийн хахир хатуу, хүйтэн цэвдэг нийгмийн нүдэнд үл үзэгдэх ханыг эрдэмтэн багш нарын минь сургамжит үгс байнга нэвтлэн гэрэлтэж,  харанхуй замыг гийгүүлэн зааж байдаг нь ч нууц бус. Басхүү тэмцлийн тугийг багш нар маань ном бүтээлээрээ орлуулан өргөж,  хүн байхын үлгэр манлайллыг хичээл, лекцээрээ цаг үргэлж харуулж байдаг.  1980-аад онд оюутны намрын ажил дээр ч,  хичээлийн танхим, номын сан, тэр ч бүү хэл хаа тааралдсан газраа  “Өөрчлөн байгуулалт”-ын салхины дэвэлзээг монголдоо нутагшуулахыг сэмхэн ярилцдаг, маргадаг МУИС-ын хэсэг оюутан , багш нар байдаг байлаа. Өдгөөгийн нийтлэлч Баабарын нийтлэлүүдээр гол маргаанаа өдүүлж, улмаар “Үнэн”, “Үг”, “Бодлын солбицол” сониуудад ярьснаа бичиж нийтлүүлэн сэтгэлгээний ардчилалд суралцдаг байв. Тэр үед Дэнжийн мянгад байрлах “Үнэн” сонины нэгэн жижигхэн байшинд Г.Буянтогтох багш, саяхан Төрийн шагнал хүртсэн сэтгүүлч, яруу найрагч Б.Цэнддоо, шог зохиолч, сэтгүүлч Б.Ерэнтэй /”Үндэсний шуудан” сонины Тамгын газрын дарга/  гурав нэг хэсэг хамт амьдарсан.  Тэгэхэд тэд ёстой л “Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч явсан”  үесэн.
Ид үеийнхээ зохиол бүтээлийг хамт байхдаа л бичиж туурвиж, ирмүүн омголон, эрч хүчтэй байж. Өнөөдрийн “Хэн бэ?” гэдгээ ч тэндээс л олж авсан гэж нөхөд минь хааяа дурсдагсан.

Чухам түүнээс хойш олон он, цаг улирсан ч оюунлаг нөхдийн уран бүтээлийн болон эрдмийн ажил улам оргилон буцалсаар байна. Г.Буянтогтох багшийн маань хийж бүтээх ,хэлэх сургахын бяр ч амтагдаж явна. Одоо тэрбээр докторынхоо ажлыг нэгэнт дуусгачихаад, боловсролын шинэ тогтолцооны судалгаагаа улам гүнгийрүүлэн, гагцхүү хэрэгжүүлэхэд бэлэн цагийг хүлээж сууна. Ирэх цаг эрхэм багшийн минь эхэлсэн ажил бүхнийг ивээлдээ авах болтугай.

Эх сурвалж: “Монцамэ”

Т.Галсан, С.Дулам нарт батламж гардуулав


УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Т.Галсан, УИХ-ын гишүүн асан Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор С.Дулам нарыг өнөөдөр хүлээн авч уулзаж, Монгол Улсын Төрийн дууллыг шинэчлэхэд билэг авьяас, сэтгэл зүтгэл, ур ухаанаа дайчлан хувь нэмрээ оруулсныг нь үнэлж батламж гардуулав.

Уг батламжид “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэдэл Төрийн дууллын

Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Үндэс язгуур, хэл соёлоо
Үрийн үрд өвлөн бадраая

гэсэн гайхамшигт бадгийг шинэчлэн оруулж, орчин цагт нийцүүлэн улам утга төгөлдөр болгоход бичгийн их эрхэм хүмүүс Таны цэгц авьяасаа чин сэтгэлээр өргөснийг батламжлан энэхүү дурсамжийг хадгалуулав” гэжээ.

Бичгийн уран авьяастнуудын бүтээл багаддаггүй юм байна. Төрийн дууллын энэ дөрвөн мөр л гэхэд мөнгөөр хэмжигдэхгүй үнэ цэнтэй бүтээл, Монголын ард түмэн үргэлж мөнхөд дуулж байх сэтгэл зүрхний эгшиг аялгуу юм гэдгийг УИХ-ын дарга энэ үеэр онцлов.

Ардын уран зохиолч Т.Галсан “Бид мөнх биш, цаг хугацаа ч мөнх биш, харин түүхэн үнэний гэрч болсон бидний сэтгэл оюуны өчүүхэн бүтээлийг ийнхүү цаг хугацаанд нь батламжилж өгсөнд өвгөн миний духны үрчлээнээс нэг нь ариллаа. Шинэ сар гараад ах нь ерэн нас шүргэх нь, ахынхаа насыг аваарай” хэмээн ерөөв.  Монгол түмний сэтгэл зүрхний дуулал, монгол төрийн мөнхөд мандан бадрахын бэлгэдэл болсон Төрийн дууллыг шинэ цагийн аяст нийцүүлэн утга төгсийг нь улам төгөлдөржүүлэхэд багшийнхаа хамт хувь нэмэрлэсэндээ ихэд билэгшээж, бахархаж явдгаа доктор С.Дулам хэллээ.

Уулзалтад УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Золбаяр нар байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Дэнис Синьор:…Ингэж би Кембриж, Индиана хоёрт Монгол судлалыг үүсгэсэн юм.


1916 онд Унгар улст төрсөн. Унгар, Швeйцарь, Франц улст боловсрол эзэмшсэн.

Дэлхийн 2-р дайнд Францыг чөлөөлөх дайнд оролцож 1945 оны 11 сард цэргээс халагдсан.

1948-1962 онд Кембрижийн Их Сургуулийн Дорно Дахины Судлалын Факультетэд ажиллаад 1962 оноос Индианагийн Их Сургуульд шилжсэн.

1963 оноос 1981 оныг хүртэл Индианагийн Их Сургуулийн Урал Алтай Судлалын Салбарын эрхлэгчээр ажилласан.

Индианагийн Их Сургууль дахь Урал Алтай Судлал болон Монгол судлалыг үндэслэгч. PIAC ( Permanent International Altaistic Conference) буюу Олон Улсын Алтай Судлалын Байнгын Хурлыг үндэслэгчдийн нэг, Eрөнхий Нарийн Бичгийн Дарга нь (1960 оноос тасралтгүй 44 жил). Францын Академийн Сурвалжлагч гишүүн, Унгарын Шинжлэх Ухааны Академийн хүндэт гишүүн, Еврoпын Академийн ( Academia Europaea) гадаад гишүүн.

Их Британийн Royal Asiatic Society түүний нэрээр “Ази судлалын Дэнис Синьорын медаль” бий болгосон. Єөрөө PIAC – ийн медалийг 2 удаа хүртсэн ганц судлаач.

Одоо хүртэл Индианагийн Их Сургууль болон PIAC – ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоор байна. Блүүмингтон хот Алтай судлал болон Төв Eврази судлалаар дэлхийд нэртэй болсон нь түүний хөдөлмөртэй шууд холбогдоно.

Yнэнийг хэлэхэд Индианад ирэх хүртлээ Алтай судлалын аваргуудын нэг, түүх болсон энэ хүнийг эсэн мэнд, эрдмийн ажлаа хийсээр явна гэж мэдээ нь үгүй явсан билээ. Гэтэл энд ирээд барааг нь харах байтугай дотнын сайхан яриа өрнүүлэн суух ч завшаан тохиов.

Єдгөө нас сүүдэр 88 зооглож буй энэ буурал эрдэмтэн 2003 оны 10 сарын 21-нд Индианагийн Их Сургуулийн Төв Eврази Судлалын Салбарт түүхийн чиглэлийн тэтгэлэг үүсгэхээр бүх насныхаа эд хөрөнгө болох 2 байшинг, эдлэн газрынхаа хамт хандивлажээ.

Ярилцсан Мягмарын Саруул-Эрдэнэ

Хэзээ хэрхэн та анх Индианагийн Их Сургуультай холбогдож, ирсэн юм бэ?

1956 онд Коламбын Их Сургуульд ( Columbia University ) Урал – Алтай Судлалын Салбар байгуулагдсан юм. Эрхлэгч нь Жон Лотз. Тэр жил бараг зэрэг шахуу Индианагийн Их Сургуульд салбар доторх статустай Урал – Алтай Судлалын Хөтөлбөр байгуулагдаж. Хөтөлбөрийн удирдагч нь Лотзын дотнын анд Томас А.Себеoк байв. Энэ 2 судлаачийг Мажар гарлаас нь гадна Урал – Алтайн нэгдмэл хэл байсан гэж үздэг итгэл үнэмшил нь нэгтгэдэг байлаа. Гэхдээ үнэнийг хэлэхэд хэн нь ч Алтай судлалтай холбогдож байсангүй. Тиймээс тэд Алтай судлаач хайж байж. Лотз Коламбид Карл Менгесийг авчирсан бол Себеoк намайг Индианад аваачихыг чармайж байв. Тэр үед миний бие Парист олсон боловсролоороо Алтай судлалд боломжийн нэртэй болсон байлаа. 1948 оноос Кембрижэд хичээл зааж байсан юм. Дэлхийн шилдэг сургууль дахь ажлаа тухайн үед тийм ч алдаршаагүй сургуулиар солих хүсэл байсангүй. Гэвч 2 дахин илүү цалин олгох саналыг эсэргүүцээд ч байсангүй, ямар ч байсан 1 улирал зочин профeссoрooр ажиллахаар шийдсэн юм. 1961 оны 12 сард “Мавритания” хэмээх хуучин усан онгоцноос Нью Иoрк хотноо хөл тавив. Лотз намайг тосч аваад л удаан хугацааны гэрээ танилцуулав. Америкийн байгууллагуудад Урал Алтай Судлалыг дэмжих хөрөнгө ч их байгаа нь ойлгомжтой байлаа.

Тэгээд мөнөөх Урал Алтайн Хөтөлбөрийг хэрхэн бие даасан салбарын хэмжээнд хvргэв?

1962 оны намар би Кеймбрижээс гарсан. Себеoкийн сонирхол Семиoтикт шилжиж, 1963 онд Зэрэг цолын сургалтын ( Graduate School ) декан Аштон намайг хөтөлбөрийн удирдагч болохыг хүсэв. Тэгэхэд манай хөтөлбөр албан ёсоор Зэрэг цолын сургалтад хамаарагддаг байсан юм. Хөтөлбөрийг аваад би 2 чухал зүйл хийсэн гэж боддог. Юуны өмнө 1966 онд санагдана, хөтөлбөр Салбар болж, мастер, докторын зэрэг олгох эрхтэй болсон. 2-т гэвэл би үргэлж Урал Алтай судлалын цар хүрээг өргөсгөн нутаг орон судлалыг нэмэхийг боддог байлаа. Харин аль хавийн нутаг орныг хамаарах вэ гэдэг гол асуудал байв. Хэл шинжлэлийн хувьд Фин Түрэг 2-т холбоо байж болох ч соёл түүхээрээ энэ 2 хол. Yvний адил түрэг төвд 2 хэлний хувьд хавьтах ч үгүй. Иймээс хамгийн дээр нь энэ асуудлыг тоолгүйгээр судалгаагаа өргөжүүлэх явдал байсан юм. Төв Eврази манай салбарын судалгааны төв гэхдээ өөр улс, ялангуяа Унгарт анхаарлаа хандуулж байсан. Тиймээс ч 1979 онд Унгарын Шинжлэх Ухааны Академи коммунист улсын тэр бoлгон гаргаж чадахгүй шийдийг гарган манай сургуульд багшаа илгээж байхаар болсон юм.

Та бас Монгол судлалыг Индианад үндэслэсэн хүн. Энэ талаараа?

Индианад ирэхээсээ өмнө би Кембрижэд Сонгодог Монгол Бичгийн Хэл зааж байсан юм. Тийм болохоор Индианад Монгол судлалтай ямар нэг холбоотой гэж ойлгогдохоор ирсэн л дээ. Индианагийн Их Сургуулийн Монгол Судлалыг би Вашингтоны Их Сургуульд профессoр Поппетэй Сонгодог Монгол Бичгийн Хэл үзсэн Жон Крюгертэй эхэлсэн. Бид эхлээд Монгол бичгийн хэл л зааж байлаа. Дараа нь 1963 онд би Калифорнид Хангин Гомбожав гэж залуу байгаа тухай дуулж, ажилгүй байгааг нь мэдээд энд авчирч Ярианы Монгол хэл заалгаж эхэлсэн. Крюгер Сонгодог Монгол Бичиг, би өөрөө Монголын түүхийн хичээл зааж байлаа. Ингэж тэр үеийн нэрээр Урал Алтай Судлалын Салбарт Монгол Судлал бий болсноосоо хойш тасралтгүй үргэлжилсээр байна. Кара, Этвүд нар сүүлд ирсэн, одоо Монгол судлал Индианагийн Их Сургуулийн системд байраа бат олж авсаан.

Ингэхэд та өөрөө анх хэрхэн Монгол судлалтай холбогдсон юм бэ?

Мoнгoл Бичгийн Хэлийг би профессoр Лигетигээр Унгарт заалгасан юм. Миний мэргэжил биш байсан, одоо ч энэ миний мэргэжил биш. Би түүхч. (Синьор гуай түүхч боловч Алтай хэл шинжлэлээр хэд хэдэн чанартай өгүүлэл бичсэн. М.С.) Францад би Монгол зааж байгаагүй, харин ч сурсан. Одоо харин нэг сонин явдал ярьж өгье. Анх Кембрижэд томилогдоход тэд намайг авахаасаа өмнө бус, багшаа болгосныхоо дараа Монгол бичиг зааж чадах эсэхийг маань асууж байгаа юм даа. 1948 оны явдал.Тэгэхэд нь би “Ковалевскийн толь байвал чадна, үгүй бол зааж чадахгүй” гэж хариулсан юм. Бас л жинхэнэ Кембриж ёсоор тэнд надаас өмнө Монгол огт заагдаагүй байсан хирнээ аль 1848 онд Казаньд хэвлэгдсэн Ковалевскийн толь 2 ч байлаа. Ингэж би анх Индианагаас гадна бас Кембрижид Монголыг танилцуулсан хүн дээ.

PIAC бол Алтай судлалын хамгийн том хурал. Байгууллага ч гэсэн болно. Та бас PIAC –ийг үндэслэгчдийн нэг. Анх хэрхэн хуралдсан тухайгаа дурсахгүй юу?

PIAC –ийг санаачлагч нь нэрт Монголч Вальтер Хайссиг. Мюнхеньд хуралдсан Олон Улсын Дорно Дахины Судлалын ( International Congress of Orientalistics ) 24-р хурлын үеэр Алтай судлалынхан салангидаар ийм хурал хийж байвал зохистой болохыг анх тэр хэлсэн юм. Хайссигийн санааг хэлэлцэхээр бид цуглалаа. Одоо санахад надаас гадна лав Аннемарие фон Габайн, Омельян Прицак нар байсан юм даг. Хайссиг тэгээд анхны хуралдааныг өөрөө зохион байгуулж билээ. 1958 онд Германд болсон анхны хуралд яг 12 судлаач илтгэл тавьсан юм. Пенти Аалто, Чарльз Бауден, Герхард Дорфер, Вольфрам Эберхард, Карл Жан, Карл Менгес, Удо Пош, Омельян Прицак, Клаус Сагастер, Каарэ Томсен Хансен, Хайссиг өөрөө, тэгээд би. Хурал дээр PIAC нэрийг баталж, Хайссигийг Eрөнхий нарийн бичгийн даргаар сонгосон. 2 дахь хурал дээр эхний хуралд оролцогсдоос Эберхардаас бусад нь бүгд, дээр нь Турк эрдэмтэд, социалист улсаас анх удаа Польшийн Зайончковский ирсэн юм. 3 дахь хурал 1960 онд болж, ахмад эрдэмтэд Николас Поппе, Эрик Хайниш нарыг урьж оролцуулсан. Энэ хурал дээр Хайссиг чөлөөлөгдөх хүсэлтээ хэлж, дараагийн хурлыг Кембрижэд зохиох байгуулах байсан тул намайг Eрөнхий нарийн бичгийн даргаар сонгосон юм. Түүнээс хойш 1967, 1972, 1977, 1982, 1987, 1992, 1997 хамгийн сүүлд 2002 онд 5, 5 жилээр дахин сонгогдож ажиллалаа. Энэ бол сүүлчийн маань томилолт. Дараагийн сонгууль гэхэд 91 настай байна шүү дээ.

Хvйтэн дайны үед социалист улсаас эрдэмтдийг урьж оролцуулах хэцүү байсан биз?

Төмөр хөшигний цаанаас судлаачид ирэх амаргүй байлаа. Би бол өөрөө улс төртэй холбогддоггүй хүний хувьд PIAC – ыг хоёр хүчний гүүр болгохыг эрмэлздэг байлаа. Алтай судлалд Зөвлөлт, Унгар, Польш зэрэг социалист улсуудын эрдэмтдийн хувь нэмэр асар их. Тэгээд ч PIAC – ын медаль бий болоход эхний 6 шагналтны 3 нь социалист улсын эрдэмтэд байсан юм. 1 Монгол (Ринчен), 2 Унгар (Немет, Лигети). Зөвлөлт Холбоот Улсаас анх 10 дахь хуралд төлөөлөгч ирж байсан. 11 дэх удаагийн хуралд ЗХУ-аас В.И. Цинциус, Н.А.Баскаков нарын дээд зиндааны эрдэмтэд ирсэн нь хурлыг улам л чанаржуулж байв. Цинциус PIAC – ын медалиар 1971 онд, Баскаков 1980 онд шагнагдсан. Дани улст болсон тэр хурлын үеэр Финийн Рясянен, Польшийн Зайончковский, Оросын Баскаков нар 3-уулангийнх нь төрсөн газрын сүлд дуу болох Цагаан хаант Оросын төрийн дууллыг хоолой шахан, чангаар дуулан байсныг одоо ч мартдаггүй юм. Тэднийг сонсон, харж суухад надад PIAC – ийг авч яваадаа бахархах сэтгэгдэл төрж байлаа.

Сая ярьсан медалынхаа талаар танилцуулахгүй юу? Анхны шагналыг хэн хvртcэн бэ?

1962 онд би Индианагийн Их Сургуульд багш болоод PIAC – ын 5 дахь хурлыг Блоомингтонд зохиосон юм. Энэ хурлаас жил бүр PIAC – ийн хурлын үеэр Алтай судлалд гарамгай хувь нэмэр оруулсан нэгэн эрдэмтэнд Индианагийн Их Сургуулийн Алтай Судлалын Медаль олгож байхаар шийдсэн. Эхний 3 медаль хүрэл байсан бол үүнээс хойш бүгдийг алтаар хийсэн. Анхны шагналыг Бельгийн хар лам, тухайн үед тэтгэвэртээ гараад АНУ-д амьдарч байсан, нэрт Монголч Антойн Мостартад олгохоор болсон. 3 дахь шагналын эзэн нь Монголын Б.Ринчен.

Рамстедт, Поппе гэх мэт нэр бидний хувьд түүх шиг л сонстдог. Та гэтэл тэдэнтэй уулзаж, ярилцаж, нөхөрлөж явсан байдаг. Дурсамжаасаа хуваалцана уу?

Рамстедтэй би нэг л удаа уулзсан. Хелсинкид бид сайхан яриа өрнүүлж суусан. 50 –иад оны үе, тэр насан өндөр болсон байлаа. Поппетэй бол нэлээд хэд уулзалдсан, гэхдээ бид дотнын нөхөд байгаагүй. Yvнийг битгий буруу ойлгоорой, нөхөд биш байна аа гэдэг дайсан байна гэсэн үг бас биш шvv.

Тэгвэл Пэллиo?

Харин Пеллиoгийн хувьд ч ярих юм бий шүү. Түүнийг би сайн мэднэ. Yнэндээ Пеллиoтoй сайн танил эрдэмтдээс би л ганцаараа амьд байна. Пеллиoтoй би 1939 оноос 1945 оны 10 сарын 26 буюу насан эцэслэх хүртэл нь холбоотой байсан. Герман Францыг эзэлсэн, хэцүүхэн үе байлаа. Унгарын Боловсролын Яaмны багаахан тэтгэлгээр докторынхоо шалгалтад бэлдэх нэрээр, үнэндээ бол Пеллиoтoй ойртож, юм сурах үүднээс би Парист ирсэн юм. Унгар дахь 2 багшийн маань нэг Лигети өөрөө Пеллиoгийн шавь, Түрэгч багш Гюла Немет ч намайг “хязгааргүй мэдлэгтэй” тэр хүнээс суралцахыг зөвлөсөн юм. 23 настай залуу, Парист ирснийхээ дараахан Пеллиoгийнд очив. Yvдээ нээгээд оруулсан ч үгүй, 10 сард эхлэх хичээлдээ сууж болохыг хэлээд явуулж билээ. 37 онд Хайниш, 38 онд Отто Франкынд очсонтой харьцуулахад тийм ч дотно уулзалт болсонгүй. Цаг өнгөрөхөд анхны энэ сэтгэгдэл эрс өөрөөр эргэсэн юм. Анх уулзуут л дотносоод явах нь Пеллиoгийн зан биш ээ. Тэр том профессoр гэхэд туслах авдаггүй. Одоо бол багахаан коллежийн залуухан профессoрvvд л гэхэд туслахуудаараа ажлаа амжуулдаг болж дээ. Бүх ажлаа өөрөө, гараараа бичдэг, бичгийн машин ч бараг хэрэглэдэггүй. Би дараа нь албан ёсоор туслах нь болсон, гэхдээ надаар юугаа ч хийлгэдэггүй, харин ч надад тусалж Төв Евразийн судлалд анхаарлаа төвлөрүүлэхэд минь ихээхэн дэмжлэг болсон. Тамхийг угсруулан татна. Шавь цөөтэй, Лигети, Кливез, Луй Амбис, Ролф Штэйн, Луй Базен нарыг өөрөөсөө гадна нэрлэж чадна. Багш Францаар уран яруу, нэг ч сул үггүй ярьдаг тул оюутнуудаа бас хэлзүйн алдаа гаргахад маш дургүй байлаа. Шууд л эвгүйхэн хэлнэ. Азаар би Швэйцарын Франц хэлтэй сургуульд сурч байсан тул санаагаа зөв хэлж чаддаг байсан юм. Даруухан хүн байсан гэж хэлмээргүй, өөрийнхөө судалгааны хүрээнд хүн оруулах маш дургүй, дургүй хүнийхээ шавь нарт юм хэлж өгдөггүй. Соёлтой, сайхан эрийнх нь хувьд бүсгүйчүүд ихэд дурладаг, өөрөө ч бүсгүй хүний үзэсгэлэн гоог хүндэлдэг хүн байсан даа. Олон талын мэдлэгтэй, нөлөө бүхий тэр эрдэмтнийг үгээ хэлэхэд Францын Академи, улс төрийн ертөнц сонсдог байлаа.

Францыг чөлөөлөх дайнд оролцсон тань Пеллиoтoй холбоотой юу?

Тийм ээ. Тэрнээс өмнө болсон нэг явдлыг ярьж өгье. 1940 оны 6 сард Франц улс эзлэгдэхэд надад гуних, харамсах сэтгэгдэл нэг их төрөөгүй. Тэгэхэд, бас тэрний дараахан Парисын Унгар Судлалын Хүрээлэнгийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдохдоо ч би Мажар сэтгэлтэй, Мажар хүн л байв. 1940 оны 8 сарын 30 ны өдөр Венийн 2-р Тунхаглалаар Румын, Унгараас 1920 онд авсан Трансилванийн нэг хэсгээ буцааж өгөхөөр болов. Энэ чухал үйл явдлыг манай хүрээлэнгээс тэмдэглэх хэрэгтэй боллоо. Хэцүү асуудал бол дээрх тунхаглал Германы хүчтэй нөлөөгөөр хийгдсэн тул германүүдыг уримаар байдаг, гэтэл Франц Германүүд нэг дор хэрхэн баярлацгаах билээ. Ингээд би нэг ч герман хүн уриагүй юм. 50, 60-аад хүн цугласны дотор миний франц багш Пол Демиевилль, Рэнэ Грoссэ, нэрт түрэгч Жеан Дени, мэдээж Пол Пеллиo нар байлаа. 24 хөн насандаа ийм том хүлээн авалт зохион байгуулсандаа ихэд баярлаж байв. Эхлээд Унгарын Ерөнхий Консул дараа нь би үг хэлээд, Унгарын сүлд дууг дуулсны эцэст алдарт Марселийг эгшиглүүлэв. Тэгэхэд Францын Германд эзлэгдсэн нутаг дэвсгэрт Марселийг дуулах хориотой байсан юм. Энэ дуу бүгдийн сэтгэлийг ихэд хөдөлгөж билээ. Грoссэ нүдэндээ нулимстай, сэтгэлийн хөдөлгөөн маш багатай Пеллиo багш хүртэл миний гарыг удаан атган зогссон сон. Бүх насаа эрдэм шинжилгээний үйл хэрэгт зориулсан хүн атлаа Франц улс гэдэг түүний хувьд үргэлж анхдагч эрхэм зүйл нь байжээ. Тэр орой би Рубиконоо гаталж, (Рубикон – Италийн хойд хэсэгт оршдог гол. Энэ голыг гаталснаар Юли Цэзарь аян дайнаа эхэлсэн гэдэг. Рубиконыг гатална гэдэг эргэж буцахын аргагүйтэйгээ эвлэрнэ гэсэн үг. M.C.) Францад орсон юм даа. 1942 оны 10 сард би эхнэрийнхээ хамтаар баривчлагдахаас зугтан Францын Германд эзлэгдээгүй хэсэг рүү гарахаар болж Унгарын ерөнхий консул, Пеллиo багш 2-той үдэлтийн зоог барив. Тэгээд Марсельд ирэхэд тэр хэсэг ч бас эзлэгдсэн тул тэнд байх ч хэрэггүй болж эргээд Парист 1943 оны дундуур ирсэн юм. Пеллиo багш намайг дотно хүлээн авав. Дайны явц нөгөө тал руугаа орчихсон үе. Багш нэг өдөр надаас дайн дуусахаар яaх гэж байгааг минь асуув. Yнэхээр төлөвлөсөн зүйл байсангүй. Би одоо ч тэр мөчийг мартдаггүй. Нүүрэндээ огт инээмсэглэлгүйгээр өмнө минь эгц зогсоод ” Vous devez rester en France. Je m’occuperai de vous” (Синор багшаар өөрөөр нь орчуулуулав: Чи Францад үлдэх ёстой. Би бүгдийг зохицуулна. М.С.) гэв. Энэ бол тушаал, амлалт байлаа. Хэдхэн секүндын дотор Пеллиo ийнхүү миний амьдралыг өөрчилсөн билээ. Ингээд би Францыг чөлөөлөх дайнд явсан юм. 1945 онд бид ялж, Германы нэгэн жижиг хотыг төвхнүүлж байхдаа багшид захиа бичин өөрийгөө цэргээс татаж авахыг хүссэн юм. Хүсэлтийг ёсоор болгож, нөлөө ихтэй багш маань зохицуулж, би цэргээс халагдав. Харамсалтай нь талархлаа өөрт нь хэлж чадсангүй. 1945 оны 10 сарын 31 – нд түүний шарилын дэргэд, цэргийнхээ дүрэмт хувцастай, нүдэндээ нулимстайгаар, чимээгүйхэн талархаж зогссон сон.

За одоо, өөр нэг зүйл асууя. Алтай судлаачийн хувьд та Алтай хэлний онолыг хэрхэн үздэг вэ?

Энэ талаарх миний үзэл цагийн явцад бага багаар өөрчлөгдөж ирсэн. Алтай хэл шинжлэлийн чиглэлээр би хэд хэдэн өгүүлэл хэвлүүлсэн. Түрэг, Монгол, Түнгүүс хэлнүүдйин хооронд үгийн сангийн талаар маш их ижил шинж бий нь маргаангүй. Гэхдээ яг нэг өвөг хэл байсан гэдэг асуудалд би улам л бага итгэдэг болсоор байна. Yгзvйн талаасаа бүтэцийн ялгаа их байдаг.

Та социализмын үед Монголд очиж байсан уу? Хэцүү байсан уу?

Анх 1970 онд Монголд очсоноосоо хойш хэд хэдэн удаа дахин очсон. Надад ямар ч хэцүү асуудал тулгарч байгаагүй. Монголчууд үргэлж надад сайнаар ханддаг байлаа. Цэдэнбалтай уулзах ч завшаан тохиож, бүр шөнө дүл хүртэл ярьж сууж билээ. Хангин Гомбожав манай орчуулагч байсан. Цэдэнбал АНУ-ын дотоод амьдралыг маш их сонирхож байсан, их сайхан яриа өрнөсөн. Хамгийн сүүлд би 1998 оны 9 сард UNESCO – ын зөвлөхийн хувьд Нүүдэлчдийн Иргэншлийг Судлах Олон Улсын Хүрээлэнг байгуулах ажлаар очсон юм байна.

Сонирхолтой сайхан ярилцлага өгсөн танд баярлалаа.

Yгvй ээ, дурсамжийг маань сэргээн ярилцсан танд харин баярлалаа.

The source: Dayarmongol.com

Нэрт монголч эрдэмтэн Денис Синьор таалал төгслөө


Индианагаас эмгэнэлт мэдээ ирлээ. Өчигдөр шөнө буюу 2011 оны 1 сарын 12-ноос 13-нд шилжих шөнө нэрт монголч эрдэмтэн, Индианагийн их сургуульд Монгол судлалыг үндэслэгч Денис Синьор насан өөд болжээ. 1 сарын 21-ний Баасан гаригт Блүүмингтон хотноо их эрдэмтнийг эцсийн замд нь үднэ. 1916 онд Унгар улсад төрсөн, Дэлхийн хоёрдугаар дайнд байлдаж явсан, Индианагаас гадна Кеймбрижийн их сургуульд Монгол судлалыг үндэслэсэн энэ их эрдэмтэн 95 насыг зооглоод халилаа.

Ер гартлаа оюун санаа саруул, машинаа бариад л явж байдаг байж билээ. Азаар одоогоос долоон жилийн өмнө, 2004 оны эхээр нүүр тулан тухтайхан уулзаж, нэлээд дэлгэрэнгүй ярилцлага авч байжээ. Тэгэхэд Синьор багш 88 настай байсан юм. Бараг жилийн дараа тааралдаад танихгүй байгаа байх гэж бодоод мэндлэнгүүтээ өөрийгөө сануулан танилцуулах гэтэл өөдөөс “Би нэг юм асууя даа, эртний монголчууд ski – ийг “ЧАНА” (цана-ыг монгол бичгийн дуудлагаар нь хэлж байна) гэдэг байсан, тэр үг хэвээрээ юү?” хэмээн асууж байсан сан. Нэг талаас үнэхээр тэр үгийг сонирхож явсан байх, нөгөө талаас бас намайг монгол хүн гэдгийг мэдэж байна гэдгээ үзүүлсэн, өөрөөр хэлбэл ухаан саруул байгаагаа, жаахан хүүхэд гэлтгүй юм асууж, тоож байгаагаа харуулсан хэрэг байсан юм. Би бол мэдээж санаж байгаад нь үнэхээр их баярласан.

100 насанд арай л хүрч чадаагүй эрхэм багшийнхаа чухам хэн байсан бэ гэдгийг долоон жилийн өмнө хийсэн ярилцлагаараа уншигч танд дахин нэг сануулан, эцсийн замд нь хамт үдье дээ.

Мягмарын Саруул-Эрдэнэ


Д.Пүрэвдорж: “Тулгын чулууг хөдөлгөж болохгүй”


Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Дэндэвийн Пүрэвдорж гуай монгол үгийн урлагийн жинхэнэ мастер байсан бөгөөд монгол эх хэл, соёлынхоо төлөө байнга санаа зовж, хэл соёлын талаар үүний дотор монгол хэлний талаар хэд хэдэн үгүүлэл, нийтлэл бичсэнээс та бүхэнд цувралаар танилцуулж толилуулж байна.

Монголчууд үгийн эрдэнэс хэлхэж үлгэр туульсаа хуур цоортой шүлгэлэн хайлдаг цэцэн цэлмэг үндэстэн. Өтгөс буурлуудын яриаг сонсохуйд үгийн цэц онч, цэвэр тунгаамал сэтгэлд утга эгшгээр найрсуу нь гайхамшигтай. Нэгэн цагт Ринчен доктор гурваад сая үгийн сантай хэмээсэн хэлнээсээ өдгөө бид гурваад зууг номгочилон дагиж их сүргээ эмнэгшүүлэн, тэр бүү хэл,  хол ойроос уургын улаагаар хөл дүүжилж буурлын буяныг буртаглаж, буйд үрийн зулайтай, үндэсний цочоотой бүхэн халаглах болов.

Монгол хэл минь бидний хувьд амин хүйтэй тусгаар тогтнолын алтан гэрэгэ, хүн төрөлхтөний соёлыг чинээлсэн өв залгах өмч билээ. Эрт баларын үүх түүхээс эргэх цагийн соёл иргэншил, шинжлэхүй ухааны оньсыг тайлах, улс төрийн ончроог хариулах, алин дор боловч хэний ч өмнө гартаж үг бадарлахааргүй бэл бидэнд бий.

Хэлний бэхжил, хэврэгшил нь үндэстний оршихуй, огшихуйг илтгэх ахул, удам хэлээ огоорох нь уусах урвуулахын ёр авай. Үүнийг мөчиг ухааран бусдыг ойврон дагаж сэвсэр дэлсэх нь сэтгэлгээний явцуурал, боолын бохирол мөн. Үгүүлэгч бээр ярианы болон бичгийн хэлний ялгааг арилгах,  нийгмийн хувьсал дэвшилд хэлнийхээ хилийг хаах бодол өвөрлөсөн нь бус монгол хэлээ хамгаалан хөгжүүлэх тухайд тойнтрог чулуугаар товирыг доргиох горьд хөтлөгдөн өлгөн хэлэлцэхийн өөш төдийг өмөнтгөн өчсү.

Өнгөрсөн зууны оросжих дарвианд хэлний хээл хаясан жишээ олон. Хэн нэгэн дарга “зуд” гэдэг орос  үг толь бичгээс шүүрдэн гагцхүү “бескормица” буюу тэжэвээр малтай газар тэжээл дутах, манайхаар өл алдах гэх үгтэй халз тулгахдаа “зуд” гэдэг орос хэлэнд байхгүй тул ерөөс байдаггүйг нотлон “Байгаль цаг агаарын түр зуурын бэрхшээл” гэж гуравхан үсгээр бүтсэн үгийг гучин дөрөв болгон зудалсан билээ. Оросын “переменный” гэдгийг солигдмол, “покров, покрытие” гэдгийг бүрхүүл гэж оноосноос монгол орныг солигдмол үүлтэй, цасан бүрхүүлтэй болгов. Үүлийг нүүх, суух, борооны, цасны, аадрын, хурган, сэмжин гэх буюу цасыг битүү, тарлан, бод, богийн хар туурай, малын амны, шувууны мөр гэхчлэн ялгадаг малчид “манай нутаг солигдмол үүлтэй, цасан бүрхүүлтэй байна” гэж хэлэх гээд хэл нь эвлэсэнгүй. Гэвч гурилтай хоолоо лапшаадаж бараг дадаад цагаан идээгээ сүү, сүүн бүтээгдэхүүн болгох төсөл хэрэгжиж л байна.

Хүнд сурталтнууд бол хэлэнд өт цацдаг батгана мөн. Тэд дээдсийн ихэмсэлд сүүл сээрдэн, гаж үг, молхи орчуулгаар хэл новшилдог. Мойног даргын модон хэл гэсэн шалжаа үүнээс үүдэлтэй. Нэг үе “үзэж байна” гэсэн нь нам, тушаал хоёрын л лаахай байсан бол өдгөө “энэ утгаар нь ойлгож байна”гэх болов.  Энэ нь ацан шалаанаас зулрах бусгаа юу, илэрхийлж эс чадахын зовлон уу гэдгийг таахад бэрх. Тэгээд ч энэ утгын цаана тэр утга, нөгөө утга нуугдах нь барьц холбироотой, эргэж бухаад элс тэврүүлж мэдэх тул итгэхүйеэ бэрх. Дэл сул үг гол санааны тусгалыг хазайлган хүний сэтгэл ээдүүлдэгийн жишээ энэ.

Урдын “хэлний их өрийн” шавхруу асуудал, арга хэмжээ, гэдгийг өдгөө “хүрээлэх” болж. Асуудлыг хүрээлээд түүнийгээ олон өнцөгтөд хувааж аль өнцгөөс нь харахаа шагайж зүдэрсний эцэст хөндөж (шарх буглаа бололтой) түүнд тохирсон механизм  оньс хөдөлгүүр олж эцэст нь баталгаажуулдаг бололтой. Хуучны асуудлаас “үзэл суртал, гэр бүлийн талаар ялзрах асуудал” дуулдахаа больсон нь унтарсан буюу бүгд ялзарсан алин болохыг чөтгөр мэдэх биз. Асуудал нь зарчмын, зарчимгүй, ноцтой, бүрхэг, эмзэг, ээдрээтэй, заримдаа “проблем” болдог олон хувилбараар сөхөгдөж, сэдэгдэж, орхигдож, тулгамдаж, шаардагдаж, тавигдаж байдгийн дотроос энэ хэр жендерийн хүйсийн, нөхөн үржихүйн мэтийн хурц үе юм байх. Хүүхэн даргатай болох нь хэцүү гэхэд хүүхэд бүтээх зэрэгт гадаадын мэргэжилтэн урьж сургалт явуулалгүй хичээл заалгахгүй, өөрсдөө оролдвол дөнгөхгүй юм сан уу. Оросоор “мероприятия” гэдгийг арга хэмжээ хэмээн буулгаж ажил, ёслол, цээрлэлийг “бөөндсөн” хэвээр. Ой тэмдэглэх, хувийн зоосоор  татвар төлөх, түүгээр албаныхан найрлах цөм арга хэмжээ агаад бас “хүрээтэй”. үргэлжилнэ.

Д.Пүрэвдорж: “Монгол хэл бол дээдсийн минь заяасан сэтгэл зориг, амь нас, аугаа хууль мөн.


Дэлхийд цор ганц эзэнтэй соёлын гайхамшигт өв худам монгол бичгийг булшилсан нь монголыг оросчлох холын бодолтой холбоотой гэж бодно. Энэ хэрэгт эцэг Чойбалсангаас илүү хүргэн Цэдэнбал хүзүүгээ холгоо бизээ. Тэрбээр орос хэлийг үндэсний бодлого болгож өтгөс балчирыг ч амар заяа эс үзүүлэн, төрийн хэргийг оросоор хөтлөх болсныг бид мэднэ. Орост дагаар орох өргөдөл бичсэн хүн ингэхээс ч өөр яах вэ. Энэ бүх бодлогын үр дүнд нь үндэсний бичгээ ад үзэх үзлийг суурилаж түүний эсрэг тэмцэгчдийн бүхэл бүтэн армийг бий болгосон юм.

Шинжлэх ухаан, техникийн нэр томьёог тэмдэглэж болохгүй, улсын хөгжилд саад болсон гэж тэд тайлбарлана. Тэгвэл ханз үсэг хэрэглэж буй Япон, Хятадаас бип түрүүлсэн гэж үү. Ёстой гайгүй хэвтэнэ дээ. Монгол хэлний үгийн сан огторгуйд түгсэн од лугаа адил. Гагцхүү түүнээс олж шүүрч, онож байруулах нь бичгийн мэргэдийн эрдэм. Энэ нь гагцхүү зохиолч, яруу найрагчдын төдийгүй, алба амины ажил залгуулж яваа хүн бүхэнд хамаарна. Эдүгээ цагт гэрийн эздээс төрийн түшмэл хүртэл одоо-гоор ээрсэн хэдэн үг хэлхэх болсон нь эх хэлний хөгжил баяжлыг ядуулж буйд би харуусдаг хүний нэгэн. Монгол хэлний хоёр их жанжин Дамдинсүрэн гуай, Ринчен гуай хоёр минь мөн их үгүйлэгдэж байна даа.

Хэл зөрчинө гэдэг тусгаар тогтнолд өнгөлзөж буй халдлага. Гэтэл өнөөгийн нийслэлийн хаягийг харахад өнгөрсөн зуунуудын шинэ колонийн тосгоныг санагдуулж буй нь гайхуулах юм биш. Америкт бол сайндаа адууны жүчээ мэт дээр ямар ч гоё үсгээр Restaurant, Hotel, Ltd  гэхчлэн эрээчээд тэд баярлаж ногоон мөнгө чулуудтал хол хэвтэнэ. Тэгээд ч хэний нутаг дээ хэнд зориулж хэнхдэг дэлдэж байгаагаа боддоггүй юм байх даа. Саяхан Оросыг хуулбарлаж байхдаа бид магазин, столовая гэж хаяглаж байгаагүй шүү дээ. Эхийн сүүтэй амласан эх хэлээ адлаж, харийн өвдгөнд харалган мөргөж байгаа талын сармагчингуудад Өэлүн эхийн удам Монгол эх хөхөө харуулж нэг хөхийг минь чи бардаггүй байсан шүү дээ гэж хангинах цаг болжээ.

Монгол Улсын нутагт хууль ёсны хэл, бичиг хэвээр бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, хотын захирагч нар монширогсодын толгойд монгол эх оронч үзлийг зарлиг захирамжаар засаглан шахахад яадаг юм бэ? Хэрэв эзэн хаан сэрж заларваас ихэд хилэгнэн, “Хэлээ сүйтгэж буй нөхөрлөж болохгүй хүн байна, нүднээс далд болго” гэж зарлиг буулгах нь гарцаагүй.

Үндэсний аюулгүй байдал гэхлээр зөвхөн зэс, ноолуур, гурил гуравт холбогдох төдий бус монгол хүнйи амь нас, цус, бичиг, хэл, соёл цөм багтах учиртай. Хэрэв аль нэг дутвал тусгаар тогтнол тахир дутуу болно. Монгол хэлний талын бэлчээрийг үлийн зэвхий оготно идэж байна. Үндэсрхэх үзлийн хор цацахгүй бол тэд төрийн төмөр авдранд үүрлэж мэднэ. Оготны уршиг олондоо гэж монгол мэргэд дэмий үг алдсан юм бишээ. Монгол хэл бол дээдсийн минь заяасан сэтгэл зориг, амь нас, аугаа хууль мөн.  Үүнийг эс дагаваас “үхэх алах…”  хэмээсэн тэнгэрийн зарлигтай.

Post Navigation