Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Тангадын ГАЛСАН


Галсан, Тангадын. Баянхонгор аймгийн Заг сумын уугуул, Улаанбаатарын суугуул. Өөрийгөө Өөлд өвгөн гэж дуудах энэ хүн 1932 онд Баянхонгор аймгийн Загийн голд төрсөн. МУИС-ийг Монгол хэл, уран зохиолын багш, судлаач мэргэжлээр төгссөн. Баянхонгор аймгийн 10 жилийн дунд сургуульд багш, хичээлийн эрхлэгч, мөн аймагт тэмээчин, Улаанбаатар хотын мах комбинатын ажилчин, “Монгол кино” үйлдвэрт тасгийн дарга, редактор, АБЯ-ны хэвлэлийн нэгдсэн редакцид редактор, 1990 -ээд оноос их дээд сургуулиудад багш, зөвлөхөөр ажиллаж байгаа.

1957 оноос уран бүтээлээ эхлэж, яруу найргийн “Төрсөн хүүгийн чинь үг”, “Өгсүүр замын дуу” зэрэг олон ном хэвлүүлжээ. Дөрвөн мөрт шүлгүүдээрээ монголын уран зохиолд шинэ хуудас нээсэн уран бүтээлч бөгөөд яруу найргийн болор цом-ын эзэж болжээ. Тэрбээр “Өндөг” хүүхэлдэйн кино, “Аргал янгир”, “Хар хөрсний булга” зэрэг баримтат кино, “Дэгдээхэйн нас” уран сайхны киногоороо олон улсын кино наадмын шагнал хүртэж байж. “Жирмийн сүлжээ” 4 боть, “Товчит хэлцийн цоожийг домгоор тайлагч түлхүүр” нэг боть, “Монгол ертөнцийн гурав” нэгэн боть зэрэг аман зохиолын сонгомол бүтээлүүдээ уншигчдын хүртээл болгосон байна. Газар нутаг хүн ардаа, дайснаас харш буруу үзлээс хамгаалсан, эх оронч үзлийн дуулал болсон “Монгол Жангар”-ыг цэцлэн хэлхэж, туурга тусгаар Монгол Улс бол “Жангар” туулийн нэгэн голомт мөнийг баталсан явдал нь удамшсан туульч, өөлд өвгөн түүний онцгой гавьяа ажээ. Нэг намын үзэл суртал ноёрхож байхад “Намын эсрэг үзэлтэн” гэгдэн гадуурхагдаж багшийн ажлаасаа “хусуулж” нутаг заагдан ажиллаж хэлмэгдсэн байна. Шилдэг бүтээлээрээ Д.Нацагдорж, Б.Ринчен нарын нэрэмжит шагнал хүртэж, “Алтан гадас”, “Хөдөлмөрийн хүндэт медал”-иар энгэрээ мялаажээ. 2003 оны 1 сарын 29 нд Монгол Улсын Соёлын гавьяат цол, 2005 оны 6 сарын 29 нд Монгол Улсын Ардын уран зохиолч хэмээх эрхэм хүндэт алдаруудыг хүртжээ.

Алдар гавьяаны өргөө” Ш.Хэнмэдэх, П.Төмөрбаатар, ред. Ц.Дугар, “Хөх судар Принтинг”, 2007, Уб., 171 х.

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: