Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Пүрэвийн ХОРЛОО


Хорлоо, Пүрэвийн (1917-2008) Хуучнаар Түмэнхан номун эзэн Сайн ноён хан аймгийн уугуул нутаг Сайн ноён хошууны Их Баруун сум буюу  Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан сумын нутаг Өшгөгийн нурууны Тал Булагийн дэрсэн худгийн “Цагаан толгой” гэдэг газар төржээ.

1927-30 онд Хан хөгшин уулын хошууны танхим, 1930-31 онд Цэцэрлэг мандалын аймгийн бэлтгэл дунду сургууль, 1931-1934 онд Багшийн сургууль, 1949 онд МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын анги төгсөж, 1958 онд Москва хотноо “Монгол ардын явган үлгэр” сэдвээр хэлбичгийн ухааны дэд эрдэмтний зэрэг, 1978 онд “Монгол ардын дууны яруу найраг” сэдвээр хэлбичгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ.

1958 онд Ардын Гэгээрлийн Яамны орлогч сайд, 1963 оноос ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, эрдэм шинжилгээний ажилтан зэрэг албыг хааж байв.

“Сайн ба сахилгагүй” 1935, “Реализм гэж юу вэ?” 1948, “Монгол ардын дууны яруу найраг” 1981, “Ард түмэн, аман зохиол” 1987, “Монгол бичиг дөхөм сурах арга” 1991, “Монгол бичгээ сайн уншиж, зөв бичиж сурах ухаан” 1993, “Үндэсний монгол бичгийг заах аргын товч” 2001, “Хүрд нэртийн хөрөг” 2002, “Монголын нууц товчоон дах ардын аман зохиолын хэлхээс” 2006 зэрэг хэл, утга зохиолын маш олон бүтээл туурвиж хэвлүүлсэн.

1975 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн, 1979 онд Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн шагнал, 2000 онд Монгол Улсын Төрийн шагнал, 2005 онд Монгол Улсын Шинжлэх Ухааны гавьяат зүтгэлтэн цол тус тус хүртжээ.

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: