Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Ш.Чоймаа: Монгол vндэсний бахархал монгол бичиг


«Ном гэдэг vнэхээр гайхамшиг!…Хvн тєрєлхтєн єєрийн ухамсарт бvх тvvхийнхээ турш номноос илvv гайхуулам, ид шидтэй юм бараг бvтээгээгvй болов уу гэж би бодох юм» гэж нэгэн ухаантаи єгvvлжээ.Тэгвэл хотол хорвоогийн оюуны соёлын оройн чимэг болсон ном эрдэнийг vсэг бичгээр туурвидаг шvv дээ. Санаагаа бичгээр илэрхийлж, хол газар vг хэлээ дамжуулах болсон нь хvн тєрєлхтний оюун ухааны асар том ололт ажээ. Эрт цагт сонсогч этгээд єєр газар байгаа vед санаа бодлоо илэрхийлэх эрмэлзлийн анхных нь дээс зангидах, модонд хэрчлээс гаргах, сvг дvрс зурах тэргvvтэн болзмол тэмдэг байжээ. Монгол нутгаас элбэг олддог хадны янз бvрийн сvг зураг ч євєг дээдсийн маань нэн эртний vеийн vсэг бичгийн эхлэл мєн. Аливаа юмны дvр зургаар бvхэл єгvvлбэрийг илэрхийлэх болж, улмаар зургийн бичиг, дvрс бичиг, утгын бичиг буй болжээ. Утгын бичгийн хєгжлийн дараагийн шат нь vет бичиг юм. Ийнхvv vсэг бичиг боловсрон хєгжсєєр манай эриний ємнєх X зууны vед газрын дундад тэнгисийн зvvн эргээр оршиж байсан Финикт анхлан авианы бичиг vvсчээ. Энэхvv анхны авианы бичиг єрнє зvг дэлгэрэн Грек, Латин цагаан толгойн vндэс болжээ. Дорно зvг дэлгэрсэн нь Арамей, Сири, Согдоор дамжин Уйгар, Монгол бичгийн цагаан толгойн vндэс болжээ. Монголчуудын эртний євєг болох Хvннv, Сяньби, Муюн, Тоба, Жужан нар тусдаа бичигтай байсныг судлаачид нотолж байна. Мєн Кидан нар X зуунд их, бага хоёр бичигтэй байсан гэдэг. Энэ тухай vл єгvvлэн, он цагийн шалгарлыг даван туулж, монгол туургатны оюуны соёлын арвин євийг бvтээж ирсэн монгол бичгийн vvслийн тухай єгvvлье.

Монгол бичгийн vvсэл гаралтай холбоо бvхий хоёр зvйлийн домог єдгєє бидэнд мэдэгдэж байна. Нэг нь XVIII зууны vед Рабжамба Данзандагвын зохиосон «Зvрхэн тольтын тайлбар огторгуйн маани» хэмээх хэлзvйн бичигт «Тэр цагт Зая Бандид (Зая Бандид Гунгаажалцан) Монгол улсад аль vсгээр туслах болох хэмээн шєнє тvгдам барьж эрт манагар бэлэглэхvйд нэгэн эхнэр хvн мєрєн дээрээ хэдрэг модыг тавьж ирээд мєргєвєєс, тэрхvv бэлгээр Монгол улсын vсгийг хэдэргэний дvрсээр нь эр, эм, эрс гурваар, чанга хийгээд хєндий ба саармаг гурваар зохиосон болвой>> гэсэн домог юм. Энд єгvvлсэнчлэн Саж Бандид Гунгаажалцан (1182-1251) монгол vсгийг анх зохиосон бус харин тэрбээр 1243 онд 61 насан дээрээ монгол бичгийн хэлний авиа зvйн бvтээл буюу анхны зvрхэн тольт зохиосон болох нь нэгэнт тодорхой болжээ. Хоёр дахь нь «Юан улсын судар»-ын 124-р ботод байгаа Уйгар тvшмэл Тататунгаатай холбогдсон домог юм. Тэнд єгvvлэхдээ: «Чингис єрнєш дайлж, Найман улс эвдрэхvйд Тататунга тамгыг євєртлєн дайжаад баригдав. Чингис хаан ухавчлах асууруун: – Даяны иргэд, нутаг цєм миний болсон бєгєєтєл чи бээр тамга євєртлєн хааш очмvй хэмээхэд тэрбээр: <<Тvшмэлийн тушаал болмой. Vхтэл сахиж, угийн эзэнд єгсv хэмээмvй. Ямар аймшиггvй єєрийг сэтгэх аж.>> хэмээжvхэй, Хаан зарлиг болж «Шудрага элбэрэлт хvн ажгуу» хэмээгээд тамгыг юунд хэрэглэхийг асууваас, <<Аму цалинг оруулах, гаргах, эрдэмтнийг єргємжлєх аливаа vйлд итгэмж болгомуй.» хэмээсэнд хаан таалж шадар болгожихуй. Тvvнээс хойш засаг зарлиг тамга хэрэглэн vvсгэж мєн тvvгээр захируулав. Хаан <<Чи тус улсын бичгийг нэвтэрхий мэдмvй.>> гэхэд тэрбээр сурсанаа єчсєн нь зарилагт нийлэлцсэн тул даруй хєвгvvд, дvv нарт уйгар vсгээр улсын хилийг тэмдэглэхэд сургагтун хэмээн захив.>> гэсэн байдаг. Чингис хаан Найманыг 1204 эзэлж авсан нь vнэн. Харин энэ vед монголчууд анх бичиг vсэгтэй болсон хэрэг огт биш бєгєєд алдарт зохиолч эрдэмтэн Б.Я.Владимирцовын бичсэнчлэн Чингис хаан єєрийн эзэнт улсын хэрэгцээнд ихээхэн боловсорсон бэлэн утга зохиолын хэлийг авч ашигласан ажээ. Єєрєєр хэлбэл монголын зарим аймагт хэрэглэж байсан бичгийг Чингис хаан эзэнт улсынхаа хvрээнд хэрэглэжээ. Зєвлєлтийн нэрт монголч эрдэмтэн Г.Д.Санжев энэ тухай <<Ямар ч гэсэн 1204 онд Чингис хаан Найманыг бут цохиж, Найманы Таян хааны тамгыг барьж байсан нэгэн уйгарыг олзолж,тvvний тусламжаар тєрийнхєє
бичиг хэрэгт уйгар vсэг дээр vндэслэсэн монгол бичиг vсгийг хэрэгл эсэн бололтой гэсэн нэгэн домог байдаг. Гэвч хэргийн гол Чингис хаан тєрийнхєє бичиг хэргийг Согдоор дамжиж, Арамейгаас ирсэн шинэ vсгээр явуулах тухай тушаал гаргасанд бус, харин Чингис хааны vед монголчууд нэгэнт ямар нэгэн хэмжээгээр бэлхэн болоод байсан утга зохиолын хэлийг хэрэглэж эхэлсэнд оршино.» гэжээ. Монголчууд XIII зуунаас хол эрт уйгаржин бичгийн хэлтэй байсны гол баримт бол уйгаржин бичгийи хэл ХШ, XIV зууны монголын аман аялгуунаас ихээхэн ялгаатай байгаа явдал юм.. ХШ-ХГУ зууны vеийн монгол аялгууг бусад хэлэнд галиглан тэмдэглэсэн ном зохиол, толь бичиг тэргvvтнээс бид тухайн vеийн монгол vгсийн дуудлагыг. олж мэдэж болдог билээ. Хэл гэдэг тийм цєєн жилийн дотор амархан-єєрчлєгддєг зvйл биш бєгєєд алгуур аажим хуьсдаг учраас бичгийн хэл нь аман аялгуунаасаа ихээхэн зєрєєтэй байна гэдэг бол тэрхvv бичгийн хэл, бичиг vсэг олон жилийн ємнє vvссэн гэж vзэх бvрэн vндэстэй юм.
Монголчууд XIII зууны vед боловсорсон утга зохиолын хэлтэй, бичиг хэрэг хєтлєх тогтсон уламжлалтай нэг нотолгоо бол 1225 онд бичсэн Чингисийн чулууны бичиг юм. Уг бичээст мєр тэтгэж бичих ёс тун нарийн харагдаж байдаг.
Монголчуудын дунд <<Уйгаржин монгол бичиг», «монгол бичиг», «Худам монгол vсэг» анх хэдийд, хаанаас авсан тухай сvvлийн vед эрдэмтэн, судлаач нар єєр єєрийн бодол саналыг дурдсан байна. Манай эрдэмтэн Ц.Шагдарсvрэн «Монголчууд ХШ зуунд согд vсгийг уйгараас дам авч хэрэглэсэнгvй, харин У1-УН зууны vед Монгол, Уйгар одоогийн Тажикийн дээд євєг Согд нараас нэгэн зэрэг бичиг vсэг авсан байж брлох баримт гарч байна.>> хэмээн бичсэн буй. Мєн Євєр Монголын эрдэмтэн Данзан «Монгол бичгийн vvслийн цагийн асуудал>> хэмээх шинжилгээний томоохон єгvvлэлдээ «Эртний монголын хэл аялгууны байдал, эртний монгол орон дахь бичгийн соёлын байдал, эртний монгол орны аймаг угсаатны соёлын харилцааны байдал ба хуучин монгол бичиг дэх хэлний болон vсэг зvйн онцлог зэргийг ерєнхийд нь шинжилж vзвэл, монголчууд ХШ зуунаас хол эрт согд гаралтай уйгар vегийг авч хэрэглэсэн бєгєєд бодитой цагийн талаар 805-840 оны хооронд буюу эсхvл 971-1125 оны хооронд буюу гэх хоёр цаг vед хэрэглэж эхэлеэн боломж нь єєр vеэс илvv байна.» гээд тvvнийгээ олон баримтаар батлахыг хичээсэн байна. Монгол бичгийн хэл чухам хэдий vеийн ямар аялгууг тусгасан бэ? Гэдэг асуулт юуны ємнє уг бичгийг авсан он цагтай холбогдох нь тодорхой бєгєєд энэ талаар ч судлаачдын санал нэг мєр болж чадаагvй байна. Ямар боловч монголчууд согд гаралтай уйгаржин монгол бичгийг авч хэрэглэсэн нь X зуунаас наашгvй гэж vзэх vндэстэй юм. Тийм ч учраас бид монгол, бичгээ мянган жилийн тvvхтэй хэмээн ярьж буй.
1616-1911 оны хооронд оршин тогтнож ирсэн Дай Чин <Их Чин) улсын албан ёсны бичиг болох манж бичиг нь монгол бичгээс vvссэнийг дурьдах нь зvйтэй. Манжийн тєрийг vндэслэн байгуулагч Нурхач хааны зарилгаар Эрдэнэ багш, Гагай заргач хэмээх хоёр хvн 1599 онд монгол бичгийг манж хэлэнд тааруулан, дусал бинт нэмэх зэргээр єєрчлєн зохиосон билээ. Эрдэмтэн судлаач нар манж бичиг зохиосон энэ хоёр хvнийг монгол хvн байсан гэж vздэг.

Монгол бичиг боловсрон хєгжсєн нь
Монгол vvгийг анхлан боловсруулахдаа уйгар vсгийн арван дєрвєн толгой нь монгол хэлний vг бvтээх авиалбарын тооноос арай цєєн тул хошоод, гурваад дvрсийг нийлvvлэн зарим vсгээ тэмдэглэсэн билээ. Тухайлбал є, v гэхэд аалеф, вав, йод гурвыг холбож бvтээжээ. Олон зуун жил монгол бичгээ сурч, сургаж ирэх явцад тэрхvv дvрс, зурлага бvрт тусгай нэр цол єгсєн нь заах аргын євєрмєц нэгэн зvйл юм. Титим, шvд, ацаг, єргєс, шилбэ, завж, гэдэс, сvvл, орхиц, нум, нуруу, эвэр, гэзэг, зартиг гэх мэтээр монгол бичгийнхээ зурлага, дvрс бvрийг ялган нэрлэсэн нь бичих хэрэглэлгvй нєхцєлд амаар хэлж єгєх боломжийг бvрдvvлэжээ. Жишээ нь монгол гэсэн цэгтэй, дор нь гэдэс, тєгсгєлд нь дэвсгэр «л» буюу эвэр гэх болно.
Нэн эрт цагт vсэг бичгээ боловсруулсан мэргэд маань голчлон нутгийн аялгууг нэн сайтар анхаарч, нутаг нутагт нэгтгэн хэлдэг авиаг адил дvрсээр тэмдэглэсэн байдаг. Жишээ нь эрт одоогийн зарим аялгуунд vгийн эхэнд «ж» нь «я» болдог vзэгдлийг нарийн ажиглаж, адил дvрсээр тэмдэглэсэн тул засаг, ясаг, жасаг гэж дуудах бvрэн бололцоотой байдаг. Vе vеийн олон мэргэд монгол бичгийг засаж єєрчлєлгvй явж ирсний гол шалтгаан нь бол Тєв Азийн єргєн уудам нутагт тархан суусан олон нутгийн аялгуутай монгол туургатныхаа алинд ч бэрхшээл тvвэггvй ойлгогдох нарийн увдистай бичиг болохыг мэдэрснийх буй заа. Єєрєєр хэлбол монгол бичгийн авиан зvйн тогтолцоонд монгол хэлний нутгийн олон аялгуутай онцлогийг бахдууштай сайхан тусгаж чадсанд л хамаг учир байгаа билээ.
Монгол vсгийн бас нэгэн онцлогийг Ш.Лувсанвандан багш тайлахдаа: «хуучин монгол vсгийн нэг онцлог нь нэг vсэг vгийн эхэн, дунд, адагт янз бvрээр хувирдагт оршино. Ингэж нэг vсэг янз бvрээр хувирах нь эртний согд, уйгар vсэгт ч байсан юм. Нэг vсгийн янз бvрийн хэлбэртэй болсон нь vсгээр vг тэмдэглэхдээ уг vсгvvдийг бие биеэс нь салангид биш, залгаж бичихтэй холбогдон гарч ирсэн байна. Vг хэлэхэд хvний амнаас цувран гарсан авиа бие биендээ нєлєєлж, мєн нэг авиа vгийн эхэн, дунд, адагт янз бvрээр хувилдгийн адил vсгийг цувруулан залгаж бичихэд мєн нэг vсгийн хэлбэр зэрэглээ vсгийн бичлэгээс болж янз бvрийн хэлбэртэй болох нь зvйн хэрэг. Нэг авиа нєгєє зэрэглээ авианыхаа нєлєєгєєр хувирдаг бол мєнхvv авиаг тэмдэглэсэн vсгийн хувилбарт зохих тусалаа олж болох юм. Энэ учраас бид нэг авиаг тэмдэглэсэн vсгийн янз бvрийн хувилбарыг мєн нэг фонемын янз бvрийн хувилбартай харьцуулж vзэх бvрэн vндэстэй юм.» гэсэн билээ.
Монгол бичиг он жилийн уртыг туулан боловсорч ирэхдээ эрт цагийн vгийн бvтцийг єчvvхэн ч алдагдуулалгvйгээр авчирсан нь чухамдаа монгол хэлний хєгжил хувьсал бvхнийг ташаагvй vнэн тэмдэглэсэн тvvхэн сурвалж бичиг мэт ажээ. Орчин цагийн монгол хэлний дуудлагаас єєрєєр бичиж байгаа vг бvрийн цаана эх хэлний маань тvvхэн хувьсал vгийн гарлын учир шалтгаан, vндэсний хэл сэтгэхvйн маань бvхэл бvтэн тvvх байгаа гэдгийг онцлон дурдах нь зvйтэй болов уу. Учир нь монгол бичгээ сурч судлахыг хичээх болсон єнєє vед зарим шантарган гэнэн хvн монгол бичгийг одоогийн аялгуунд тохируулан єєрчилж болдоггvй юм уу? гэж хэлэх нь хааяа тохиолдох юм. Энэ бол туйлын аминчхан vзлийн илрэл мэт бодогдож мэдэх vг ээ.
Монгол бичгээр бичдэг ёсыг зєрчиж, хэлэх аялгаа баримтлан бичнэ гэдэг эх хэлнийхээ эд эсийг зэмдэглэн тайрч хаяна гэсэн vг бєгєєд тvvгээр хойч vеийнхнийхээ ємнє уучилшгvй нvгэлтэн болж мэднэ. Учир нь монгол хэл, монгол бичиг гэгч гагц єнєєгийн бидний ємч биш. Єнгєрсєн, одоо, ирээдvй гурван цагийн тvм буман монголчуудын ємч учраас нэгэн vеийн бид дур мэдэн бичиг vсгээ єєрчилж засамжлан, хойч vеийнхээ эх хэл сэтгэхvйнх нь тvvхнээс холтгох эрхгvй. Монгол бичиг бол монгол хэлний vгийн тvvх гарлыг нягтлан тольдох толь бичиг юм. Наад захын vгээр жишээлэхэд хутга, хядах, чарга чирэх, гэх мэт vгийг монгол бичгээр хидуга, хидуху, чирга, чирхv гэж бичнэ. Эхний хоёр vгийн язгуур нь хиду-бєгєєд хядаж, хяргадаг юмын нэрийг хутга гэдэг болох нь илт харагдана. Нєгєє хоёр vгийн язгуур чир-бєгєєд чирч явдаг юмыг чарга гэдэг болох нь тодорхой байна.
Vсэг зvйн хувьд авч vзвэл, XVI-XVII зууны vе хvртэлх бичгийн хэв маяг, vсгийн зурлага уугуул согд, уйгар vсэгтэй их тєстэй байсан бєгєєд тийм ч учраас энэ vеийн монгол бичгийг уйгаржин монгол бичиг гэж нэрлэх нь бий. ХVI-ХVII зуунаас хойш, єдгєєгийн монгол бичиг vсгийн хэв маягийг олж, vсгийн зурлага, нэмэлт тэмдэг сэлт нь тогтворжин боловсорч, харь хэлний vгийг тэмдэглэх галиг vсгийн бvхэл бvтэн тогтолцоотой болж, зєв бичих дvрэм ч жигдрэн цэгцэрсэн байна. ХVI-ХVII зууны vед монголчуудын ном бичгийн vйлс нэн єрнєж, ном барлах, орчуулах туурвах vйл мандан дэлгэрч, сонгодог бичгийн хэл бvрэлдэн тогтжээ. Монгол бичгийн зєв бичих дvрэм жигдрэн цэгцрэхэд ХШ зуунаас эхлэн удаа дараа туурвиж ирсэн олон арван хэлзvйн бичиг, олон зvйлийн тєрєхдєє бие биенээ хялайж хардаггvй бие биенээ хvндэлдэг єрхийн тэргvvнээ та гэдэг байв. Энэ нь ч туурвиж ирсэн олон арван хэлзvйн бичиг, олон зvйлийн толь бичиг нэн чухал байв. Эдгээр «Зvрхэн тольт»хэмээх хэлзvйн бvтээл цагаан толгой, vсгийн дvрмийг хамарсан тєдийгvй хэл шинжлэл буюу дуун ухааны
олон талыг багтааж байжээ. Нэгэн жишээ татахад XIII зууны эцэс, XIV зууны эхэн vед бvтээн туурвиж байсан. Чойжи-Одсэр, монгол бичгийн авиазvй, хэлзvйн онцлогийг сайн тусгаж, vгийн эцэст vе битvvлэн орж чадах гийгvvлэгч vсгийг бvртгэн тогтоож 11 дэвсгэр vсэг гэж нэрлэжээ. Эртний монгол хэлний 11 дэвсгэр гийгvvлэгчээс 9 нь орчин цагийн монгол хэлэнд нэгэн адил дэвсгэрлэн орж байгаагаас vзэхэд тэр эрт цагт монгол хэлний гийгvvлэгч авиалбарын байрлалын чухал хуулийг нээсэн ажээ. XIII зуунаас эхлэн Саж Бандид Гунгаажалцан, Чойжи-Одсэр, Рабжамба Дагзандагва, Алшаа Дандар Лхаарамба, О.Жамьян, С.Шагж тэргvvтэн олон мэргэд, олон арван цагаан толгой, <<Зvрхэн тольт>> хэмээх хэлзvйн дvрмийг боловсруулсаар ирсэн билээ. XX зууны эхэн vед С.Шагж багшийн «Vсгийн дvрмийн толь» гарч, єдгєє хvртэл Євєр Монгол, Буриад бvгд л энэ толийг зєв бичих зvйн хувьд мєрдлєг болгож байгаа юм.

МОНГОЛ БИЧГИЙН САН ХЄМРЄГ
Монгол туургатан олон зууны турш vндэснийхээ бичгээр оюуны соёлын хосгvй арвин єв сан бvтээжээ. Цаг цагийн гамшиг, vе vеийн vрэгдлийг тэсч єнгєрєєсєн нь л бидэнд хvрч иржээ гэж бодоход єдгєє Монгол оронд болон дэлхийн олон орны номын санд хадгалагдаж байгаа монгол номыг мэдсэн дуулсны хэрээр хэмжээлэн санахад єєрийн эрхгvй бахдан бишрэх сэтгэл тєрєх ажээ.
Зєвхєн улсын нийтийн номын санд монгол бичгээр тууривсан 20000 орчим судар шастир хадгалагдаж байна.
ОХУ, Монгол, АНУ, Англи, Япон, Герман, Швед, Польш, Унгар, Франц зэрэг дэлхийн олон орны номын санд монгол бичгээр туурвисан судар шастир, мєн vлэмж тоотой байгаа бєгеєд зарим орны эрдэмтэн єєрийн оронд байгаа монгол номын гарчгийг хэвлvvлсэн нь зєвхєн тусгай тусгай ном, том боть болсон байх юм.
Монгол туургатны дотроос ухаан билгээрээ тодрон гарсан олон мэргэд зvйл зvйлийн ухааны нэн арвин шастир судар туурвисан байхаас гадна эртний дорно дахины соёлт орнуудын шилдэг зохиолын орчуулгын баялаг сан хємрєг буй болгожээ. Ганцхан жишээ дурдахад монголын их хаадын намтар, хатад, хєвгvvд, гавъяатан сайд, тvшмэдийн шастир болон Юань улсын vеийн монголын эдийн засаг, соёлын тvvхийг єргєн хамарч бичсэн «Юань улсын судар» хэмээх 210 дэвтэр номыг монголын нэрт бичгийн хvн, хятадач Дандаа (чухам нэр нь Дэмжигдорж) 1917-1928 оны хооронд орчуулсан нь гар бичмэлээр улсын нийтийн номийн санд хадгалагдаж байна. Мєн энэхvv «Юань улсын судар»-ын 14 дvгээр дэвтэр манж хураангуйг орчуулсан нь бас байх юм. Ганжуур, Данжуур тэргvvтэй єдий тєдий судар шастирыг тєвд хэлнээс орчуулсныг хэн бvхэн мэдэж байгаа. Монгол бичгээр байгаа орчуулгын сан хємрєгт 1921-1945 он хvртэл єрнє дахины хэлнээс орчуулсан бас нэлээд арвин ном зохиол бий билээ. Монгол бичгээр бидэнд уламжлагдан ирсэн судар, шастир, намтар тvvх, илтгэл шасдир, данс хараа, алба албан бичиг тэргvvтэн нь монгол туургатны туулж ирсэн зам мєр, туурвиж бvтээсэн оюун ухаан, мандаж буурсан тvvхэн vнэн, шvтэж баримталсан зан vйлийг танин мэдэх гол тvлхvvр бєгєєд сонгодог бичгийн найруулгын ур маяг, эх хэлнийхээ яруу сайхан, арвин баялаг vгийн санг гагцхvv монголын бичгийнхээ сан хємрєгєєс л сурч мэдэх учиртай.
Тєгсгєлд нь тэмдэглэхэд монгол бичиг нь монгол туургатны тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг,олон аялгуутныг соёлоор холбох гvvр билээ. Єєрчлєн байгуулалтын сайн цагийн урин улиралд найман настнаас наян настан буурал, жирийн ажилтнаас тєрийн сайд хvртэл хэлмэгдсэн соёлоо сэргээж, монгол
бичгээ сурч мэдэхийг хичээн чармайж байгаа нь нэн сайшаалтай бєгєєд монгол бичгээ улсынхаа албан ёсны бичиг болгох нь тvvхэн зайлшгvй шаардлага болон тавигдлаа.
Иймээс бид эх орон, эх хэл хоёроо эрхэмлэн дээдэлж, монгол тvмний ертєнцийн оюуны санд оруулсан хандив болох монгол бичгээ шамдан сурцгаая!

МУИС-ийн багш Ш.ЧОЙМАА .

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: