Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

М.Саруул-Эрдэнэ: “Үсгийн эндүүрлийг хэлэлцье 2”


БНАСАУ-ын нийслэл юу вэ? Эргэлзэн бодох шаардлага ч байхгүй байх. Монголчууд газарзүйн мэдлэгээрээ дэлхийд дээгүүр орох үндэстэн. Даа ялангуяа хуучин соц улсын нийслэлийг бол миний үеийнхэн гаргаахгүй.

Тийм ээ, Пхеньян. Та зөв хариуллаа. Харин энэ үгийг хэрхэн дуудсан бэ? Эхний хоёр үсгийнх нь завсар эгшиг оруулан Пэ-Хэ-Ньяан хэмээн дуудсан бол (зууны ерөн хувь нь тийн дуудсан байх магадлалтай) зөв бус буруу хариуллаа гэсэн үг.

Юу нь буруу байсныг хэлэхийн өмнө хэл шинжлэлийн диграф хэмээх ойлголтын талаар товч өгүүлсү.

Аливаа цагаан толгой тухайн хэлнийхээ болон гадаад хэлний бүх авиаг бүгдийг тэмдэглэх боломжгүй байдаг. Тиймээс зарим нэг авиаг хоёр үсэг нийлүүлэн тэмдэглэхийг диграф гэнэ. Ди гэдэг нь “хоёр”, граф нь “үсэг” гэсэн үг. Роман цагаан толгойн h үсгийг диграфд хэрэглэх нь элбэг. S + Н = Sh буюу Ш-ээс эхлээд ph, ch, gh, ph гэх мэт диграфууд олон.

Эртний монгол хэлэнд ч бас латины H – тэй дүйцэх хөөмийн х авиаг тэмдэглэх үсгийг диграфд хэрэглэж байжээ. Монгол бичигт Д үсэг мэт урагш этийлгээд буцаан татахдаа онгорхой гэдэс гарган нуруундаа нийлдэг тэр үсгийг хэлж байна. Энэ үсгийг Лхагва, Лхас гэх мэт төвд үгийг зөв тэмдэглэхэд хэрэглэдэг байв. Мөнөөх хөөмийн авиаг тэмдэглэх үсэг кириллд байхгүй тул нэлээд хатуу х үсгээр тэмдэглэх болсон тул төвдийн нийслэлийг одоо болтол зарим хүн Ил-Хас, Ла-Хас гэх мэтээр хоёр үе бүхий үг болгон дуудаад байдаг гэм бий.

Яг дээрхийн нэгэн адил солонгос хэлний амьсгалын түрэлттэй, хүчтэй П авиа нь орос хэлний зөөлөн П-ээс ондоо сонстох тул мөнөөх хотын нэрийг илүү зөв дуудах үүднээс диграф хэрэглэн Пх хэмээн тэмдэглэсэн байна. Гэтэд тэр нь Монголд орж ирэхдээ “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлохын” үлгэр болж, Пөн-Яан хавьцаа хэлэгдэх хоёр үе бүхий үг нь Пэ-Хээ-Няан гэсэн гурван үетэй болж, анхлан тэмдэглэсэн орсууд байтугай ардчилсан Солонгосынхон ч нийслэлээ танихын аргагүй үг болчихжээ. Энэ нь үлгэрлэвэл, англичууд Phone хэмээх үгийг Пи-хоүн, China  хэмээх улсыг Си-Хайна хэмээн дуудаж буйтай агаар нэгэн буй. Тиймээс нэг бол Пх хэмээн тэмдэглээд амьсгалын түрэлттэй П-ээр дуудах, үгүй бол ерөөс солонгос, монгол хэлний П авиа нэг их зөрөхгүй гэж үзвэл заавал оросоос диаграф авснаас дан П-ээр тэмдэглээд явсан нь ч дээр байж болох.

Хоёр үсгээр нэг авиаг тэмдэглэсэн диграфыг салгалгүй нэг л авиагаар дуудан, үсгийн эндүүрлийг арилгацгаая.

Single Post Navigation

One thought on “М.Саруул-Эрдэнэ: “Үсгийн эндүүрлийг хэлэлцье 2”

  1. ungshikchi on said:

    tiimee yag eniig heleh geed baisan yum, ih zoew zueil bichij,

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: