Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Д.Батбаяр: Монгол бичиг єєртєє эмэгтэй хvний шинж чанарыг агуулдаг


Монголын урчуудын эвлэлийн гишvvн, судлаач, уран бичээч, уран зургийн багш Довдонгийн Батбаяртай ярилцлаа.

Тэрбээр 2005 оноос “Бэхийн мєр” Монгол уран бичлэгийн анхны галерейг нээн єєрєє зєвлєх, уран бичээчээр ажиллаж иржээ. Монгол уран бичлэгийн анхны vзэсгэлэн болох “Нэгэн дусал бэхээр”, цуврал 22 бvтээлийн “Алтан аргамжаа”, “Уран бичихvйн увидас” зэрэг олон vзэсгэлэнг гаргаж, ХБНГУ, Япон, АНУ зэрэг улсуудад монгол уран бичлэгийн гайхамшгийг таниулж чадсан нэгэн билээ.

-Хvний хэл яриагаа тэмдэглэх чухал хэрэглvvр болох vсэг бичиг, тэр дундаа уламжлалт монгол бичгийнхээ талаар яриагаа эхлэе гэж саналаа?
-Олон зуун жилийн тvvхтэй соёл бол vсэг бичгийн соёл юм. Дэлхийн соёлт улс vндэстнvvд бvгд уран бичлэгийн уламжлалтай. Харин монгол туургатны боловсруулан хэрэглэж ирсэн олон янзын бичиг vсгийн тогтолцоо нь 2060 жилийн тvvхтэй. Монголын єргєн уудам нутагт хад чулуун дээр нь зураг дvрс, тамга тэмдэг, vсэг бичиг сийлэн vлдээгээгvй газар ховорхон байдаг. Монгол хэлнийхээ авианы онцлогийг хадгалж буй болсон цагаасаа эхлэн єнєєдрийг хvртэл хамгийн тvгээмэл тогтвортойгоор хэрэглэгдэж ирсэн эртний уламжлалтай утга соёлын гайхамшиг бол яах аргагvй монгол бичиг л дээ. Дорно дахины vсэг бичгийн тvvхэнд бол монгол бичиг нь дээрээсээ доошоо, нар зєв эргvvлэн сонгодог босоо чиглэлд бичигддэг.

-Єдгєє цагт бид монгол бичгийнхээ хичнээн гайхамшигтайг уран бичлэг/калиграф/ -ээс харж байна. Уран бичлэг манай Монголоос vvсэлтэй юу?
-“Уран бичлэг” хэмээх vг анх эртний Грект vvссэн гэж vздэг. Орчин vед уран бичлэгийн судалгаа нь урлаг судлал тєдийгvй ахуйн хэрэглээ, vндэсний євєрмєц уламжлалт дизайн загваруудад хэрэглэгддэг болоод байна. Уран бичлэг нь дорно дахины гvн ухаантай хослон сэтгэл санааг догдпуулсан хєгжим, яруу найраг, уран зургийн урлагтай нягт уялдаатай хєгжиж байна. Монголчууд гайхамшигтай ном судар vлгэр домог, ерєєл магтаал зэргээ бичгээр тэмдэглэж vлдээсэн байдаг. Би ингэж хэлэх дуртай. Дэлхий дээр “Мєнх тэнгэрийн хvчин дор” гэсэн тамга зєвхєн Монголд л бий гэж. 1260-аад оны vед манайхаас Франц руу илгээж байсан захидал мєн энэ тамгын дардас, босоо бичигтэй байдаг. Тухайн vед Монголчууд бид дэлхий дахинаа нэрээ дуурсгасан хvчирхэг орон байсан учраас энэ босоо бичиг дэлхийд нийтлэг хэрэглэгдэж байсан байна. Манайх єнгєрсєн хугацаанд Манж болон Оросын нєлєє хувьсалд орж байсан хэдий ч бидний уламжлалт зvйлс их баялаг болохоор одоог хvртэл оршоод л байна. Дэлхий дахин харин “босоо бичиг” гэхээр гайхаж байна. Бvх vндэстэн салангид хэвтээ vсгээр бичиж байхад манай уйгаржин бичиг шиг vгийн vндэсийг хєнддєггvй залгамал хэлбэрээр бичдэг соёл манайд л байна.

-Чингэсийн чулууны бичгийг Монголын хамгийн анхны уран бичлэгийн vнэт дурсгал гэдэг. Vнэн vv?
-Тиймээ. 1224 оны 5 мєр босоо бичгээр бичсэн Чингэс хааны чулууны бичиг хамгийн анхны уран бичлэгийн vнэт дурсгал. Энэ vеийг Монголын бичиг соёлын оргил vе гэж хэлж болох юм. Vvнээс 100 гаруй жилийн ємнє монголчууд хэл соёлын хувьд асар их баялагтай бичээстэй байсан гэж дэлхийн монгол судлаачид vздэг юм билээ. Монгол бичгийг євєр монголчууд, буриадууд хараад мэдэхгvй хэдий ч калиграфыг хараад дvрсээр нь ийм vг юм болов уу гэж тааж болдог. Тэгэхээр монголчууд бид калиграфын урлагийн асар их тvvх баялагтай.

-Монгол бичгийн гарал vvслийн талаар судлаачид нэгдсэн дvгнэлтэд хvрээгvй л байх шиг?
-Тиймээ. Монгол бичгийн гарал vvсэл одоо ч нууцлаг хэвээрээ байдаг. Монгол бичиг єєртєє эмэгтэй хvний шинж байдлуудыг багтаасан байдаг. Хубилайн хааны vеийн нэг домог бий. Гэзэг, шилбэ, нуруу, гэдэс гээд тулгар эмэгтэйн домог гэж ярьдаг юм. Уртын дуу, монгол бичиг, морин хуур зэрэг бидний эртнээс уламжлалт энэ соёлууд бидний сэтгэлгээг, монгол хvнээ, ухамсраа илэрхийлж байдаг. Дэлхийн бичиг vсгvvд A В С… эсвэл А Б В гээд эхэлдэг бол монгол бичигт эгшиг vсгvvдээ эхэлж хэлдэг. Мєн монгол бичигт нутгийн аялгуу тэмдэглэдэг. Их эзэн Чингэсийн vед ард тvмнээ хооронд нь тєвєггvй ойлгуулдаг байхын тулд нутгийн аялгууг хэлэндээ тэмдэглэж эхэлжээ. Ингэхдээ дуудлага тєстэй vсгvvдийг нэг vгээр тэмдэглэдэг байж. Мянга гаруй жилийн настай бичиг байгалийн урт удаан шалгуурыг даван одоо амьд байж байна гэдэг монгол ахуйтай холбоотой юм. Хубилай хаан Пагва ламыг дэргэдээ авч Тєвдийн эвхмэл бичгээс эх аван Дєрвєлжин бичгийг зохиож, тєрийн бичиг болгох гэж vзсэн. Энэ бичиг одоо ганцхан тамганд л vлдсэн. Манжууд манай бичгийг єєрчлєх гэж гучин жил “ноцолдсон”, манж vсэг гэж гаргасан. Гэтэл одоо манж бичиг битгий хэл улс орон нь єєрєє дэлхийн хєрсєн дээр алга.

-Єнєєгийн хvvхэд залуус дунд босоо монгол бичгээ сурч мэдэж байгаа хvн тун ховор байх шиг?
-Хараад байхад монголчуудад єєрсдєдєє байгаа эрхэм нандин зvйлээ мэдрэх мэдрэмж нь алга болчихсон юм шиг ажиглагддаг. Ингэх тусам єєрсдєєсєє холдоод л байна гэсэн vг. Дэлхий дээр єєрсдийнхєє уламжлалт бичиг vсгээ сурах уу сурахгvй юу гэж суудаг vндэстэн ганц манай Монгол л байна. Эхлээд єєрсдийнхєє юмыг сурчихаад дараа нь гадны, харийн хэлийг сурмаар юм. Тєрєлх соёлдоо харийн хvн шиг хандаж байгаа нь эмгэнэлтэй. Бидний одоо хэрэглэж байгаа крилл vсгийг болгар хvн зохиосон гэдэг. Крилл бичигт эмхлэж журамлаагvй тvмэн янзын алдаа бий. 1945 оноос хойш их олон эрдэмтэд энэ бичгийг эмхлэх гэж цаг заваа барсан ч нэг их vр дvн гараагvй. Гэтэл манай монгол бичиг єєр. Мянган жилийн боловсрол гэж байна шvv дээ. ” Монголын нууц товчоо”, “Хєх судар” зэрэг хичнээн агуу бvтээл байгаад ч анхаарахгvй байгаа нь харамсмаар. Дэлхийн бичиг vсгийн тvvхэнд хамгийн цэгцтэй товчхон, хамгийн сонирхолтой хэлбэр дvрстэй бичиг бол бидний босоо бичиг шvv дээ. Надад крилл бичиг дээр ном зохиол уншихад европ характер, таг тvг гэсэн хатуу хэллэгvvд мэдрэгдээд байх шиг санагддаг. Харин босоо бичиг бол єгvvлбэрийн бvтэц, эмх цэгцийн хувьд илvv ойлгомжтой байдаг юм. Монгол бичиг хуучин биш, харин бидний сэтгэлгээ хєгширч байна гэсэн vг. Монгол бичгийг сурахад уг нь бэрхшээл байхгvй шvv дээ. Бид хvнийг хайрлахыг яг таг заалгадаггvй шиг vсэг бичгийг ч гэсэн мэдрэмжээрээ ойлгох хэрэгтэй. Хvvхэд залуус маань уламжлалт бичиг соёлоо сурч мэдэх эрмэлзэлтэй байгаасай.

Ц.Амираа

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: