Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

АНУ-Д МОНГОЛ ХЭЛЭЭР ХУРАЛДАХ МОНГОЛ СУДЛАЛЫН ДӨРӨВДҮГЭЭР БАГА ХУРАЛ


МОНГОЛ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
МОНГОЛ СОЁЛЫН ТӨВ
АНУ ДАХЬ МОНГОЛЫН  БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН АЖИЛТНЫ
ЧУУЛГА УУЛЗАЛТ
( Вашингтон хот, 2010 оны 6 сарын 25-27)

Монгол Улс, АНУ-ын хоорондын найрсаг харилцаа хөгжихийн хэрээр АНУ-д Монголыг сонирхон судалдаг, талархан дэмждэг, хамтран ажилладаг байгууллага, хувь хүмүүсийн хүрээ өргөжиж байна. Монгол улсыг АНУ-д таниулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлст АНУ дахь манай биеийн тамир, спортын ажилтнууд жинтэй хувь нэмэр оруулж байгаа юм. Спортын олон салбарт манай тамирчид амжилт гаргаж байгаагаас гадна АНУ дахь Монголчуудынхаа дунд ч төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулсаар ирсэн нь шинэ тутам бүрдэж буй Монгол хүрээлэл, нийгэмлэгт нэн тустай билээ. Тийм ч учраас Монгол Улсын Элчин Сайдын Яам, Монгол Соёлын Төв хамтран АНУ дахь Монголын Биеийн тамир, Спортын ажилтны чуулга уулзалтыг 2010 оны 6 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд жил бүр уламжлал болгон зохиогддог Монгол Эрдэмтдийн Бага Хуралтай хамтатган зохион явуулахаар төлөвлөж байна. Чуулга уулзалтын үндсэн зорилго нь:

•    АНУ дахь Монголчуудын дундах спортын арга хэмжээ, тэмцээн уралдааныг дүгнэн, хөгжүүлэн сайжруулах аргыг хэлэлцэх
•    Монгол улс дахь мэргэжлийн байгууллага, холбоодтой хамтын ажиллагааг хэрхэн зузаатгах
•    АНУ-д Монгол мэргэжлийн тамирчид амжилтад хүрэх боломж
•    АНУ дахь Монгол хүүхдүүдийн биеийн тамирын боловсрол
•    АНУ дахь Монгол тамирчид, дасгалжуулагчдын амжилтыг сурталчлах
зэрэг сэдвээр урьдчилан бэлтгэсэн илтгэл, мэдээллүүдийг хэлэлцэн санал солилцож, Монгол Улсын  холбогдох байгууллагад танилцуулахад оршино.

Чуулга уулзалт АНУ дахь Монгол улсын ЭСЯ  ( 2833 M Street NW, Washington DC 20007 Phone 202 3337117)-нд болно. АНУ-д ажиллаж, амьдарч байгаа Монголын биеийн тамир, спортын ажилтнууд, мэргэжлийн тамирчид болон сонирхогчдыг илтгэл бэлтгэж, хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна. Илтгэлийн сэдэв, илтгэгчийн овог нэр, цол, одоо оршин байгаа муж хотын нэр, хамаарагдаж буй байгууллага, спортын аль төрлөөр мэргэшсэн, өмнө гаргаж байсан амжилтынхаа тухай мэдээлэл болон 250-аас илүүгүй үг бүхий товчлолыг 2010 оны 5 дугаар сарын 19-ний дотор цахим шуудангаар, Word программ дээр монгол хэл, Ariel фонтоор бичсэнээр хүлээн авна. Илтгэлийг тань хүлээн авч, хэлэлцүүлэгт оролцуулах эсэхийг 5 дугээр сарын 31-ний дотор хариу мэдэгдэнэ.

Илтгэлийн сэдэв , товчийг илгээх хаяг:

// info@mongolcc.org

This e-mail address is being protected from spam bots, you need JavaScript enabled to view it

МОНГОЛ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
МОНГОЛ СОЁЛЫН ТӨВ

АНУ-Д МОНГОЛ ХЭЛЭЭР ХУРАЛДАХ
МОНГОЛ СУДЛАЛЫН ДӨРӨВДҮГЭЭР БАГА ХУРАЛ

( Вашингтон хот, 2010 оны 6 дугаар сарын 25-27 өдөр)

АНУ дахь Монгол Улсын Элчин Сайдын Яам, “Монгол Соёлын Төв”-өөс Монгол судлалын бага хурлыг жил бүр зохион байгуулдаг билээ. АНУ дахь Монгол судлалын хүрээлэн, их дээд сургуулиуд мөн Монгол судлалын хурлыг байнга зохион байгуулдаг боловч Монгол судлалын энэхүү бага хурлын онцлог нь илтгэлүүдийг монгол хэлээр, хэлэлцдэгт оршино. Уламжлал болгон зохиож байгаа дөрөвдэх удаагийнхаа  бага хурлыг 2010 оны 6 сарын 25-27-ны өдрүүдэд АНУ дахь Монгол Улсын ЭСЯ-ны хурлын танхимд, “АНУ дахь Монгол Биеийн Тамир, Спортын Ажилтны Чуулга Уулзалт”-тай хамтруулан зохион байгуулахаар боллоо. Эрдэмтэн судлаач, оюутан залуус та бүхнийг Монгол судлалын бүхий л чиглэл: хэл шинжлэл, түүх, угсаатны зүй, боловсрол, сэтгүүлзүй, улс төр, шашин судлал, урлаг хөгжим судлал, бусад чиглэлээр урьдчилан бэлтгэсэн илтгэлээ хэлэлцүүлэхийг урьж байна.

Илтгэл бүртгүүлэх заавар:

Илтгэлээ бүртгүүлэхдээ доорх мэдээллийг монгол хэлээр, // info@mongolcc.org

This e-mail address is being protected from spam bots, you need JavaScript enabled to view it

хаяг руу цахим шуудангаар илгээсэн байна. Үүнд:

1.    Илтгэгчийн овог нэр, харьяалагдах албан газар, зэрэг цол, тушаал
2.    Гэрийн болон цахим шуудангийн хаяг, харилцах утасны дугаар
3.    Илтгэлийн бүтэн нэр
4.    Илтгэлийн товчлол – 300-аас доош үгээр

Хуралд илтгэл тавьж оролцогчийг Монгол Соёлын Төвийн гишүүнээр элссэн байхыг хүсэмжилнэ.

Илтгэл хүлээн авах сүүлчийн хугацаа: 2010 оны 5 сарын 19.

Илтгэлийг  тань хүлээн авч, оролцуулах болсон эсэхийг зохион байгуулах хэсэг 05 сарын 31-ний дотор мэдэгдэнэ.

Хурлыг хамтран зохион байгуулах, ивээн тэтгэх хувь хүн, албан газар, сайн дурын ажилтнуудыг бидэнтэй холбогдохыг хүсч байна.

Монгол Улсын Элчин Сайдын Яам
202-333-7117

Монгол Соёлын Төв

// info@mongolcc.org

This e-mail address is being protected from spam bots, you need JavaScript enabled to view it

Last Updated ( Sunday, 02 May 20

Dayar Mongol dot com-oos avlaa.

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: