Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Озава Шигэо


Озава, Шигэо. 1926 оны 8 дугаар сарын 18 ны өдөр Токио хотноо төржээ. Тэрбээр 1947 оны 3 дугаар сард Токиогийн Гадаад явдлын тусгай мэргэжлийн сургууль одоогийн Токио Гадаад Судлалын Их Сургуулийн монгол хэлний салбарыг төгсөж, 1951 оны 3 дугаар сард Токиогийн эзэнт улсын их сургуулийн утга зохиолын салбарыг хэл шинжлэлийн тусгай мэргэжлээр төгсөж, 1978 онд утга зохиолын докторын зэрэг хамгаалжээ. Озава Шигео 1951-1957 оны хооронд Токиогийн Гадаад хэлний их сургуулийн монгол хэлний салбарт туслах багш, багш, дэд профессороор ажиллажээ. Тэрбээр мөн 1980-1984 онд Токиогийн гадаад судлалын их сургуулийн харьяа Япон хэлний сургуулийн даргаар ажиллажээ. Үүнээс гадна 1986-1988 онд Токиогийн Гадаад судлалын их сургуулийн номын сангийн захиралаар ажиллажээ. 1989 оноос тэтгэвэрт гартлаа ТГСИС-ийн хүндэт профессороор ажиллажээ. 1952 онд япон хэлний шинжлэлийн нийгэмлэгийн гишүүн болж, 1982 оноос Японы Монгол судлалын холбооны дэд даргаар ажиллаж, 1986 оноос тус холбооны ерөнхийлөгчөөр ажиллажээ. 1989 оноос одоо болтол ОУМСХолбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. 1986 онд БНХАУ-ын ӨМИС-ийн хүндэт профессор, 1989 онд Японы Гадаад явдлын яамны элчин сайдын шагнал, 1990 онд Монголын ШУА-ын гадаад гишүүнээр, 1992 онд МУИС-ийн Хүндэт профессор цол тус тус хүртжээ.  Озава багштан ОУМЭИХуралд анхнаас нь аваад эдүгээ хүртэл бүгдэд оролцжээ. Озава Шигео япон хэл, түүх, алтай язгуурын хэлнүүд,  монгол төрөл хэлнүүд, хятад хэл, манж хэл, солонгос хэл, дөрвөлжин бичиг, Монголын нууц товчооний хэлний талаар судалгаа хийдэг. Тэр тусмаа орчин үеийн монгол хэл болон дунд үеийн монгол хэлний судалгааг түлхүү хийж, “Дундад зууны монгол хэлний хэлбэр судлал” 1979, “Одоо үеийн монгол хэлний толь” 1983, “Монголын нууц товчооны бүгд тайлбар” дээд 1984, дунд 1985, доорд 1985, “Монголын нууц товчооны бүгд тайлбарын үргэлжлэл” дээд 1987, дунд 1988, доорд 1989, “Монголын нууц товчооны монгол хэлний хэлзүйн лекц” 1994, үргэлжлэл 2000, “Алтан товчийн судлал” 1, 1954,, “Алтан товчийн судлал” 2, 1959, “Монгол хэлийг дөрвөн гарагт” 1963, “Үгсийн сан 1500” 1965,  зэрэг бүтээлүүдийг туурвин хэвлүүлжээ. Мөн эрдэм шинжилгээний 60 гаруй үгүүлэл нийтлүүлжээ.

“Монгол судлалын нэвтэрхий толь”, Хөгжилт, 2004, 65-66 х.

Зураг: Профессор Шигэо Озава гэртээ,

Гэрэл зургийг Ж.Бат-Ирээдүй, Токио, Сайтама, 2008,

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: