Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Их эрдэмтэн Ш.Лувсанвандангийн 100 жилийн ойг тэмдэглэв


Монгол Улсын төрийн шагналт, гавьяат багш, академич, профессор, хэлшинжлэлийн ухааны доктор Шадавын Лувсанвандангийн  мэндэлсний 100 жилийн ойн хүндэтгэлийн хурал МУИС-ийн Эрдмийн дугуй танхимд боллоо. Хурлыг МУИС-ийн захирал, профессор С.Даваа нээж, БСШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Мишигжав, ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, Баянхонгор аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Юндэнбазар, Лувсанвандангийн  охин, доктор, профессор Л.Маналжав нар үг хэллээ.
Хуралд ОХУ-ын ШУА-ийн Хэлшинжлэлийн хүрээлэнгийн захирал В.А.Виноградов, Халимагийн их сургуулийн ректор, профессор Г.М.Борликов, Оросын байгалийн ШУА-ийн “Олон улсын фин-уйгарын судлалын нийгэмлэг” -ийн гадаад гишүүн, Халимагийн их сургуулийн “Монгол судлал, алтай судлалын эрдэм шинжилгээний төв” -ийн захирал В.И.Рассадин, БНХАУ-ын Бээжингийн их сургуулийн Монгол судлалын төвийн эрхлэгч Ван Хао, Токиогийн гадаад судлалын их сургуулийн Монгол судлалын тэнхимийн эрхлэгч Х.Футаки, профессор К.Окада, лектор Р.Нүкүшина, зочин профессор Д.Төмөртогоо, Ж.Бат-Ирээдүй, Японы Монгол судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч, профессор М.Хашимото, БНСУ-ын Дангүг их сургуулийн Монгол судлалын тэнхимийн эрхлэгч, профессор Кан Шинь, Карлын их сургуулийн Өмнө ба Төв Азийн судлалын хүрээлэнгийн профессор Я.Вацек, Ж.Лувсандорж, А.Оберфалзерова, В.Зикмундова, В.Капишовска нар халуун дотно мэндчилгээ ирүүлж, хөдөлмөрийн баатар, академич Ш.Бира, ардын багш С.Галсан, төрийн шагналт, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Д.Цэрэнсодном, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, профессор С.Дулам, төрийн шагналт, гавьяат багш, профессор Ш.Чоймаа нар Лу багшийн тухай дурсамж хүүрнэлээ.
Хүндэтгэлийн хурлын үеэр Ш.Лувсанванданы 12 боть бүтээлийн нээлт болж, Лу багшийн үр хүүхдүүд хэвлэн нийтлүүлэх ажлыг гардан гүйцэтгэсэн багш судлаачид, эвсэн дэмжсэн байгууллагын удирдлагуудад хүндэтгэлтэйгээр гардууллаа. БСШУЯ-наас уг 12 ботийг олшруулан хэвлэж, ЕБС, их, дээд сургуульд тараахаар шийдвэрлэв.

“Өдрийн сонин”-ы сайтаас авлаа

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: