Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Бавуугийн ЦЭРЭНДОРЖ


Цэрэндорж, Бавуугийн. Хэнтий аймгийн Дадал суманд 1939 онд төрсөн. 1963 онд МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын ангийг төгссөн. 1963-1988 онд Монголын Оюутны Холбооны орлогч дарга, Монголын ТМС-ийн орчуулагч багш, зохион байгуулагч, Монголын Пионерийн байгууллагын төв зөвлөлийн орлогч дарга бөгөөд МПС-ийн ордны захирал зэрэг алба хашиж байгаад өөрийн шинэ бүтээл, оновчтой санал дээр тулгуурлан байгуулагдсан Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн ерөнхий захирлаар ажиллай буй. Энэ хугацаанд дэлхийн гэсэн нэр хаягтай таван том бүтээлч ажлыг санаачлан зохион байгуулж хийсэн байна. “Бүх дэлхийн амьтдын ертөнц” гэх 1000 гаруй үзмэртэй үзэсгэлэн, Дэлхийн хүүхэлдэйн музей, Дэлхийн сонгодон уран зургийн музей, Монгол үндэстэн хүүхдийн байнгын уран бүтээлийн галерей, 1400 орчим уран зургийн баялагтай,  Дэлхийн бүх үндэстний энхтайвны парк эдгээр болой. Дан ганц сүрлээр бэлэг дурсгал, ахуйн хэрэгцээний зүйл хийх ажлыг санаачлаад зогсоогүй ханын чимэг зураг, сийлбэр, модон зйүмэл урлал, чимэглэл, төөнүүр,  хөвөн наамал, үйсэн наамал зэргийг хийх технологийг санаачлан боловсруулж, ахуй хэрэгцээний 80 орчим зүйлийн эх загварын бүтээл хийж, хүүхэд залуучуудад гоо зүй, хөдөлмөрийн хүмүүжил олгоход үнэтэй хувь нэмэр оруулжээ. 1982 онд “Алтан гадас” одон, 1987 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртжээ. 1991 онд “Монгол Улсын гавьяат багш”, 2005 онд Монгол Улсын Ардын багш хэмээх эрхэм хүндэт цолыг хүртсэн байна.

Алдар гавьяаны өргөө” Ш.Хэнмэдэх, П.Төмөрбаатар, ред. Ц.Дугар, “Хөх судар Принтинг”, 2007, Уб., 176 х.

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: