Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Пагмын Бямбасан


Бямбасан, Пагмын (1924-2002) Архангай аймгийн Чулуут сумын Хүрэм багийн Цогтхайрхан уулын өвөрт төржээ. 1942 онд дунд сургуулийн 5 дугаар анги, 1944 онд Улаанбаатар хотын Багшийн сургууль, 1954 онд МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын анги төгсөж их сургуульдаа багшаар үлджээ. 1956 оноос БНПУ-ын Варшавын Их Сургуульд зочин багшаар ажиллаж, 1959 оноос УБДС-ийн Монгол хэлний тэнхимд багшилжээ.

“Оноосон нэрийн тухай” 1963, “Орчин цагийн монгол хэлний үйл үгийн хэв, байдал” 1970, “Орчин цагийн монгол хэлний үгийн бүтэц, нэр үгсийн аймаг” 1975, “Монгол хэл Ү” сурах бичиг” 1984, “Монгол хэлнүүдийн харьцуулсан хэлзүй” 1985, “Орчин цагийн монгол хэлний үгзүйн байгуулалт” үйл үгийн тогтлолцоо” 1987, “Орчин цагийн монгол хэл” хамтын бүтээл, 1987 зэрэг олон эрдэм шинжилгээний үгүүлэл, нэг сэдэвт зохиол, сурах бичиг, гарын авлага хамтын бүтээлүүд туурвиж хэвлүүлжээ.

1948 онд Монгол Улсын Хөдөмөрийн Хүндэт медаль, 1971 онд Монгол Улсын Ардын Гэгээрлийн Тэргүүний ажилтан цол, тэмдэг, 1975 онд БНПАУ-ын гавьяаны мөнгөн одон, 1981 онд доцент цол, Монгол Улсын Төрийн Алтан гадас одон, 2001 онд УБИС-ийн хүндэт профессор цол хүртжээ.

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: