Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Сэтгүүлүүд

Манай холбооны дүрэмд зорилго чиглэлдээ таарсан сонин, сэтгүүлтэй байж болно гэж дурдсан ёсоор  холбооноос эрхлэн энэ онд багтаан хоёр төрлийн сэтгүүл хэвлүүлэхээр бэлтгэж байна. Цаашид сэтгүүлийг тогтмолжуулах зорилготой байгаа.

1. “МОНГОЛ ХЭЛ СОЁЛ” хэмээх сэтгүүлд монгол хэл, соёлын тухай нийтлэл, ярилцлага, бичлэг, эсээ зэрэг төрөл бүрийн эх байж болно. Та бүхнийг энэ сэтгүүлд эх хэл, бичиг соёлын талаар материал ирүүлэхийг хүсэж байна.

“Монгол хэл, соёл” сэтгүүлийн эхний дугаарын 2010 оны 8 дугаар сард гаргана.

2. “МОНГОЛ ХЭЛШИНЖЛЭЛИЙН ЧУУЛГАН” хэмээх цэвэр эрдэм шижилгээний сэтгүүл байх юм. Энэ сэтгүүлийг зөвхөн англи хэлээр гаргах тул бүтээлээ ирүүлэх хүмүүсийг англиар орчуулсан байхыг шаардана.

Дээрх сэтгүүлийн эхний дугаарыг 2010 оны 12 дугаар сард гаргана.

Та бүхэн санал бодол, бичсэн материалаа info_namlast@yahoo.co.uk  гэсэн хаягаар ирүүлнэ үү?

Сэтгүүлийн зөвлөл

3 thoughts on “Сэтгүүлүүд

  1. Sain baina uu,
    Iim site baigaad ikh bayartai baina.
    Uzeglekh gesen utgiig khelj uguuch.

    Amjlt khusye

    • badamkhand on said:

      Олон улсын хэмжээнд хэвшиж тогтсон “хэлэлцээ, хэлэлцээр” гэдэг өөр хоорондоо утгын эрс ялгаатай үг хэллэгийг хольж хутган “хэлэлцээр хийлээ” гэх мэтээр ярьж бичиж байна. Уг нь тухайн асуудлаар хэлэлцээ хийж байж, хэлэлцэн тохирсны эцэст хэлэлцээрт гарын үсэг зурдаг учиртай. Тун ойрмогхоны нэгэн жишээг дурдвал, манай телевизийн тоймч, хөтлөгчид “Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэв” гэж яриад байх юм. Тэднийхээр бол, уг гэрээнд одоо болтол албан ёсоор гарын үсэг зураагүй юм байна. Уг нь олон улсын хэмжээнд тогтсон ёсоор бол “үзэглэх” буюу урьдчилан гарын үсэг зурах /парафирование/ гэдэг нь хоёр талын эрх бүхий хүмүүс тухайн асуудлаар харилцан тохиролцсон боловч албан ёсоор гарын үсэг зураагүй, цаашид гүйцэд нягтлах шаардлагатай байгааг тэмдэглэн, овог нэрийнхээ зөвхөн эхний үсгийг тухайн баримт бичгийн ард талд тавихыг хэлдэг юм билээ.

  2. Сайн байцгаана уу?

    Ийм сайт байгаад үнэхээр олзуурхан нилээн хэдэн цаг уншиж сонирхлоо.
    даанч шинэ мэдээлэл, бүтээлийн талаар алга. Энэ салбарын бас бус эрдэмтэн мундаг багш нарын тухай хомс байнаа..Нэр нь цухас өнгөрсөн мөн дурдаагүй “бүдүүн багш” эрдэмтэдийн талаар юу ч алга..
    Гэхдээ мөд ахиц гарч шинэчлэгдэнэ гэдэгт итгэж байна, үе үе орж уншиж байна.
    Баярлалаа.

Leave a comment