Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Олхонууд ШААБАР: “ЮНЕСКО-д монгол бичгээ бүртгүүлэх шаардлагагүй гэнэ”


Гадаадад ажиллаж амьдардаг хэсэг монгол залуус худам монгол бич­гийн программ зохио­гоод компьютерийн VISTA программд суулгах гэтэл бүртгэж авахаас татгалз­сан тухай мэдээлэл прог­рамм зохиогчдын нэгээс ирснийг мэдээлсэн билээ. Уг мэдээллийн дараа БСШУЯ-наас эрх мэдэл бүхий албан ту­шаалтан утасдаж байна. Түүний хэлснээр бол бич­сэн мэдээлэл ор үндэс­гүй, ташаа гэдгийг хэлээд, худам монгол бичгийг ЮНЕСКО-д бүртгүүл­дэг­гүй, бас монгол дээл, морин хуураа алдсан гэ­дэг ч худлаа бололтой юм. Харин ЮНЕСКО-гийн Удирдах зөвлөлд сайд асан нэгэн суудаг нь үнэн гэнэ. Хэвлэлд гарсан мэдээлэлд тун эмзэглэж байгаа нь анзаарагдана. Хэлснээс нь эргэцүүлбээс морин хуур, монгол дээ­лээ алдлаа, одоо хөө­мий­гөө бас өгч таарах нь гээд л бараг бүх хэвлэ­лээр шуугиад, тэр ч байту­гай Ерөнхийлөгчөө ганц монгол гуталтай нүцгэн үлдсэнээр шоглож хүр­тэл зураад байсан нь бүгд худлаа болж таарлаа. Сонин юм. БСШУ-ны сайд өөрөө телевизээр хүлээн зөвшөөрөөд “Өм­нөд хөрш маань бидний л адилхан монгол дээл өмсдөг, морин хуур тогло­дог болохоор манайх гээд булаацалдаад байх аргагүй…” гэх маягийн ярилцлага өгч байсныг олон хүн үзсэн байх. Тэ­гээд ч ЮНЕСКО-гийн суу­рин төлөөлөгчийг өөр­чилсөн нь цаанаа ямар нэг алдаа оноо байсан болоод л тэр биз. Ингээд монгол бичгийн программ хийсэн залуусын нэгтэй холбогдож лавлав. Бид­ний өгсөн мэдээлэл үнэн. Хятад улс VISTA-д үндэс­ний гэх тодотголтой таван хэл бичиг бүртгүүлсэн юм билээ. Хятад, тангад, манж, уйгаржин, тэр ч бүү хэл манай дөрвөлжин бичиг хүртэл орсон гэнэ. Харин уйгаржин бичгийн хятад программ нь их алдаатай, манай монгол­чуу­дын хэрэглэдгээс нэлээд өөр байсан боло­хоор бид шинээр хийсэн гэж тайлбарлав. Ингээд дээр дурдсан албан ту­шаалтны өгсөн утсаар ЮНЕСКО-гийн асуудал хариуцсан мэргэжилтэн­тэй холбогдлоо. Тэрээр “… хэвлэлд зарим нэг ташаа мэдээлэл гарсан байсан. Тэгээд би өгсөн үүргийн дагуу тайлбар бичиж байна” гэв. Яг юу нь ташаа болсныг мэд­мээр байна гэвэл тодор­хой зүйл хэлсэнгүй. “Ер нь л ташаа болсон. Мон­гол бичгийн хувьд  ЮНЕС­КО-д хамааралгүй, гэхдээ бид ном журмын дагуу бичиг баримт бүр­дүүлж байгаа. Яамны дэр­гэд ЮНЕСКО-д түүх, соёлын өв болсон үнэт зүйлсээ бүртгүүлэх ажлыг хариуцсан зөвлөл бай­гуу­лагдсан. Дэд сайд ахалж байгаа. Хийж бай­гаа ажлууд олон бий. Тэр болгоноо хэвлэлээр гар­гаад байж болохгүй. Сай­дын зөвлөлөөр яриад зарим хэсгийг нь нийтэд мэдээлнэ” гэж байна. “Ул­сын нууцад хамаарах зүйл байдаг юм уу” гэвэл үгүй гэнэ. Гэхдээ Хятад улс дэлхийн том гүрэн шүү дээ. Манайх жижиг улс мөртлөө иймэрхүү зүй­лээр маргаан хийж, түн­жин хагараад байх нь зохимжгүй гэж үздэг тухай учирлав. Дээр нь нэмээд хөрөнгө мөнгө байхгүйтэй холбоотой ЮНЕСКО-д үндэсний соёл, өв уламж­лалтай холбоотой болго­ноо бүртгүүлэх боломж­гүй байдгийг хэллээ. Жи­шээ нь Хятад улс морин хуурыг бүртгүүлэхийн тулд 47 мянган долларын хураамж төлсөн байдаг. Гэтэл манай УИХ ийм зо­риулалттай төсвийг хэрэг­гүй гээд хасчихдаг. Энэ жилийн төсөвт бага мөнгө тусгаж өгсөн тухай ч дур­саад авлаа. Ямар ч гэсэн ажил өрнөж байгаа бо­лол­той ойлгогдов. Өмнөд хөршийнхөн одоо хүртэл Монгол бичиг үсгээ хэ­рэглэдэг, бас монгол гэ­рээ барьж, дээлээ өм­сөн, хуураа татаж, уртын дуу аялан, хөөмий эгшиг­лүүл­дэг гэдгийг хэн ч үгүйс­гэхгүй л дээ. Асууд­лын гол нь тэдгээр соё­лын үнэт зүйлийн эх орон нь Монгол Улс мөн эсэ­хийг тодруулан, түүхийн үүднээс баталгаажуула­хад л оршдог болов уу. Эсвээс хэл, бичиг, соёл, урлагийн өв уламжлалын хувьд тэр улсын гэхээсээ илүү тийм үндэстний гэж бүртгэдэг байвал зохис­той талаар зарим эрдэм­тэд хэлдэг. Жишээ нь мо­рин хуур, монгол дээл, хөөмий… зэрэг бол дэл­хийн Монгол үндэстнүү­дийн өв мөн ч гэдэг юм уу. Бичсэн мэдээлэл байна хэн нэгэн дарга, аль нэ­гэн яамыг шүүмжлэх са­наа агуулаагүй юм л даа. Яруу найрагч З.Дор­жийн бичсэн шиг “мал, хэл, хил гуравтайгаа байхад Мон­гол хүчтэй” гэдэг шиг л санаа өвөрлө­сөн хэрэг. Том гүрнүүдээс эмээгээд хамгаа өгөөд баймаар­гүй. Хөрш гүр­нүүдтэйгээ эв түнжинтэй зэрэгцэн орших нь зөв гэдэгтэй маргах гэсэнгүй. Гэхдээ л эв түнжинтэй байгаагаа харуулах гэж Түвд лам болгоны өмнө өвдөг сөх­рөн, алга хавс­раад байх нь зохимжгүй ч байж мэд­нэ. Эцэст нь тэмдэглэхэд манайх та­найх гэж хоосон маргах бус судалгаа хий­дэг эр­дэм­тэн мэргэд, түүхч­­дэ­дээ л ахиухан шиг төсөв баталж өгөөд ажиллуу­лахад БСШУЯ-ны дэргэд байгуулагдсан Зөвлө­лийн үндсэн ажил чиглэн буй хэмээн итгэж байна. Жич: ЮНЕСКО-гийн асуу­дал хариуцсан ажилт­наас (албан тайл­бартаа нэр тавигдаагүй байсан) хариу тайлбар сонины редакцид ирүүл­сэн нь хэд хоногийн өм­нөх дугаарт гар­сан бай­гаа. Тайлбарт зарим зүйл тодорхойгүй байсныг дурдсуу.

Олхонууд ШААБАР

Эх сурвалж: “Өдрийн сонин”


Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: