Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Жамсранжавын НАДМИД


Надмид. Жамсранжавын, (1923-1991), 1923 онд Төв аймгийн Авдарбаян Улаан сумын нутагт төрсөн. 1937 онд Төв Амйгийн Эрдэнэ сумын бага сургууль, 1940 онд Улаанбаатар хотын 2 дугаар дунд сургууль, 1941 онд Улаанбаатарын багшийн сургууль, 1952 онд МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын ангийг төгссөн.

1953 оноос Улсын багшийн Институтэд багш, 1954 оноос Бээжингийн Их Сургуульд багш, 1958 оноос УБДС-ийн орлогч захирал, 1962 оноос УБДС-ийн Монгол хэлний тэнхимийн эрхлэгчээр ажилласан.

1973 онд дэд профессор цол хүртсэн. Монгол хэлний бичгийн  түүхэн хөгжил, авиазүйн судалгаа хийж байсан. Монгол хэл заах арга, сурах бичиг бичих асуудлаар олон эрдэм шинжилгээний үгүүлэл бичсэн. “Орчин цагийн монгол хэлний авиа зүй” Санжаагийн хамт, “1993, ” Орчин цагийн монгол хэл” хамтын бүтээл, 1966, “Дуншань хэлний үгийн эцсийн -н-ийн тухай” 1979, “Монгол бичгийн зөв бичих толь бичиг” 1990, “Олон монгол хэлний харьцуулсан хэлзүй” хамтын бүтээлд гийгүүлэгчийн бүлэг, 1975 зэрэг томоохон бүтээлүүд туурвижээ. Тэрбээр Монгол Улсын Xөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Ардын Гэгээрлийн тэргүүний ажилтан цол хүртжээ.

Advertisements

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: