Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Нэрт монголч эрдэмтэн Денис Синьор таалал төгслөө


Индианагаас эмгэнэлт мэдээ ирлээ. Өчигдөр шөнө буюу 2011 оны 1 сарын 12-ноос 13-нд шилжих шөнө нэрт монголч эрдэмтэн, Индианагийн их сургуульд Монгол судлалыг үндэслэгч Денис Синьор насан өөд болжээ. 1 сарын 21-ний Баасан гаригт Блүүмингтон хотноо их эрдэмтнийг эцсийн замд нь үднэ. 1916 онд Унгар улсад төрсөн, Дэлхийн хоёрдугаар дайнд байлдаж явсан, Индианагаас гадна Кеймбрижийн их сургуульд Монгол судлалыг үндэслэсэн энэ их эрдэмтэн 95 насыг зооглоод халилаа.

Ер гартлаа оюун санаа саруул, машинаа бариад л явж байдаг байж билээ. Азаар одоогоос долоон жилийн өмнө, 2004 оны эхээр нүүр тулан тухтайхан уулзаж, нэлээд дэлгэрэнгүй ярилцлага авч байжээ. Тэгэхэд Синьор багш 88 настай байсан юм. Бараг жилийн дараа тааралдаад танихгүй байгаа байх гэж бодоод мэндлэнгүүтээ өөрийгөө сануулан танилцуулах гэтэл өөдөөс “Би нэг юм асууя даа, эртний монголчууд ski – ийг “ЧАНА” (цана-ыг монгол бичгийн дуудлагаар нь хэлж байна) гэдэг байсан, тэр үг хэвээрээ юү?” хэмээн асууж байсан сан. Нэг талаас үнэхээр тэр үгийг сонирхож явсан байх, нөгөө талаас бас намайг монгол хүн гэдгийг мэдэж байна гэдгээ үзүүлсэн, өөрөөр хэлбэл ухаан саруул байгаагаа, жаахан хүүхэд гэлтгүй юм асууж, тоож байгаагаа харуулсан хэрэг байсан юм. Би бол мэдээж санаж байгаад нь үнэхээр их баярласан.

100 насанд арай л хүрч чадаагүй эрхэм багшийнхаа чухам хэн байсан бэ гэдгийг долоон жилийн өмнө хийсэн ярилцлагаараа уншигч танд дахин нэг сануулан, эцсийн замд нь хамт үдье дээ.

Мягмарын Саруул-Эрдэнэ


Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: