Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Б.Элбэгзаяа: Англи хэл сурах уу, монгол бичиг сурах уу, аль нь хялбар вэ?


Монгол бичиг сурсан хvн англи хэлийг сурахад илvv дєхємтэй, англи хэлтэй хvн монгол бичгийн онцлогийг илvvтэй мэдэрдэг. Ингэж ярилцах нь бий. Энэ бол vнэний хувьтай vг юм. Яагаад тэр вэ.

Ємнєх хичээлд тайлбарласанчлан англи хэлний бичлэг, Монгол бичгийн бичлэг хоёр хоёулаа ярианы хэлнээсээ зєрєєтэй байдаг. Англи хэлний бичлэг нь дундад зууны vеийнхээ дуудлагыг єнєє хэр хадгалсаар байгаа тул єнєєдрийн ярианаасаа илvv их зєрvvтэй. Тиймээс англи хэлний сурах бичиг, толь бичигт тухайн vгийг хэрхэн дуудах онцлог буюу “транскрипци”-ийг дєрвєлжин хаалтанд тусгайлан тэмдэглэж єгдєг.

Монгол бичгийн бичлэг кирилл бичиг шиг монгол хэлний тодорхой нэгэн аялгууны дуудлагыг гол болгодоггvй учраас бидний ярианаас зєрж байгаа юм. Ингэж зєрж байгаа нь харин эсрэгээрээ монгол хэлний єєр нэгэн аялгуунд таарч байх нигууртай буй. Учир нь монгол хэл гэж зєвхєн олон хvн ярьдгаар нь халхын тєв аялгууг хэлэхгvй. Тиймээс монгол бичгийн бичлэгийн онцлог бидний яриатай заавал тохирох албагvй юм.

Єнєє vед монгол хvний боловсролд Монгол бичиг, англи хэл хоёр хоёулаа ус агаар мэт чухал болж байна. Монгол хэлээ, монгол хvний сэтгэх онцлогоо, єєрєєр хэлбэл, оюуны тусгаар тогтнолоо хадгалахын тулд, тvvний зvй тогтол, баялаг тvvхийг, бичгийн хэлний єв санг тээж яваа монгол хэл, бичгээ сурахгvй бол зэрэмдэг боловсролтой болно. Монгол хvний хэлдэг єгvvлбэрийн бvтэц, харилцагч хvнээ онцолдог євєрмєц сэтгэхvйгээр нь гадаад хэл бичиг сурсан хvн эргээд орчуулгаа хийж, тийн бvтээж туурвиж чадахгvй, яг англи хvн шиг, америк хvн шиг тиим сэтгэлгээгээр, тэдний єгvvлбэрийн бvтэц зvйгээр, зєвхєн vг нь л хагас хугас монголжуу хэлээр ярьж, хєрвvvлж байх юм бол гадаад хэл сурсны хэрэг гарахгvй, харамсаад барахгvй. Англи зэрэг гадаад хэлийг сурахын зайлшгvй нєхцєлийг энд би хэлэх нь илvvц болов уу.

Хамгийн гол нь монгол бичиг хийгээд англи хэл хоёрыг, аль нэгийг нь сурч амжаагvй яваа хvн єєрийн сурчихсан байгаа нэгээрээ нєгєєг нь сурах, сургах арга зvйн боломжтой, адилсах талтайг тэмдэглэх хэрэгтэй.

Монгол хэл мэдэхгvй гадаадын хvн ч гэсэн монгол бичгээр монгол vгийг тогтооход хялбар талтайг хэлдэг ажээ. “Ах” гэдэг vгийг монгол бичгээр хэлзvйн ямар ч айгаар хувиргасан хэвээрээ л байдаг байхад кириллээр бичихэд “Ах” гээд vндэс нь ардаа “а” эгшиггvй байснаа єгєх оршихын “-д” залгахаар “Ахад” болж нэг “а” хаанаас ч юм бэ гарч ирэн будлиулж, заахын ТЯ-д “Ахыг” гэж нєгєє “а” нь тэс єєр эгшиг болж хувирахад гадаадын хvн манай монгол хэлний шинэ дvрмийн учрыг олох гэж гайхшаа бардаг ажээ. Харин монгол бичиг маань ямар ч тохиолдолд vгийнхээ vндсийг арынх нь дагавар нєхцєлvvд хєнддєггvй тул “ах-а” хэлбэр хэвээрээ л явдаг, залгавар бvтээвэр нь уг эх vгээ хєнддєггvй хvмvvнлэг бичиг юм аа.

Монгол бичгийн бичлэгээ тогтоохын тулд англиарх vгийг монгол бичгээрээ хадаж цээжилж байж болно. Англи vгийг цээжлэхийн тулд Монгол бичигтэн хvн англиар хадмаллан тогтоож байж бас болно шvv дээ.
Ахмад vеийнхэн маань ч тэгж ажилладаг байжээ. Б. Ринчен, Чой. Лувсанжав …гээд олон гадаад хэл сурсан оюунт мэргэд маань ихэнхдээ эх хэл, бичигтээ нэвтэрхий суралцсан монгол хэл бичгийн голдуу мэргэжлийнхэн л байсан нь учиртай.
Энэ ном, энэ ном, энэ ном. Ном энэ, ном энэ, ном энэ. Энэ нь ном. Ном ном, ном нь энэ. Энэ vнэн. Vнэн vнэн. Энэ vнэн ном. Энэ ном нь vнэн. Энэ шинэ номын vнэ. Энэ ном шинэ. Шинэ ном vнэн ном.
Шинэ ажлын ном. Номын ажил шинэ, сонин. Сонин сонин ном байна. Шинэ шинэ ажил. Сонин сонин ном. Энэ ажил сонин, ном номын vнэ сонин сонин. Шинэ номын ажил сонин байна. Номын ажиг сураг байна уу. Байна байна, энэ номын ажил сонин, ажиг сураг vнэн байна. Дэвтэр ном олон байна уу. Олоон олон. Vнэн сонин ном олон олон. Сонин хачин ном олон нь vнэн. Дэвтэр номын сураг ажиг байна уу. Байна байна, бал vзэг, дэвтэр номын шинэ ажиг сураг олоон олон.

Тvрvvчийн хичээлээр vзсэн уншихад “амархан” vгтэй сэдвийг энд хєрвvvлэн сийрvvлэв. Эрхэм уншигч Та уг сэдвийг зєв уншсан, хєрвvvлсэн эсэхээ vvнээс харж шалгагтун. Бас энэ удаа, ємнєх хичээлээ харалгvйгээр эл кирилл эхийг Монгол бичгээр буулган бичээд vзээрэй. Дараа нь сониноосоо монгол эхтэй нь тулгаж, алдсан vг байвал засч авагтун.
Эл сэдвийн доторхи “ОЛОН” , “VЗЭГ хэмээх хоёр vг л одоогийн бичлэг дуудлагаасаа бага зэрэг зєрvvтэй байна. Энэ нь монгол хэлнээ хожуу vед болсон эгшиг зохицох ёстой холбоотойгоор орчин цагийн хэлнээ “олон” гэдэг vг дэд vедээ “о”-той, “vзэг” гэдэг vг дэд vедээ “э”-тэй бичигддэг болсон байна.

Б. Элбэгзаяа

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: