Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Олхонууд Шаабар: “МОРИН ХУУРААС БҮР ӨМНӨ МОНГОЛ БИЧГЭЭ ХАРЬД АЛДЖЭЭ”


О.Шаабар: “Морин хуураас бүр өмнө монгол бичгээ харьд алджээ”

Бидний өвөг дээдсээс уламжлагдан ирсэн олон олон үнэт өвийг харьд алдсаар байгаа тухай халаглан бичиж, БСШУ-ны сайдаас эхлээд газар, хэлтсийн дарга нарыг нь хэсэг баалсан. Ялангуяа морин хуур, монгол дээл, хөөмийгөө Хятадын өмч болгон ЮНЕСКО-д бүрт­гүүлсэн гол буруутан нь Уртнасан гуайг (ЮНЕС­КО-гийн Монгол дахь тө­лөөлөгч) хэмээн үзээд ажлаас нь халчихсан. Тэгээд оронд нь нэг за­лууг томилсон байх. Бод­вол Монгол Улсынхаа түүх соёлыг илүү сайн мэднэ л гэж үзсэн биз. Харин бидний алдсан өв, соёл хуур, дээл, хөөмий гурваар хязгаарлагдаа­гүй юм байна. Орчин үед хамгийн өргөн хэрэгцээ болсон компьютерийн программыг ашигладаг­гүй улс үндэстэн дэлхийд байхгүй. Тиймээс улс үн­дэстэн болгон өөрийнхөө улсын хэл бичгийг прог­раммчилж, олон улсын сүлжээнд оруулдаг нь зүйн хэрэг. Энэ жишгээр манай улсын эрдэмтэн Намсрай, Эрдэнэчимэг нар худам монгол бич­гийн программыг боловс­руулж компьютерийн WINDOWS-д суулгуулсан юм билээ. Тухайн үедээ ямар баримт бичиг бүр­дүүлж байж саадгүй бүрт­гүүлснийг мэдэхгүй юм. Компьютерийн хөгжлийн хурдац гүйцэгдэхээ больж өнөөдөр VISTA гэхчлэн илүү хурдтай, өргөн агуу­ламжтай программ ашиг­лах болов. Нийгмийн энэ шаардлага хэрэгцээнд Монгол Улс ч гэсэн ний­цэх ёстой хэмээн үзсэн хэсэг залуус өөр хоо­рондоо онлайнаар дам­жуулан хэлэлцээд уйгар­жин монгол бич­гийн программчлал бо­ловс­­руулсан байна. Япон, Голланд, Америк, Герман гээд арваад ул­сад ажиллаж, сурч буй прог­раммист залуус нэгд­сэн гэсэн. Ингээд бэ­лэн болсон программаа VISTA-д оруулахаар хол­богдох газарт нь ханджээ. MICROSOFT-ийн бүсчлэ­лийн нэг төв нь Германд байдаг бөгөөд Монгол Улс энэ бүсэд хамаардаг аж. Тэгсэн уг бүсээс ма­най улсын уйгаржин бич­гийн программыг бүртгэн авахаас татгалзжээ. Шалт­гаан нь уйгаржин монгол бичиг маань аль хэдийнээ Хятад улсын үндэсний бичиг үсэг хэ­мээн бүртгэгдсэн байдаг учрыг тайлбарласан гэнэ. Манай улс аль 1990 онд л уйгаржин монгол бичгээ үндэсний болгох шийд­вэр гаргаж, энэ ажлыг зохион байгуулах Үндэс­ний хороо хүртэл бай­гуулж байсан шиг билээ. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж гадаад улсуудад хандаж илгээх бүх бичиг, баримт, гэрээ, конвен­цийг уйгаржин монгол бичгээр үйлдэж байх ту­хай зарлиг гаргасан. Ха­рин энэ арга хэмжээнүүд ЮНЕСКО-д хүрсэнгүй бо­лолтой. Бодвол нөгөө Уртнасан гуай л муу ажил­ласан юм байх гэж бодсон үгүй бололтой юм. Түүний дээр бас өөр нэг эрхэм заларч Монголоо тө­лөө­лөн суудаг аж. Гадаад хэргийн сайд асан Л.Эр­дэнэчулуун ЮНЕСКО-гийн Удирдах Зөвлөлийн бүрэлдэхүүнд олон жил сууж байгаа юм байна. Дашрамд дуулга­хад Урт­на­сан гуайг өөрч­лөөд оронд нь томилогд­сон залуу Л.Эрдэнэчулуун сайдын туслах байсан гэсэн.

Олхонууд ШААБАР

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Advertisements

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: