Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Монгол бичгийн дэд хөтөлбөртэй болов


Хөвсгөл аймгийн Боловсрол соёлын газраас “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр” тус аймагт хэрхэн хэрэгжиж байгаа байдалд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, “Монгол бичгийн аймгийн дэд хөтөлбөр” боловсруулсан байна. Тус аймгийн сургуулиуд монгол бичиг заах багшаар бүрэн хангагдсан. Тэдний монгол бичгийн чадварыг дээшлүүлэх сургалтыг МИУС,МУБИС-ийн багш нартай хамтран зохион байгуулж, монгол бичгийн зайны сургалтыг телевизээр явуулж, бие даан суралцагчдад зориулж  CD гаргаж, гарын авлагаар хангаж, “Гэгээ” сонинг монгол бичгээр гаргаж,олимпиад зохион байгуулж, уран бичлэгийн үзэсгэлэн гаргасан нь үр дүнгээ өгсөн байна гэж уг хяналт шинжилгээний үнэлгээнд дурьдсан байна.

Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлсэн үр дүндээ түшиглэн, монгол бичгийн сургалтын орчинг сайжруулан, монгол анги кабинетүүдийг бүрэн шинэчлэх, багш нарын монгол бичиг заах чадварыг дээшлүүлж,тэднийг давтан бэлтгэх, иргэдийн монгол бичгийн мэдлэг чадварын түвшинг ахиулахад шинээр боловсруулсан аймгийн дэд хөтөлбөр чиглэгдсэн байна.

Уг хөтөлбөрийн хүрээнд монгол бичиг заах  бүс орон нутгийн сургагч багш бэлтгэх, монгол бичгийн олимпиадыг аймгийн хэмжээнд явуулах, монгол бичгийн шилдэг анги кабинет шалгаруулах, уран бичлэгийн үзэсгэлэн гаргах, багш нарын  монгол бичиг заах ур чадварын уралдаан зохион байгуулах зэрэг олон бүтээлч ажил хийхээр  хөтөлбөрт туссан байна.

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: