Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Пүрэвдоржийн САНДУЙЖАВ


Сандуйжав, Пүрэвдоржийн. 1938 онд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумд төрсөн. МУИС-ийн Монгол хэл уран зохиолын ангийг 1062 онд, ЗХУ-д Намын дээд сургуулийг 1976 онд тус тус төгссөн. Улаанбаатар хотын 10 жилийн 2 дугаар сургуульд багшилж байсан. Монголын радиод редактор, хариуцлагатай редактор, утга зохиолын нарийн бичгийн дарга, ерөнхий редактор, нэвтрүүлгийн захиргааны дарга, улс төрийн тоймч зэрэг албыг хашжээ. 1960-аад оноос уран бүтээлээ эхлэж “Хурын ус”, “Санахын жаргал”, “Гүйгүүл” зэрэг шүлэг, үгүүллэгийн ном “Босоо голчийн бодлого” радио нийтлэл, мөн дуртгалын номоо бичиж хэвлүүлжээ. Дууны яруу найрагт хүч сориж “Настан буурал эмээ”, “Мартахгүй л явна”, “Тавилан”, “Санахын жаргал” зэрэг ард түмний сэтгэлд хоногшсон олон сайхан дуу зохиожээ. 1998 оны 9 дүгээр сард Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн хэмээх эрхэм алдрыг хүртжээ.

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: