Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

МОНГОЛ ХЭЛНИЙ СОНСОХ ДАДЛАГА



Энэхүү “Монгол хэлний сонсох дадлага” I, II номыг Монгол хэл сурч байгаа гадаадын хүмүүст зориулсан. Тэр тусмаа дундаас дээш бүр дээд шатны хүмүүсийн хэлний мэдлэг, сонсох чадвараа сайжруулахад зориулсан юм. Энэ номын нэгдүгээр дэвтэрт монгол уран зохиолын шилдэг үгүүллэгүүд, хоёрдугаархад нь монголын шилдэг яруу найргууд багтсан юм.

Нэгдүгээр дэвтэрийн үгүүллэгт Сэнгийн Эрдэнийн “Малын хөлийн тоос”, Жагдалын Лхагвын “Уулзалт”, “Насны чагтага”, Цэндийн Доржготовын “Хуруун чинээ лааны гэрэл”, “Нохой гэрт хүн урдаггүй”, Балжирын Догмидын “Хөдөөгийн араншин”, Жанчивын Дашзэгвийн “Цэцэг нялхарсан зун”, Дамбадаржаагийн Намсрайн “Жамухын өчил” зэрэг алдартай үгүүллэгүүд багтсан бол хоёрдугаар дэвтэрийн шүлэг яруу найрагт Дашдоржийн Нацагдоржийн “Миний нутаг”, Шаравын Сүрэнжавын “Долоогийн дууль”, Дөнгөтийн Цоодолын “Харамчийнхан”, “Хуучин дэр модны дууль”, Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол”, Бавуугийн Лхагвасүрэнгийн “Цэргийн хар”, Гомбожавын Мэнд-Ооёогийн “Хүлээж буй ээж”, Зундуйн Доржийн “Үхэр Монголын уур хилэн”, Бямбын Ринчений “Бэр цэцэг”, Бэгзийн Явуухулангийн “Би хаана төрөө вэ”, Пунцагийн Бадарчийн “Эхийн сэтгэл”, “Есөн эрдэнийн орон” зэрэг алдартай яруу найргууд орсон.

Уг номыг Монгол улсын гавьяат жүжигчин Гомбын Равдангийн уншсан “Үхэр монголын уур хилэн” даабл си ди дээр үндэслэн хийсэн болно. Номын дасгалыг эхний удаа шууд сонсоод нөхөх, хоёр дах удаад тулгаж сонсох, гурав дах удаа ойлгохгүй үг, хэллэгээ хянаж үзэх, өөрийгөө шалгах дэс дараагаар хийсэн болно.

“Монгол хэлний сонсох дадлага”, 2 volumes K.Okada, J.Bat-Ireedui, 2009

ISBN 99929-0-781-9

Mon Education Press

Edited by Dr. D.Baasanbat,

A5, I vol 166 pages, II vol 130 pages, with Audeo CD

Advertisements

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: