Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Хорлоогийн Сампилдэндэв


Сампилдэндэв, Хорлоогийн. (1945-2006) Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын нутагт төрсөн. 1963 онд Улаанбаатар хотод 10 жилийн сургууль дүүргэж, 1971 онд МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын анги төгссөн. Мөн ондоо ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний туслах ажилтан болж, үүнээс эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, секторын эрхлэгч зэрэг ажлыг хийж 1997-2006 онд тус хүрээлэнгийн захиралаар ажиллаж байлаа. 1970-аад оноос эрдэм шинжилгээний бүтээлээ эхлэж, “Хурим найрын дэг ёс” 1972, “Уул усны зуун домог” 1975, “Цасан ширхэг” 1978, “Орчин үе, яруу найраг” 1982, “Монгол домог” 1984, “Малчин ардын зан үйлийн уламжлал” 1985, “Монгол ардын аман зохиол” 1988, “Монгол яруу найргийн товчоон” 1996, “Монгол аман зохиолын товчоон” 2002 бүтээлүүдээ хэвлүүлжээ. 1978 онд “Монголын хуримын яруу найргийн төрөл зүйл” сэдвээр хэлбичгийн ухааны дэд эрдэмтний зэрэг, 1993 онд “Монгол зан үйлийн  яруу найраг” сэдвээр ОХУ-ын Улаан-Үд хотноо хэл бичгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ. 1997 онд профессор цол, 1999 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, 2005 онд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол, хүртэж, 2002 онд МУ-ын ШУА-ын жинхэнэ гишүүн, 2003 онд ОХУ-ын Петерийн Академийн гишүүнээр сонгогджээ.

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: