Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Гоохүүгийн Мижиддорж


Мижиддорж, Гоохүүгийн. (1937-1984) Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төрсөн. 1945 онд Завхан аймгийн Чандмань-Өндөр сумын бага сургууль, 1955 онд Улиастай хотын арван жилийн дунд сургууль, 1962 онд МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын анги тус тус дүүргэсэн.

1962 оноос Мэдээлэл, радиогийн улсын хороонд редактор, 1966 онд “Хөдөлмөр” сонины утга зохиолын ажилтан, 1967 оноос ШУА-ийн Хэл Зохиолын Хүрээлэнд эрдэм шинжилгээний туслах ажилтнаар ажиллаж байсан.

“Манж, монгол хэлний ижил язгуурт үгийн толь бичиг” 1964, “Манж, монгол хэлний -хан, -кэн дагавар” 1970, “Монгол, манж бичгийн хэлний хураасан үгийн учир” 1971, “Ургамлын нэр томьёоны толь бичиг” 1972, “Амьтны нэр томьёоны толь” 1973, “Мал тэжээврийн нэр томьёоны толь бичиг” 1975, “Монгол, манж бичгийн хэлний харьцаа” 1976, “Монгол манж хэлний ижил язгуурт үндсийн бүтээврийн бүтцийн өвөрмөц тохироо” 1977, “Орос-монгол нэр томьёоны толь” 1979, “Монголын газар усны нэр томьёоны хоёр дах толийн тухайд” 1983 зэрэг эрдэм шинжилгээний үгүүлэл, толь бичиг, гарын авлага бичиж туурвиж хэвлүүлжээ.

“Монгол хэл, бичгийн судлал 9” Э.Пүрэвжав,

Уб., 2006-аас найруулан авлаа

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: