Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Монгол хэл, соёлын сургуулиас гавьяатууд төрлөө


Улс тунхагласны 85 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгч нийгмийн бүх салбарын шилдэг хүмүүст төрийн дээд шагнал гардууллаа. Тэдний тоонд МУИС-ийн МХСС-ийн багш Ч.Билигсайхан, Ж.Баянсан нар багтаж, Монгол улсын гавъяат багш боллоо.

Шинэхэн гавъяатуудаа 11-р сарын 27-ны өдөр МУИС-ийн удирдлагууд хүлээн авч уулзан, халуун баяр хүргэлээ. Энэ үеэр доктор, профессор Ж.Баянсан “Та бүхний зөөлөн сайхан сэтгэл, зөв сайхан элгэн дээр би гавъяат гэдэг цол хүртсэндээ баярлаж байна. Цаашид чадах мэдэх бүхнээ оюутан, шавь нартаа зааж өвлүүлэхийн төлөө ажиллана” хэмээсэн бол доктор, профессор Ч.Билигсайхан их сургуулиа гэр шигээ санаж, амьдралынхаа сайхан бүхнийг  энэ сургуультай холбон бодож явдгаа хэллээ.

Хэлбичигийн Шинжлэх ухааны доктор Ч.Билигсайхан нь  1967 оноос эхлэн Монголын уран зохиолын судлал шүүмжлэлээр даган судалгаа хийж,  судлал шүүмжлэл, онол түүхийн сэдэвт 20 гаруй ном бүтээл, эрдэм шинжилгээ, судалгааны 130-аад, сурталчилгааны 20-иод өгүүлэл бичин, уран зохиол судлал, шинжлэлийн 30 гаруй ном редакторлаж, Орос, Франц, Мажар зэрэг хэлнээс 10-аад бүтээл орчуулан хэвлүүлжээ. Түүний  эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүд нь Орос, Франц, Англи, Хятад, Мажар, Япон хэлээр орчуулагдан мэргэжлийн ном сэтгүүлд хэвлэгджээ. Тэрбээр улсад нийтдээ 34 жил ажиллаж байгаагаас сүүлийн 20 жилд нь МУИС-д багшилж байна.

Хэлбичигийн ухааны доктор Ж.Баянсан нь МУИС-д  багш,   тэнхимийн   эрхлэгчээр   тасралтгүй   34 жил ажиллахдаа дээд боловсролтой багш, сурган хүмүүжүүлэгч бэлтгэх, гадаадын суралцагчдад монгол хэл, утга соёлын мэдлэг эзэмшүүлэх, их дээд, ерөнхий боловсролын сургуулийн оюутан сурагчдад зориулсан сурах бичиг, гарын авлага боловсруулах, монгол хэлний утга зүй, хэлний соёл судлал, сэтгэц хэл шинжлэл, угсаатны хэл шинжлэлийн тулгамдсан асуудлыг монгол хэлний жишээ баримтад тулгуурлан онол, арга зүйн шинэлиг үзэл баримтлалаар судлан тайлбарлах талаар үр бүтээлтэй, идэвх санаачилгатай ажиллаж иржээ. Тэрбээр Монгол хэл шинжлэлийн тэнхимийг нэрт хэл шинжлэлч, Академич, Ш.Лувсанванданы нэрэмжит болгох ажлыг санаачлан хэрэгжүүлсэн нь гарамгай эрдэмтэн мэргэдийн оюуны өвийг уламжлах, профессор багш нарын залгамж холбоог уялдуулахад үлгэр дуурайлтай ажил болсон байна.

Эн юү эм доот эдү доот эн хаягаас авлаа

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: