Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Ч.Чимэгбаатар: Мєнхийн сонголт бол монгол хэл, монгол бичиг


2008 оны 6-р сарын 28, Бямба гариг, 02:11

Yнэн худлыг мэдэхгvй нэг яриа байдаг. Ринчен гуай гадаадад очоод амттаны нь идэхгvй байж гэнэ. “Та яагаад бал бурмыг нь идэхгvй байна” гэсэн чинь, “Дэмий биз дээ, харийн амттанд дасчихвал дараа нь vгvйлэгдээд байна байх” гэсэн гэдэг. Утга гvн байгаа биз…
-Нухацтай ярилцахгvй бол болохгvй чухал асуудлын талаар Тантай ярилцъя гэж бодлоо. Монгол Улсын Ерєнхийлєгч “Монгол Улсын Мянганы хєгжлийн зорилтод суурилсан vндэсний хєгжлийн цогц бодлого” баримт бичгийг УИХ-д хэлэлцvvлэхээр єргєн барьсан. Энэ баримт бичигт “2015 онд багтаан англи хэлийг бvх нийтийн vндсэн гадаад хэл болгож, латин vсэгт шилжих нєхцєлийг бvрдvvлнэ. 2021 онд тєрийн алба бас англи хэлээр vйл ажиллагаа явуулах чадамжтай болно” гэж бичсэн байгаа. Та хэл бичгийн мэргэжилтний хувьд энэ саналыг дэмжиж байна уу?
-Тийм байна лээ, би уншсан. Янз янзын л юм бодогдсон. Яарч дvгнэлгvйгээр яагаад ийм замыг сонгов гэдэг санааг ярилцлагаараа тэмтэрч vзье.
2015 он гэдэг чинь одоохон гэсэн vг. Дээрх заалтаас харахад, латин vсэгт шилжих нєхцєлийг бvрдvvлэх хvчин зvйлийн нэг нь англи хэл гэж vзэж байгаа юм байна. Миний ойлгосноор, латин vсэгт шилжvvлэх санаагаа англи хэлээр халхалж байна. Яагаад гэвэл, хєгжлийн хvчин зvйлийн нэг нь єнєєдєр англи хэл мєн боловч энэ нь vндэснийхээ хэлийг єєрчлєх хэмжээнд тавигдах зvйл огт биш. Англи хэлний асуудал бол боловсролын хvрээний л асуудал. Боловсролын олон улсын єнєєгийн тєвшин, шаардлагад нийцсэн мэргэжилтэн бэлтгэхэд англи хэл тэргvvлэх ач холбогдолтой байгааг хэн ч vгvйсгэхгvй. Тиймээс асуудлыг англи хэлний сургалтыг чанаржуулах, багшийн чадварыг сайжруулах, сурах бичгийн тєрєл зvйлийг олшруулах, хичээлийн цагийг нэмэгдvvлэх зэрэг сургалт боловсролын агуулгаар дэвшvvлбэл яах аргагvй дэмжvvштэй санал болохоос гадна хєгжлийн талаархи эрvvл саруул бодлого, сэтгэлгээний илрэл болно. Ерєнхийлєгч, манай улс хєгжих гол тvлхvvрийг англи хэлтэй болох гэж vзэж байгаа юм байна. Тэгвэл энэ нь манай улсын “хоцрогдлын” гол шалтгаан нь монгол хэл юм гэж vзэж байгаа гэсэн vг болно. Тийм биз дээ.
2021 он гэхэд тєрийн алба англи хэлээр явна гэдэг чинь бид хаа ч орсон англиар ярихгvй бол болохгvй болж байна гэсэн vг. Хэрвээ хєгжил хийгээд хоцрогдлын мєн чанар, зvй тогтлыг ингэж ойлгож байгаа бол хурц шvvмжилж vгvйсгэхээс єєр арга байхгvй. Дээрх заалтууд манай Yндсэн хуулийн vзэл баримтлал, тулгуур зарчмыг ноцтой зєрчиж байгаа нь илт байна.
Дээрх заалтад “бvх нийтийн vндсэн гадаад хэл” гэж нэг vг байна аа. Улс vндэстнvvд гадаад хэлийг vндсэн гадаад хэл, vндсэн бус гадаад хэл гэж албан ёсоор томьёолдоггvй. Тэгээд ч єнєєдєр vндсэн байсан юм маргааш vндсэн бус болдог нь хєгжлийн тvгээмэл зvй тогтол. Хvн хувийн амьдралынхаа зарим юмыг єнєєдєртєє тааруулж єєрчилнє л дєє. Тэр нь єнєєдєртєє таарсан л ахуйн юм байж таарна. Харин євлєж тєрсєн бие тєрхєє vндсэнд нь єєрчлєєд байдаггvй. Yvнд ноцтой шалтгаан хэрэгтэйгээс гадна єєрчлєлтийн дараахь vр уршгийг давхар бодолцох шаардлагатай болно. Улс vндэстэн ч ийм байх нь ойлгомжтой, ганц хvний амьдрал, хувь заяаг шийдэх бус, нэгэн улс vндэстний хувь заяанд халдаж байгаагаараа бvvр ч учир холбогдолтой болж таарна.
Тєрийн алба англи хэлээр явна гэдэг ч vнэн хэрэгтээ улс нийтээрээ англи хэлтэн болох нь гэсэн vг л дээ.
-Ер нь манайд ємнє нь хэлний асуудал ингэж тавигдаж байгаагvй биз дээ.Тvvхэнд бичиг vсгийн асуудал л тавигдаж байсан болохоос биш хэлний асуудал тавигдаж байгаагvй байх. Энэ анхных уу?
-Тєрийн алба англиар явна гэдэг чинь яг л улс нийтээрээ англиар ярих шахаанд орно гэсэн vг. Яагаад гэвэл энэ “…хєгжлийн цогц бодлого”-ыг УИХ дэмжчих магадлал тун єндєр. Тэд яахав дээ, нийгэм-эдийн засгийн vндсэн чиглэл, эдийн засгийн чадал боломж гэсэн ахуйн юм ярисхийгээд бусад асуудал руу орж чадахгvй л дээ. Орсон ч там тум хачин юм яримар болоод тэгсгээд єнгєрнє. Хэрвээ дэмжигдээд хvчин тєгєлдєр болчихвол энэ “бодлого”-ыг боловсруулсан хvмvvс хэрэгжvvлэх ажилдаа улайран орно. Засгийн газарт шахалт vзvvлж байгаад их л юм хийнэ гэнэ дээ. Тэр боловсруулсан хvмvvс нэрээ бодоод англи хэлжvvлэх кампанит ажлаа хэрэгжvvлэх гэж их л улайрна даа. Ёстой жинхэнэ нугалаа тэр vед гарна. Мєн чанараараа, эвлэлд элсvvлж охид хvvхний vс тайрсан, хамтрал коммун байгуулж хvчээр малыг нь хураасан, хувийн ємчийг хvчээр улсын ємч болгосон, улсын ємчийг хавтгайруулан хувийн ємч болгосон гээд манай тvvхэнд гарч байсан, одоо ч гарч байгаа олон нугалаатай яг адилхан нугалаа болно. Ёстой хєгийн юм болно доо. Амьд мэнд байвал англи хэлжvvлэх улсын бодлогот ажил яаж дампуурахыг харах юмсан. Аливаа кампанит ажил сvржин эхэлсэн юм даржин дуусдаг ёс энд тєгс vйлчлэх хутаг орших болтугай.
Бодвол, энэ “бодлого”-д зааж зєвлєсєн хэлний мэргэжилтэн бишгvй л байгаа байх. ШУА-ийн Хэл зохиолын хvрээлэн бол тєрийн байгууллага учраас англи хэлтэн болгох ажлын тєлєвлєгєє, хэрэгжилт, vе шатыг боловсруулсан буюу боловсруулахаар завдаж байгаа нь гарцаагvй. Тэгвэл Хэл зохиолын хvрээлэн монгол хэлээ устгах ажлыг гардан боловсруулсан, хэрэгжvvлсэн нvгэлтэн болж, vеийн vед муу муухайгаараа дуудуулна. Тэд нар хийхгvй гээд ч яахын, Засгийн газраас Академид, Академиас Хvрээлэнд тушаачих юм чинь.
Тийм шvv, хэлээ солих асуудал манай тvvхэнд анх удаа тавигдаж байгаа нь энэ. Ганц манай тvvхэнд ч биш, олон улс орны тvvхэнд барагтай л тохиолдож байгаагvй, би бараг сонсож байгаагvй явдал болж байна. Дэлхийн хvн тєрєлхтний тvvхэнд vvх тvvхтэй, нэр тєртэй, соёл уламжлалтай Монгол Улсыг тєрєлх хэлнээс нь салгах бодлого боловсруулсан хvмvvс энэ шийдвэрээ “IQ єндєр шийдэл” гэж бодож байгаа бол єчvvхэн ємхий ялаа эрдэмт хvний тэргvvн дээр суучихаад, миний толгой vvнийхээс илvv єндєрт гарав, миний эрдэм илvv болов гэж бодох агшинд бяц цохиулан амь тавьдагтай vлгэр нэг явдал болно. Ийм жамтай юм чинь.
Бид улс орон даяараа монгол, латин, кирил гээд vсгийг хэрэглэж ирлээ. Дєрвєлжин, соёмбо, тод гээд бусад vсгvvд бол vйлчлэлийн орон зай, зорилго мєн чанар нь єєр учиртай зvйл. Бидний мэдэж байгаагаар манай тvvхэнд анх удаа хэлээ солих асуудал тєрийн бодлогын тєвшинд тавигдаж байна. Ер нь, нийгмийн хєгжилтэй холбоотойгоор, бvр тодорхой хэлбэл, нийгмийн байгууллыг эрс єєрчлєх vед хэрэглэж ирсэн vсгээ єєрчлєх асуудал хєндєгдєж иржээ. Манайд бол 1930-аад оноос латин vсгийг 10-аад жил, 1940-єєд оноос кирил vсэг хэрэглэж ирлээ. Тэгээд 1980-аад оны дунд vеэс улстєр-vзэл суртлын дарамт суларч, vндэс уламжлалаа сэргээх ухамсар хvчтэй оргилж эхэлсэн vед монгол бичгээ сэргээн хэрэглэх хєдєлгєєн єрнєж, сургуулиудад зааж эхэлсэн. Тэр vед бараг хvн бvгд ялангуяа шийдвэр гаргах тєвшний удирдах ажилтнууд монгол бичгээ мэдэхгvй байсан нь монгол бичгийн сургалтын эрч саарах, улмаар зогсонги байдалд орох vндсэн шалтгаан болсон.
1990-ээд оны эхэн vед манай ард тvмэн улс vндэснийхээ ємнє тvvхэн нєхцєл байдлаар урган гарч ирсэн монгол бичгээ сэргээн хэрэглэх асуудлыг эрдэмтэд шийдээд єгєх болов уу гэж л харж байсан. Гэтэл цэгцтэй шийдэж чадаагvй нь vнэн шvv дээ. Чадаагvйн уршгаар монгол бичгийн сургалт ямар эрээвэр хураавар байгааг бvгдээрээ л харж байна. Энэ бол манай хэл шинжлэл гэдэг ухаан ерєнхий vзэл баримтлалгvйгээ ард тvмэндээ, тєр засагтаа тодорхой сайхнаар харуулсан хэрэг юм. Хил хязгааргvй монгол хэлийг судалж байвал цэгцтэй vзэл баримтлалгvй байж болно л доо. Гэтэл хил хязгаартай, угсаа vндэстэй, эрх ашигтай улсынхаа хэлийг судалж байгаа юм чинь бодлоготой баримтлалтай л байх ёстой ёо. Харамсалтай нь одоо ч бодлого баримтлал байхгvй байна. Судлагч бvр єєрийнхєє дуртай юмаа, чадах аргаараа судалж байна. Єєрийнхєє судалдаг зvйлээ л хамгийн чухал зvйл гэж бодож байна. Ийм байж болохгvй. Улс vндэстний хувьд давын ємнє юуг судлах ёстой вэ гэдгийг тал бvрээс нь нягталж байж тогтоохгvй бол болохгvй цаг vе ирж байна.
-Дээрх “…цогц бодлого”-д: “Англи хэлээр сургалтаа явуулдаг ахлах, мэргэжлийн болон их, дээд сургуулиудад санхvvгийн дэмжлэг vзvvлнэ” гэсэн байгаа. Энэ талаар Та ямар бодолтой байна?
-Энэ заалт бол сургалтын чєлєєт єрсєлдєєнийг хяхан хавчсан заалт гэдэг нь хэнд ч илт байна. Энэ тухайд бас манай хуульчид vгээ хэлээд єгнє биз дээ. Бодвол энэ шийдвэрээ тєрийн дэмжлэг гэж бодож байгаа байх л даа. Энэ чинь цаанаа тєрєлх хэлээрээ, эсвэл єєр хэлээр сургалт явуулдаг сургуулиудыг хавчина гэсэн vг. Тєрєєс мєнгє єгєєд эхлэхээр дуртай ч бай, дургvй ч бай мєнгєний тєлєє бодлогыг нь дагах л болно. Болохгvй бол хот дvvргийн боловсролын газар хэлтсээр дамжуулаад сургуулиудыг дарамтлаад эхэлнэ биз дээ. Энэ бол маш хорон арга. Тєрийн дэмжлэг бол бурангуй явдлыг халхавчлах, єєгшvvлэх хєшvvрэг бишсэн. Аливаад дарангуй сэтгэлгээгээр ханддаг хvний vйл ажиллагаанд нь хvртэл дарангуй арга давамгайлах юм даа.
-Та латин vсэгт шилжих асуудлын талаар тодорхой ярихгvй юv. Шилжих нь зєв vv, буруу юу?
-Хэдийгээр зєв бичих зvй нь холион бантан болсон энэ кирил vсэгт 70-аад жилд манай нийгэм “дасчихсан л даа”. Гэвч шалтгаан нь байгаа бол солих л ёстой. Кирил vсгийг солих шалтгаан хангалттай бий. Нэгд, энэ vсгийг авч хэрэглэсэн шалтгаан нь улстєр-vзэл суртлын хvчин зvйл байлаа. Єєрєєр хэлбэл бидэнд шууд тулгаж, хvчээр хэрэглvvлсэн бичиг. Хоёрт, єнєє vед кирил бичгийг vргэлжлvvлэн хэрэглэсээр байгаа нь Оросын хараат улсын шинжийг илтгэсээр байгаа юм. Энэ янзаараа бол соёл иргэншлийн холбогдолт уршиг ч ужиграх тул болж л єгвєл хурдан солих хэрэгтэй. Тэгвэл оронд нь ямар vсэг хэрэглэх билээ? Латин vсэг vv? Латин vсэг ч мєн кирил vсэгтэй адил бидний хувьд vе нь єнгєрвєл дахиад л vсгээ солих асуудал гарч ирэх нь ээ. Єнєєдєртєє латин vсэгт соёл давамгайлж байгаа нь vнэн л дээ. Гэхдээ оргил vе нь єнгєрчихсєн юм шvv. Нэг тєвт соёл, иргэншлийн vе дуусах замдаа орж байна. Одоо бол олон тєвт соёл, иргэншлийн vе эхэлж байна. Тэгэхээр латин vсэгт соёл, иргэншлийн хvрээ улам хумигдаж байгаа нь мадаггvй vнэн. Дээрх “…цогц бодлого”-ын хэл, бичгийн холбогдолт зvйлд заасан зєвлєсєн эрдэмтэд сvvлийн vеийн судалгаатай танилцахгvй яасан юм бэ! Уншдаггvй юмаа гэхэд нvдний ємнє болж байгаа vзэгдэл, хєдєлгєєн, хувирлыг эргэцvvлж бодоход яадаг байна аа! Англи хэл, латин vсэг хоёр мєнх биш гэдгийг хvvхэд ч мэднэ дээ! Хvний бичиг vсгийг мандаж байхад нь аваад л, буурахаар хаяад байх нь монгол тєрийн бодлого байж яавч болохгvй байх аа. Тийм учраас бидэнд ганцхан сонголт байна. Мєнхийн сонголт бол монгол бичиг. Єєрєєр байж огт болохгvй байгаа юм. Би энэ байдлыг олон жил, олон талаас нь бодож ирсэн.
-Монгол бичгийн тухай дээрх “…цогц бодлого”-д: “Yндэсний монгол бичгээ євлvvлж хєгжvvлэх орчинг боловсронгуй болгоно” гэсэн байгаа?
-Би нэг юм ойлгохгvй байна. “…орчинг боловсронгуй болгоно” гэж юу гэсэн vг юм бол. Орчин гэж сурах бичгийг хэлж байвал боловсронгуй болгож болно. Уг нь орчин гэж ахуйг хэлж байгаа биз дээ? Орчин гэж монгол бичгийн vйлчлэх орон зай, хvртээмж хэрэгцээг хэлж байгаа бол “боловсронгуй болгоно” гэдэг vг нийцэхгvй л vг байна. Тэгээд ч англи хэл, латин vсэг хоёрыг тєрийн албан хэргийн хэл, бичиг болгочихоод яаж ингэж хэлж чадаж байна аа. Эрхбиш, монгол бичгийн талаар нэг vг байхгvй бол болохгvй гэсэндээ л албаар, хуурай хєндий ганц богино єгvvлбэр оруулсан нь харваас илт байна. Тэгээд тэр нь утгын зєрчилтэй шvv. Дургvйд хvчгvй гэдэг шиг.
-Англи хэл манай нийгмийн харилцаанд давамгайлаад ирэхээр ялангуяа сургуулийн бага насны хvvхдийн англи хэлний сургалт, ер нь гадаад хэлний сургалтын асуудал хурц тавигдана. Одоо ч энэ асуудал эцэг эхчvvдийн анхаарлын тєвд байна. Энэ талаархи Таны бодол?
-Ер нь гадаад хэлний сургалтыг хоёр талтай vнэлэхээс єєр аргагvй. Хувь хvний заавал эзэмшвэл зохих боловсрол мэдлэг гэж байна. Энэ хvрээнд vзвэл аль болох дэмжих ёстой болно. Ингэвэл зэрэгцээгээр нь тєрєлх хэлний сургалтыг мєн тэр хэмжээнд тавих ёстой. Энэ бол хамгийн зєв бодлого. Би энэ тухай ємнє нь нэг биш удаа дурдаж байсан учраас дахин дурдахгvй.
Гадаад хэлийг хvvхэд багаасаа vзэх нь тэр ард тvмний ахуй амьдралтай танилцана, улмаар дуртай болно гэсэн vг. Иймээс гадаад хэл бол vндэсний ухамсартай сєргєлдєж байдаг vзэгдэл. Тэгвэл энэ талаас нь vзвэл арай єєрєєр vнэлэгдэнэ.
Би жил гаруйн ємнє Євєр- монголын зурагтаар тэнд сурч байгаа монгол хvvхдvvдийн тухай гарч байхыг vзсэн юм. Хариугvй жаахан юмнууд аав ээж, ах эгч, дvvгээ бэтгэртлээ саначихсан, нутгийнхаа дууг дуулаад уйлж байхыг хараад ёстой зvрх шимширч, элэг ємєрч билээ. “Ийм жаахан юмнуудыг харьд явуулж байдаг аав ээж нар минь дээ” гэж бодохын хажуугаар, улс орон минь єєдтєй єнгєтэй байсансан бол хаанаас ийм юм болох вэ дээ гээд юм юм л бодогдож билээ. Гэр бvлийнхээ ирээдvйг одооноос бодоод бага хvvхдээ тэнд сургах нь юу нь буруу байх вэ. Гэхдээ энд учир байна. Хэдийгээр хувь хvн дуртай газраа сурч боловсрох эрхтэй боловч, хvvхэд минь тэнд очоод унаган хятад хэлтэй болж байгаа гэж бодвол энэ нь хэрэгцээ талаасаа тийм байж болох боловч сэтгэлгээний тєлєвшил талаас тийм биш юм шvv. Хvvхдэд багаас нь харь хэлийг гvнзгий заах, тэр орных нь хэл соёлд гvнзгий дасгахын зарим сєрєг нєлєєг товчхон дурдъя.
Хvvхдийн сэтгэлгээний хэв маяг єєрчлєгдєнє. Yзэл бодол, ухамсар сэтгэхvй нь тєлєвшєєгvй балчир хvvхэд хар багаасаа гадаад ном уншиж тэр газрын соёлтой танилцаж, соёлд нь орвол тэр орны соёл, иргэншлийг шvтэх vзэлд амархан автана. Yvнийг шинжлэх ухаан нэгэнт баталсан. Сургалтын хєтєлбєрийг системтэй, шаргуу явцтай байхаар боловсруулсан тул хэдийгээр та хvvхэдтэйгээ монголоор ярьж, монгол сэтгэлгээгээрээ хандах боловч, энэ нь системтэй сургалтын мєн чанарт халдах хvчин зvйл болж чадахгvй. Єєрєєр хэлбэл, системтэй сургалтад нєлєєлж чадахгvй. Хvvхдийн оюун ухаанд системтэй сургалт таны єдєр тутмын урсгал ярианаас илvv нєлєєлнє.
Хvн мэддэг зvйлдээ элэгтэй ханддаг. Таны хvvхэд багаасаа харь иргэншилд дасна. Дасаад танина. Таниад элэгтэй болно. Элэгтэй болно гэдэг барагтай л зvйл дээр тvvнийгээ хамгаалж ємгєєлдєг болно. Энэ нь, хvvхэд тэр газрынхаа иргэншилд бvрэн дасаж, автжээ гэсэн vг. Иргэншил гэж тусдаа нэгэн зvйл байдаггvй юм шvv. Алив vндэстний идэх хоол, уух унд, vзэх ном, ярих хэл, хvvрнэх хууч, ємсєх хувцас, унтах ор дэр, дуулах дуу, бvжиглэх бvжиг энэ тэрийг л хэлж байгаа юм шvv. Энэ бvгд нийлээд нэгэн цогц ахуй болохыг соёл иргэншил гэж л байгаа юм. Хvvхэд багаасаа гадаад хэлийг гvнзгий сурах, тэр газар нь амьдрах гэдэг нь ердєє л энэ бvгдэд дасна гэсэн л vг. Дасна гэдэг нь иргэншилд нь автаж байна гэсэн vг. Их амархан байгаа биз. Хvн амьдарч сууж байсан газар орноо санана гэдэг нь тэр газрынхаа иргэншилд автжээ гэсэн л vг.
Yнэн худлыг мэдэхгvй нэг яриа байдаг. Ринчен гуай гадаадад очоод амттаны нь идэхгvй байж гэнэ. “Та яагаад бал бурмыг нь идэхгvй байна” гэсэн чинь, “Дэмий биз дээ, харийн амттанд дасчихвал дараа нь vгvйлэгдээд байна байх” гэсэн гэдэг. Утга гvн байгаа биз.

Ярилцсан Л. Эрдэнэмаа

даяар монгол доот ком сайтаас авлаа

Advertisements

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: