Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Балданы СОДНОМ


Содном, Балданы (1908-1979) Тэр үеийн Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны нутаг, одоогийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт төрсөн. 1923 онд Нийслэл хүрээний 1 дүгээр дунд сургуульд элсэж, 1926 онд Герман улсад сурахаар явсан. 1930 онд ШУХ-гийн Хэл бичгийн тасагт оюутан болсон. 1931 онд Ленинград хотын СССР-ийн ШУА-ийн Дорно дахины хүрэлэнгийн аспирантурын бэлтгэл ангид элсэн оржээ. 1941 онд эрдэм шинжилгээний ахлах ажилтан болж, мөн оноос ШУХ-гийн эрдэмтэн нарийн бичгийн дарга болжээ. 1949 оноос МУИС-д багшилсан.

“Бичиг үсэг хаана хэрхэн буй болов” 1935, “Монголын утга зохиолын хөгжлийн түүхчилсэн төлөв” 1946, “Утга зохиолын нэр томьёоны толь бичиг” 1956, “Мал аж ахуйн холбогдолтой ардын аман зохиол” 1956, “Д.Нацагдоржийн уран зохиолын тухай” 1959, “Дашдоржийн Нацагдоржийн намтар зохиол” 1966, “Хэ ван юаны бичиг гэдэг тууж”  1969 зэрэг бүтээлүүд туурвиж хэвлүүлжээ.

1968 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртсэн.

“Монгол хэл, бичгийн судлал 6”, Э.Пүрэвжав, Уб., 2003-аас найруулан авлаа.

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: