Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Мөнх-Очирын Гомбожав


Гомбожав, Мөнх-Очирын (1906-1940) Сайн ноён хан аймгийн Түшээ гүнгийн зэрэг Мэргэн засаг тэргүүн зэрэг тайж Мөнх-Очирын хошуу эдүгээгийн Хөвсгөл аймгийн Рашаант сумын нутагт мэндэлжээ. 1922 онд Хошууны засан ноёны хэргэм зэргийг залгамжилж, 1923 онд оюутны сургуульд суралцжээ. 1923 оноос Судар бичгийн хүрээлэнд дагалдан сурагчаар хавсран ажиллажээ. 1924 онд нэр томьёоны комиссын гишүүн болжээ. 1925 оноос ЗХУ-ын Ленинград хотын Дорно дахины хэлбичгийн сургуульд оржээ. 1926 онд эрдэм шинжилгээний томилолтоор Хятад улсад явжээ. 1927 онд Францад хэлбичгийн сургуульд элсэн орж, 1929 онд Судар бичгийн хүрээлэнд оюутан болжээ. 1930 оноос Улаан-Үд хотын Буриад Монголын эрдмийн хүрээлэнд шилжин ажиллажээ. 1935 онд ЗХУ-ын ШУА-ийн Ленинградын хэлбичгийн сургуульд аспирант болжээ.

“Ямагт харилцаж байваас тустай” 1928, “Сургуулийн бичиг дэвтрийн чанарыг сайжруулах сэдэв” 1934 үгүүлэл нийтлүүлжээ.

“Монгол хэл бичгийн судлал 9” Э.Пүрэвжав,

Уб., 2006 –аас найруулан авлаа

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: