Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Гомбожавын МЭНД-ООЁО


Мэнд-Ооёо, Гомбожавын. 1952 онд Сүхбаатар аймгийн Онгон сумд төрсөн. Улаанбаатар хотын багшийн сургууль, УБДС-ийн Монгол хэл- уран зохиолын ангийг төгссөн. Сүхбаатар аймагт багш, Монголын Радиогийн урлаг, соёлын редакцид редактор, ерөнхий редактор, Монголын Соёлын Сангийн гүйцэтгэх захирал, дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгч, Засгийг газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга зэрэг ажлыг хийжээ. “Мэгжиджанрайсиг” хэмээх ном туурвисан. Уран бүтээлээ 1970-аад оноос эхлэж “Богдын шувуу”, “Өлзий утас”, “Хуурын магнай”, “Утгын болор сүм”, “Тэнгэрийн хаяанаас нүүдэлчин айсуй”, “Морин хуурын судар”, “Билгийн мэлмий нээгч”, “Алтан овоо”, “Жиргээ хөөрхөн шувуухай”, “Уулнаас өндөр тэмээ” зэрэг шүлэг, яруу найраг, хүүрнэл зохиолын номуудаа хэвлүүлж, “Гэрэл сүүдэр” дуурийн цомнол, олон арван дууны үг бичсэн байна. Дэлхийн урлаг, соёлын академийн утга зохиолын доктор цол, МЗЭ-ийн шагнал, олон улсын яруу найргийн Пэн клубийн шагнал, олон улсын яруу найрагийн орчуулагч судлаачдын төвийн 2002 оны хамгийн шилдэг яруу найрагч өргөмжлөл, Грекийн олон улсын утга зохиолын нийгэмлэгийн шагнал, Монгол Улсын 2001 оны шилдэг зохиолч “Алтан өд” зэрэг уран бүтээлийн олон шагнал хүртжээ. “Их хааны удам” кинонд сайн ноён хан Намнансүрэнгийн дүрд тогложээ. 1996 онд Монгол Улсын Соёлын Сангийн Ерөнхийлөгч байхдаа “Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн” хэмээх гүн хүндэтгэлт алдрыг хүртжээ.

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: