Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэхээр болов


Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэхээр болов. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг угтаж, үндэсний монгол бичгээ сэргээн хэрэглэх төрийн бодлогын хэрэгжилтийг идэвхжүүлэх зорилгоор гаргасан уг зарлигт Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс гадаад улсын адилтгах төвшний албан тушаалтанд илгээх албан бичиг, захидлыг монгол бичгээр үйлдэж, орчуулгыг тухайн улсын эсвэл НҮБ-ын албан ёсны аль нэг хэлээр хавсарган илгээж байхаар тогтоосугай.

Иргэний төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ, бүх шатны боловсролын сургалтын байгууллагаас олгож буй үнэмлэх, диплом, гэрчилгээнд крилл болон монгол бичгээр зэрэгцүүлсэн бичилт хийж байсугай… гэсэн байна.

2008 онд “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-2”-ыг баталсан бөгөөд энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг 2011 онд дүгнэж, хэрэгжилтийг эрчимжүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл болголоо.

Энэхүү зарлигийг 2011 оны долдугаар сарын 11-ээс эхлэн мөрдөхөөр боллоо хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон нийттэй харилцах албанаас дамжууллаа.

Medeeg  news.mn site-aas avlaa

Advertisements

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: