Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Халтарын Лувсанбалдан


Лувсанбалдан, Халтарын (1925-1992) 16 дугаар жарны хилэнт хэмээх модон үхэр жил буюу аргын тооллын 1925 оны 5 дугаар сарын 14 ний өдөр одоогийн Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутагт төрсөн. 1937 онд сумын танхимын сургуульд элсэж, 1951 онд МУИС-ийг төгссөн. 1957-60 онд Хөх хотын Өвөр Монголын Их Сургуульд мэргэжилтэн багшаар ажилласан. 1961 оноос ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1961 онд “Ачлалт номын тухай” хэмээх бүтээлээ хэвлүүлж, 1966 онд “Монгол хэлний товч тайлбар толь бичиг”-ийг редакторлажээ. 1971 онд Ц.Шагдарсүрэнгийн хамт “Монголчуудын үсэг бичиг, үг хэллэгийн түүх гарлаас” номоо хэвлүүлсэн. 1974 онд “Тод үсэг, түүний дурсгалууд” сэдвээр хэл бичгийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. 1976 онд “Тод үсгийн дурсгалууд”, 1978 онд “Морины шинж”, 1985 онд “Тод үсгийн Хан харангуй”, 1989 онд “Хүлгийн шинж” бүтээлээ тус хэвлүүлжээ.

Э.Пүрэвжавын “Монгол хэл бичгийн судлал” 4, Уб., 2001,  бүтээлээс товчлон  ававаа

Зураг дээр баруун гар талынх нь Х.Лувсанбалдан

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: