Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Гадаад үгийг зөв хэлбэржүүлье


Монгол хэлний vгийн санд нэгэнт хэвшсэн гадаад vгсийг зєв бичих явдал бичгийн хэлний чухал асуудлын нэг болно. Сонин сэтгvvлд бичсэн зvйлийг ажиглахад, гадаад vгийн язгуур vндсийг зєв буулгах боловч тэдгээрийг хувилгах нєхцєлєєр хэлбэржvvлэхдээ буруу ташаа бичих хандлага тvгээмэл байна.

Ялангуяа гадаад vгийг харьяалах, заахын тийн ялгалын нєхцєлєєр хэлбэржvvлэхэд тогтолцоогvй бичих тохиолдол нэлээд газар авчээ. Нийтлэг тохиолддог зарим алдааг хэрхэн залруулж, зєв бичихийг жишээгээр тайлбарлая.

1. Эр эгшигт vеэс бvтсэн vгэнд эгшиг зохицох ёсыг баримтлан зохих залгаврыг залгана. Жишээлбэл: Франц-Францын, Унгар-Унгарын, карт-картыг, бокс-боксоор гэх мэт. Харин клуб, курс, Турк зэрэг гадаад vгэнд орсон “у” эгшгийг монгол хэлэнд “v”-ээр дууддаг тул клубийн, курсийн, клубийг, курсийг, клубээс, курсээс, Турк-Туркийн, вирус-вирусийн, вирусээр зэргээр тохирох нєхцєлийн эм vгэнд залгадаг хэлбэрийг бичнэ.

2. Эр эгшиг бvхий vеэс бvтсэн боловч “к” гийгvvлэгчээр тєгссєн бол зураг-зургийн зургийг, хадаг-хадгийн хадгийг гэж бичдэгийн адил -ийн, -ийг нєхцєлийг залгана. Жишээ нь: марк-маркийн маркийг, математик-математикийн математикийг, хєнгєн атлетик-хєнгєн атлетикийн хєнгєн атлетикийг.

3. Эм эгшигт vеэс бvтсэн vгэнд эгшиг зохицох ёсыг баримтлан зохих залгаврыг залгана. Жишээлбэл: Грек-Грекийн, телевиз-телевизийн, хими-химиэр, инженер-инженерээс.

4. Эр, эм болон хоёр єєр эгшиг орсон хоёр ба тvvнээс дээш vе бvхий vгэнд уг хэлнийх нь єргєлтийг харгалзан зохих нєхцєлийг залгана. Жиш ээ нь: архив-архивын, архивыг, комисс-комиссын, комиссыг, концерт-концертын, концертыг, мастер-мастерын, мастерыг, семинар-семинарын, доллар-доллароор, доллароос, компьютер-компьютерийн, компьютерээр.

5. Хоёр vгээс бvтсэн нийлэмж нэрийг хувилгахад сvvлийн vгийн эгшигт захируулан зохих нєхцєлийг залгана. Жишээ нь: паспорт-паспортоор, паспортоос, паспорттой, паспортоо, экспорт-экспортын, экспортод, экспортоор, экспортоос, автобус-автобусаар, троллейбус-троллейбусаар.

6. “И” эгшиг болон “ь”-ээр тєгссєн vгийн эр эмийг харгалзалгvй -ийн, -ийг нєхцєлийг залгана. Жишээ нь: арми-армийн армийг, компани-компанийн, компанийг, археологи-археологийн, археологийг, редакци-редакцийн, редакцийг, Бельги-Бельгийн, Бельгийн, Итали-Италийн, Италийг, дизель-дизелийн, академи-академийн, медаль-медалийн, медалийг гэх мэт.

Хэл бичгийн ухааны доктор (Ph.D) Д.ЗАЯАБААТАР

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: