Цогдогийн Цэдэндамба
Цэдэндамба, Цогдогийн (1940-2001) Баянхонгор аймгийн Галуут суманд төржээ. 1948 онд Баянхонгор аймгийн Галуут сумын бага сургуульд элсэж, 1958 онд Баянхонгор аймгийн Төвийн 10 жилийн дунд сургууль, 1962 онд МУИС-ийн ХБФ-ийн Орос хэл, утга зохиолын ангийг тус тус төгссөн. 1962 оноос МУИС-д багш, 1975-1982 онд УБДС-д гадаад хэлний тэнхимийн эрхлэгч, 1982-1989 онд Политехникийн Дээд сургуульд багш, 1989-1991 онд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд секторын эрхлэгч, 1991-1994 онд Парисын Дорно дахины соёл иргэншлийн дээд сургуульд зочин профессороор ажиллаж байсс ан. “Олон хэл эрдмийн түлхүүр” 1964, “Орос монгол хэлний өгүүлбэрийн доторх үгийн байрлал” 1968, “Хомерийн туульс” 1974, “Орчуулгын үндэс” 1979, “Монгол-Орос-Англи толь” 1986, “Монгол-Орос толь” 1997, “Большой академический монгольской-русский словарь” 2001 зэрэг эрдэм шинжилгээний үгүүлэл, ном, толь бичиг бүтээл туурвил олныг хийж хэвлүүлжээ. 1970 онд хэлбичгийн ухааны дэд эрдэмтний зэрэг, 1985 онд доцент цол хүртэж , 1988 онд хэл бичгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. 1995 онд профессор цол хүртсэн.