Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Р.Энхбат: “Дуртай хүн нь сурах бичгээ гаргаж байна”


Сурах бичгийн тендерийн талаар “Адмон” ХХК-ий захирал Р.Энхбаттай ярилцпаа.

– Боловсролын бодлого өнөөгийн нийгмийн хандлагатай аль хир нийцтэй байна вэ?
– Боловсролд бодлого хэрэгтэй гэж төвийн хэвлэл мэдээллээр тун ч олон удаа ярьж бичлээ, харин түүнийг тоож байгаа амьтан алга, таг чимээгүй. Боловсролын үүрэг ролийн чухлыг хүн болгон л ойлгодог хирнээ бодит амьдрал дээр ажил хэрэг болж байгаа юм юу билээ? Сургуулийн засвар үйлчилгээ, дотуур байрны халаалт, үдийн цай гэх мэт мөнгө нь байвал тал талаас булаацалдан, бужигнаад алга болдог бизнес голдуу ажил төрөөс боловсролын талаар хэрэгжүүлж ирсэн олон удаагийн мастер төлөвпөгөөний гол агуулга цөм болж ирлээ. Манайд боловсролын чиг зорилго үндсэндээ материаллаг шинж төрхтэй, аж ахуйн чиглэлийн ажил болж хувирсан. Нэг үгээр хэлбэл хоосон үг л ярихаас биш боловсролтой иргэншсэн ирээдүйн иргэд бэлтгэх явдал манай улсын боловсролын гол агуулга зорилт болох яагаа ч үгүй бололтой. 18 жилийн турш явуулж ирсэн төрийн боловсролын бодлого нэг иймэрхүү өнгө аястай өнгөрлөө. Ээлж дараалан солигдох сайд дарга нар, тэднийхээ учрыг амархан олдог хэдхэн тооны сурмаг дунд шатны түшмэдүүдийн гарт БСШУЯ-ны ажил тэр чигээрээ орчихсон гэвэл бараг л хэтрүүлэг болохгүй болов уу. Тэдний ажлын арга барил боловсролын салбарын хөгжил дэвшилд огтхон ч нэмэр болсонгуй. Хамгийн энгийн ажлыг ч тэд саатуулдаг. Жишээ нь хамгийн сайн сурах бичгийг шалгаруулаад хэрэглээд явах нь олон жил үргэлжилсэн хэрүүл маргаан болж байх шаардлага байхгүй шүү дээ. Хувийн хэвшлийнхэн төрийн ажлыг саатуулж чадахгүй нь ойлгомжтой. Тийм бопомж ч байхгүй. Харин төрийн албан тушаалтангууд бидний ажпыг мөн ч их үрсэндээ.
– Сурах бичгийн бодлогыг хувийн хэвшлийнхэн тодорхойлчихдог юм биш үү, бид тэгж л ойлгодог?
– Үнэн хэрэгтээ тийм биш л дээ. Ямар агуулга, шаардлага дунд сургуулийн сурах бичигт тавигдах ёстойг өнөө хүртэл төр мэдэж ирсэн. Цаашид ч төрийн мэдэлд байх нь дамжиггүй. Гагцхүү тэр сурах бичгийн агуулга, арга зүй нь боловсролын эрхэм зорилгыг дотроо агуулсан байх ёстой. Сурах бичиг зохиож хийхэд агуулгын, орчны үнэлгээний стандарт иж бүрнээрээ өөр хоорондоо зохицон нийцэж байж сая хүүхдэд тохирсон сурах бичиг хийх үндэс суурь тавигддаг. Жишээ нь хүүхдийг багаас нь хамтач, хөдөлмөрч, өөрийн бодол зорилготой болгож төлөвшүүлэхэд бага ангийн сургалтын стандарт амин чухал байдаг бол, дунд ангийн хувьд тал бүрийн мэдлэг, дараа нь ахлах ангид мэргэжпийн баримжааг түлхүү чухалчилсан стандарт тогтоодог.
– Тэгвэл стандартын дагуу л сурах бичгээ хийгээд явбал болоо биш үү?
– Манай боловсролын стандартад энд ярьж байгаа бүхнийг тусгаагүй биш тусгасан, тусгахдаа зөвхөн цаасан дээр л харагдана уу гэхээс амьдралд хэрэгжиж байгаа нь мэдрэгддэггүй. Сурах бичгийг анги дэвшихэд залгамж холбоогүй, тухайн нэг хүүхдийн үзэх хичээлийн төрөл өөр хоорондоо авцалдаагүй байх нь энүүхэнд. Товчхондоо бол БСШУЯ хүүхдийн эрх ашгийн өмнөөс ажлаа зохион байгуулж хийхийг хүсдэггүй, эсвэл чаддаггүй байх. Харин томоохон тендерүүд энэ яаманд тэгж хэл ам болж чимээ шуугиан гаргаад байлгүй өнгөрдөг гэдгийг энэ далиманд хэлчихье. Сургууль төгсөөд ажил дээр гарч байгаа залуус ажил мэргэжил төдийгүй, огт нийгэмшиж гүйцээгүй ирдэг. Нэг үгээр хэлбэл төр засгийн бодлого боловсролын салбарт гоё сайхан ярианаас цаашгүйг практик амьдрал бэлхнээ харуулж байдаг шүү дээ. Ийм маягаар олон жил өнгөрч байна Захын нэг хүн биднийг боловсон хүчний гүнзгий хямралд орсныг хэлнэ дээ.
– Энэ жил зургаан настай хүүхэд сургуульд элсэн орлоо. Чухам ямар онцлог мэдрэгдэж байна, жишээ нь сурах бичгийн хувьд?
– Зургаан настай хүүхдийн сурах бичгүүд бүгд өөр хоорондоо харилцан уялдаа холбоотой байх ёстой. Сэтгэхүйд нь тохирсон чухам ямар үлгэрийг аль хичээлтэй холбож ярих, тоог ямар тоглоомтой хослуулж тогтоолгох, сурсан тоогоо бичихийн зэрэгцээ хөгжмийн аянд, биеийн хөдөлгөөнийг тооны хэмнэлд нийцүүлэн сургах, монгол хэлийг дууны хичээлтэй нь уялдуулах гээд мэдрэхүйн бүхий л бололцоо нөхцөлд тулгуурлаж байж сая хүүхдийн сурц сайжран гүн бат ойлголт тогтдог. Харах, зурах, хайчилж наах, сонсох, биеийн хөдөлгөөний онцлогийг бүхэлд нь авч үзсэн цогц арга зүй балчир сурагчдын сурах бичиг зохиох суурь дэвсгэр болдог. Өөреер хэлбэл нэг цогц агуулга, арга зүй задарч үзэх хичээлийн төрлүүдэд хуваагдах ёстой болохоос биш янз бүрийн салангид аргаар хийгдсэн хоорондын уялдаа холбоогүй сурах бичгүүд нийлж нэг агуулгыг бүрдүүлж болохгүй. Үүнийг мэдэх мэргэжлийн хүн энэ яаманд одоогоор алга байгаа нь харамсаптай. Хөгжсөн улс орнууд сурах бичгийг ингэж л хийдэг. Гэтэл манай БСШУЯамны ажил хариуцсан түшмэдүүд энэ тал дээр туйлын хоцрогдсон байгааг тайлбарлах үг ч олдохгүй байна. Тэд сонин хэвлэл телевиз радиогоор мөн ч сайхан бэлэн цэцэн ярих боловч үнэн чанартаа монголын үр хүүхдийн төлөө сэтгэл гаргахгүй байгаа нь бүр гайхаш төрүүлмээр. Орон тоо бөглөж, албаны царай гаргадаг, араа бодож жигтэйхэн сонсож байгаа дүр үзүүлэн толгой дохиод л байдаг. Гадаад дотоод яваад олддоггүй, ямар ч семинар сургалтад суугаад дээрдэхээ байсан хоцрогдсон түшмэдүүдээс болж хүүхэд хохирч эцэст нь эх орны хөгжил хойшилж байна шүү дээ.
– Та тодорхой жишээ баримтаар ярихгүй юу?
– Энэ жил Цэцгээгийн, ирэх жил Гонгорын, түүний дараа жил Алимаагийн гээд анги дэвших бүрт номын зохиогчид нь өөрчлөгддөг тогтолцоог Яамныхан л бодож олсон. Энэ талаар багш нар ил дуугарч чаддаггүй учраас “ирж л байдаг явж л байдаг сайдыг сайхан угтаж, үдэж сурсан энэ яамны жинхэнэ эрх мэдлийг гартаа авч чадсан хүмүүс хийж сурсан ажлаа үргэлжлүүлсээр, хэний ч үгийг авахаа байсан. Харин энэ сайд нь хаа очиж санасныг бодвол түс тас яриатай, арай өөр харагдсан. Гэхдээ л тэд толгойг нь эргүүлсээр, гүрийсээр байгаад дууссан.
– Байн байн сурах бичиг шинэчлээд байдаг чинь ядарсан хүмүүст төвөгтөй, харин хэвлэлийн компаниудад ашигтай байж таарна биз?
– Гурван жил болоод л сурах бичгээ дахиад эхнээс нь сопих төлөвлөгөөг яам гаргасан. Мэдээжийн хэрэг, сайн боловсруулсан сурах бичгийн агуулга ийм амархан хуучирна гэж байхгүй. Бусад оронд арав хорин жил нэг сурах бичгээ засварлан сайжруулаад явдаг, шинэчлэх болвол нэлээд нарийн судалгаан дээр өөрчилдөг юм билээ. Ойр ойрхон шинээр сурах бичиг зохиолгоод байх нь үнэн хэрэг дээрээ компаниудад ч, төрд ч туйлын төвөгтэй. Хөрөнгө мөнгө ч хий дэмий үрэгдэж байна. Ямар ч бодлогогүй л явж байгаагийн тод жишээ.
– Сурах бичгийг ямар хугацаанд боловсруулж дуусгах ёстой вэ, Хавар зарлаад л намар нь бэлэн байх ёстой юм шиг л ойлгогдоод байдаг даа ?
– Сурах бичгийг дор хаяж 1-2 жилийн өмнөөс бичиж туршиж байж хэрэглээнд оруулах ёстой л доо. Гэтэл яам энэ ажлыг зориудаар хойш татаж есөн сарын нэгнийг дөхүүлж байгаад хоёрхон сарын дотор бөөндөг. Хэвлэлийн компаниудад тээг тавьж аль бопох богино хугацаанд бүхнийг амжуулахыг яам тулган шаарддаг. Хэвлэлийн компаниуд үгүй гэж хэлэх аргагүй тул юу л хий гэснийг хийж бичигдсэн, бичигдээгүй дутуу зөрүү журмын дагуу өрсөлдсөн болдог. Яаруу давчуу энэ ажил байнга л хэрүүл маргаан дагуулж, гадна талаасаа хүмүүст шунал тээсэн хэдэн компаниуд мөнгөний төлөө алалцаж, хүүхдийн сурах бичгээр хагартлаа баяжаад байгаа мэт харагддаг. Энэ бол дэндүү шударга бус ойлголт. Цаг тулсан энэ ажил Монголын нөхцөлд боломжгүй учраас л компаниуд бүгд Хятад явж сурах бичгээ хэвлүүлдэг нь нууц биш. Дээр нь хувийн хэвшлийнхний тухай яамныхан хэвлэл мэдээллээр байнга буруу зөрүү ойлголт өгч байдаг. Яам бүхнийг мэдэх хэмжээлшгүй эрх дархаа санасны зоргоор хэрэгжүүлэхэд нь зарим саад учирснаас болж хэвлэлийн компаниуд нүд үзүүрлэгддэг.
– Хэвлэлийн компаниуд буруугүй гэж үү?
– Яамны буруу бодлогын харгайгаар хэвлэлийн компаниуд хоорондоо ч үзэлцэж байсан үе байгаа.
– Таны бодлоор хэвлэлийн компаниуд ямар буруутай санагдаад байна? Сурах бичиг цаг хугацаандаа хөдөө орон нутагт хүргэгдэхгүй байгаа биз дээ?
– Дуртай хүн дурын сурах бичиг хийх боломжийг гаргаж өгсөн Яамны журам бий. Тэр журам жил бүр өөрчлөгддөг хирнээ хариуцлагын талаар ямар ч зүйл заалт байхгүйтэй адил. Сурах бичиг хэвлэдэг үйлдвэрүүдийг сайн муугаар нь ялгаж салгаад өгөөч гэж бид өөрсдөө Яамныхнаас олон удаа гуйсан. Хугацаандаа сурах бичгээ хэрэглэгчдэд хүргэж байгаа эсэх, яахаараа таван хүүхэд дундаа нэг сурах бичигтэй хичээллэж байдгийг, хятадад муу цаасаар хэвлээд байна уу, монголдоо хэвлэж байна уу гэдгийг үнэн хэрэг дээрээ Яамныхан огт сонирхдогтүй.
– БСШУЯ -ныхан гэж буруу ишилсэн сүх шиг хүмүүс байдаг гэж таны ярианаас ойлгогдоод байна. Ингэтлээ байдал доош орчихсон байгааг таны л ярианаас сонслоо. Яагаад энэ талаар чимээгуй байгаад байна вэ?
– Сурах бичгийг хүүхдийн эрх ашигт нийцүүлэн илүү сайн хийх талаар бид Яаманд өчнөөн төчнөөн санал санаачлага хүргүүлсэн. Ингэж ярихаар хүн үнэмшихгүй байх л даа. Болдогсон бол яамны эрх мэдэлтнүүд хүүхдийн эрх ашигт нийцтэй зүйл хийж чадаж байна уу үгүй юу гэдгийг нүүр нүүрээ харж байгаад телевизээр олны өмнө халз ярилцмаар байна. Чиг үүргийнхээ дагуу биш шал өөр өнцгөөс төрийн ажилд хандаж ирсэн учраас тэд бидэнтэй учир зүйгээ ололцдогтүй юм. Хапз ярилцвал сонирхолтой нэвтрүүлэг бопно гэж боддог. Ийм ярилцлага зохиовол би л лав оролцоно.
Ярилцлагыг цаг төр доот комоос авлаа

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: