Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

М.Саруул-Эрдэнэ: “Үсгийн эндүүрлийг хэлэлцье 3”


Энэ цувралынхаа Хоёрдугаарт миний бие Пхеньян хотын нэрийг Пэ-Хээ-Няан гэж гурван үе болгон дуудах нь яагаад буруу болохыг тайлбарласан билээ. Гэтэл яг адилхан алдаа тун удалгүй давтагдав. Пакистаны Ерөнхий сайд асан Беназир Бутто алагдсан даруй дэлхийн бүх мэдээллийн хэрэгсэл ярьж бичсэн билээ. Манайхан ч бас мэдээлээс хоцрогдсонгүй. Бхутто гэж бичиж байгааг харахад авиазүйн хувьд нэлээд дөхүүлсэн мэт санагдаж байв. Учир нь энэ нэрний эхний гийгүүлэгч нь дуутай Б –гээс арай дуугүй, П-тэй харьцуулахад амьсгалын түрэлтгүй, тийм гийгүүлэгч юм. Тиймээс Б-ын ард Х нэмж өгсөн хэрэг. Гэтэл санамсаргүй Монгол ТВ-гүүд энэ мэдээг хэрхэн цацаж байгааг сонстол бүр долоон дордуулсан нь тодорхой болов. Манайхан бүгд Х-г нь маш тодоор Бу-Хутто хавьцаа дуудаж байв. Энэ нь яг л миний өмнө бичсэнчлэн Лхагва хэмээх нэрийг иЛ-Хагваа гэж дуудаж байгаатай ижил. Нэгэнт авиазүйн хувьд их дөхүүлэх гэж оролдвол тэгж хамаагүй зөрсөн дор Бутто, эсвэл Путто хэмээн бичсэн нь хавьгүй дээр юм. Ер нь хоёр үсгээр нэг авиаг тэмдэглэхэд хэрэглэдэг тэр h бол манай Хар гэдэг үгэнд ордог Х биш л дээ. Гэтэл Ханд гэдэг нэрийг Khand хэмээн Kh –ээр галигладаг гадаад паспорт хийгч нөхөд Лхагва гэдэг нэрийг яг адил хэмээн бодоод Lkhagva хэмээсэн байдаг нь хэлний хамгийн энгийн боловсрол байхгүйгээ үзүүлнэм бус уу. Ардчилсан Солонгосын нийслэл Пэн-Ян, Пакистаны Ерөнхий сайд асан Бутто нарын нэрийг зөв хэлж хэвшицгээе.

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: