Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Монгол бичгийн хичээлийг Ерөнхий боловсролын сургуулийн бие даасан хөтөлбөр байхыг дэмжлээ


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол бичгийн нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Тус нийгэмлэгийг төлөөлж Ардын уран зохиолч Т.Галсан, Гавьяат багш, Төрийн шагналт, доктор Ш.Чоймаа, Монгол туургатны соёл эрдэм шинжилгээний сангийн тэргүүн, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, Хөгжмийн зохиолч Т.Жанцанноров, “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Т.Галдан нар оролцлоо.

Тус уулзалтаар Монгол бичгийн хичээлийг бие даасан байсныг нь өөрчилж монгол хэл, уран зохиолын хичээлийн хавсарга болгосныг нь цуцалж дахин бие даасан хичээл болгох нь Монгол бичгээ бүх нийтээрээ мэдэх, энэхүү соёлын үнэт өвийг хадгалан өвлүүлэхэнд чухал ач холбогдолтойг дурьдаж байв. Мөн сүүлийн үед гадаадын зарим улсын өөрийн нэр дээр өмчлөөд байгаа Монголын түүх соёлын өвийн асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлэн шат дараалсан арга хэмжээ авахаар төлөвлөөд байгаагаа танилцуулсан юм.

Ардын уран зохиолч Т.Галсан хэлэхдээ, 2011 оны Үндэсний тусгаар тогтнол, эрх чөлөөгөө дахин сэргээсний 100 жилийн ойгоор монгол бичгээ төрийн бичиг болгон бүх нийтээрээ хүндэтгэн суралцах нь зүйтэй гэв. Мөн эрдэмтэдийн үзэж буйгаар монголын хүн амын 22-30 насныхан бүрэн дунд сургуульдаа Монгол бичгийн хичээлийг бүрэн үзэж “нэвтэрсэн” байгаа нь бидний өв соёлоо хамгаалахад оруулсан онцгой хувь нэмэр гээд нийт хүн амын 80 хувь нь тус бичгээр уншиж, тэдгээрийн 60 хувь нь чөлөөтэй бичиж чаддаг гэж хэллээ.

Тус уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч эдгээр санал санаачлагуудыг дэмжиж буйгаа илэрхийлээд холбогдох шатны хүмүүст үүрэг өгч боломжтой шийдэлд хамтын хүчээр хүрэхийг онцоллоо.

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: