Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Номоор бvтээгдсэн суварга Єдєр тутмын нэгэн сонинд ийм гарчигтай мэдээ нийтэлжээ.


Утга агуулга нь тодорхой боловч монгол хэлний vг хувилах ёсыг зєрчиж, найруулгын хувьд оновчгvй болсон байна.
Монгол хэлэнд нэр vгийн vндсэнд залгаж, олны утга заадаг -нар, -с, -д, -чууд (-чvvд), -ууд (-vvд) зэрэг бvтээвэр буй. Эдгээр бvтээвэр нь єер єєрийн байр, утга, vvрэгтэй. Ямар боловч ном гэдэг нэрvгэнд -с бvтээврийг залгаж, номс гэж хэлбэржvvлэхгvй, эрхбиш номууд хэмээн хэлж бичихийг наад захын монгол хэлтэн мэдмээрсэн.
Ер нь монгол бичгийн хэлний vг зvйн хэм хэмжээг дагаж мєрдєхєд анхаарууштай зvйлийн нэг бол олон тооны бvтээврийг зvй зохистой хэрэглэх явдал билээ, Олон тооны бvтээврийг хэтрvvлэн хэрэглэх нь найруулгын єнга аясад сєрєг нєлєєтэй. Тиим учраас, монгол хэлэнд олон тооны бvтээврийн хэраглээ харьцангуй цєєн байдаг ажээ. vvнийг зарим эрдэмтэн “монгол хэлний нэгэн євєрмєц онцлог” гэж vзсэн тал ч бий [Ш.Барайшир, Утга зохиопын хэлний хэм хэмжээ, “vнэн” сонйн, № 302, 1973].
vйл vгийн утгаас хамаарч, нэр vгийг олон тооны бvтээврээр хэлбэржvvлэхгvй байх тохиолдол бий. “Хонь бэлчиж байна” гэхээс “Хоньд бэлчиж байна” гэдэггvй бєгєєд тvvний учир нь бэлчих гэсэн vйл vгийн
утгад байгаа юм. vvнтэй нэгэн адил, “ганц номоор суварга бvтээхгvй” нь нэгэнт тодорхой тул “номсоор” (Угтаа номуудаар гэж хувилах ёстой. Д.З) гэж олон тооны бvтээврээр буруу хэлбэржvvлэх шаардлагагvй, номоор гээд бичихэд оновчтой болох байжээ.
Тvvнчлэн, дээрх гарчигт гарсан бас нэгэн эндvv бол “бvтээгдсэн” гэсэн хэлзvйн хэлбэр юм. Тусах vйл vгийг эс тусах болгодог vйлдэгдэх хэвийн -е<Э бvтээврийн буруу хэраглээ монгол хэлний найруулгад нэлээд єргежжээ. “Засаг дарга томипогдов”, “…. иргэний vнэмпэхээ гээгдvулеэн тул…” “…. дуу дуулагдана” зэрэг єгvvлбэрийг “Засаг даргыг томилоё”, “….. иргэний vнэмлэхээ гээсэн тул”, “…..
дуу дуулна” зэргээр найруулбал хэл найруулгын хувьд илvv оновчтой, утга агуулгын хувьд улам тодорхой болох ажээ. Орчин цагийн монгол хэлний,найруулгад -гд бvтээврийг ихээр хэрэглэх болсон нь vйлдэгдэх хэвийн хэраглээ єргєнтэй энэтхэг-европ хэлний нєлєє тусгал гэж vздэгийг дашрамд тэмдэглэе.
Тэгэхээр дурдан буй гарчигийг “Номоор бvтээсэн суварга” хэмээн бичвэл монгол хэлний найруулах ёсонд нийцтэй болно.

Хэл бичгийн ухааны доктор (Ph.D) Д.ЗАЯАБААТАР
(Ардын эрх 124/656)

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: