Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Эрдэнийн Вандуй


Вандуй, Эрдэнийн. (1921-1977) Говь-Алтай аймгийн Тайшир суманд төрсөн. 1936 онд Завхан аймагт дунд сургууль, 1940 онд Улаанбаатар хотын багшийн сургууль, 1959 онд МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын ангийг тус тус дүүргэсэн. 1951 оноос Улсын Төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, 1954 оноос Улаанбаатар хотын багшийн сургуульд хичээлийн эрхлэгч, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд тус тус ажиллаж байсан.  “Орчин цагийн монгол нэр томьёо” 1959, “Үгийн боловсролоо нэмэгдүүлж, зөв боловсон ярихын төлөө” 1960, “Дөрвөд аман аялгуу” 1965, “Орос-монгол нэр томьёоны толь-ийн нэгдүгээр бр боть” 1965, “Орос-монгол нэр томьёоны толь-ийн хоёрдугаар боть” 1979, “Халхын аялгуу” 1970,  “Орос-монгол нэр томьёоны толь-ийн гуравдугаар боть” 1965, хамтын бүтээл зэрэг эрдэм шинжилгээний үгүүлэл, товхимол, хэвлүүлжээ.

1970 онд “Дөрвөд аман аялгуу” сэдвээр хэл бичгийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалж, 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойн медаль хүртжээ.

Э.Пүрэвжавын “Монгол хэл бичгийн судлал 6”

2003, -аас найруулан авлаа

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: