Жодовжавын Төмөрцэрэн
Төмөрцэрэн, Жодовжавын. (1929-2001) Өвөр Монголын Шилийн гол аймгийн Цахарын Мянган хошууны Сангийн далай гэдэг газар төржээ. 1949 онд Улаанбаатар хотын 1 дүгээр сургууль, 1954 онд МУИС-ийн Монгол хэл, утга зохиолын ангийг тус тус дүүргэсэн. 1956 оноос БНХАУ-ын Бээжингийн Их Сургуульд багш, 1961 оноос ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан, 1980 оноос Ховдын УБДС-д багш, 1995 онд Тайваны их сургуульд багшаар тус тус ажилласан.
Тэрбээр “Монгол хэлийг дэлхий дахинд судалж байгаа нь” 1956, “Үгийн сангийн зүйгээс” , “Үгийн утгын зүйгээс” 1961, “Монгол хэлний судлалын товч тойм” 1963, “Монгол хэлний үгийн сангийн судлал” 1974, “Монгольские сказание о Гесере, новые записи” 1982, “Эрдэм шинжилгээний зохиолын түүвэр” 1999, “Монгол хэлний үгийн сангийн судлал” 2001 олон бүтээл туурвиж хэвлүүлсэн.
1976 онд ШУА-ийн Хүндэт жуух бичгээр шагнуулжээ.