Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Шадавын Лувсанвандан “Бүтээлийн чуулган”


Монгол улсын төрийн шагналт, гавьяат багш, академич, профессор, хэлшинжлэлийн ухааны доктор Шадавын Лувсанванданы мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэ ойг Монгол Улсад төдийгүй хилийн чанадад хэлшинжлэлийн олон улсын хурал, хийх, тусгай ном товхимол, эрдэм шинжилгээний бичиг гаргах зэргээр  хүндэтгэн тэмдэглэж байна. Энэхүү тэгш сайхан ойг тохиолдуулан Монгол Улсын Засгийн Газар, МУИС, ШУА зэрэг байгууллагууд түүний ойг жилийн турш өргөн дэлгэр тэмдэглэж байна. МУИС-ийн Монгол Хэл Соёлын Сургуулиас эрхлэн түүний 12 боть бүтээлийн чуулган хэвлэн гаргалаа. Уг бүтээлийн чуулганыг МУИС-ийн МХСС-ийн захирал Д.Заяабаатар, Ш.Лувсанванданы нэрэмжит Хэлшинжлэлийн тэнхимийн эрхлэгч Ж.Баянсан нар эрхлэн хэвлүүлж, МУИС-ийн МХСС-ийн багш Я.Бадамсүрэн, С.Батхишиг, Ч.Бямбаханд, Л.Ганчимэг, О.Дэмчигмаа, Д.Нямаа, Б.Нямжав, Ц.Онон, Ц.Отгонсүрэн, А.Сүхмаа нар эхийг хэвлэлд бэлтгэх ажлыг гардан гүйцэтгэж, М.Базаррагчаа, Н.Балжинням, Ж.Бат-Ирээдүй, М.Баярсайхан, Г.Буянтогтох, Г.Гантогтох, Б.Даваасүрэн, Ё.Жанчив, Ю.Мөнх-Амгалан, Ц.Өнөрбаян, Э.Пүрэвжав, А.Пүрэвжанцан, Б.Пүрэв-Очир, Ж.Санжаа, Ц.Сүхбаатар, Д.Төмөртогоо, М.Ууганбаяр, Ш.Чоймаа, Л.Чулуунбаатар, Ц.Шагдарсүрэн нар хянан тохиолдуулсан байна.

Энэхүү арван хоёр ботид чухам ямар ямар бүтээл нь орсныг та бүхэнд дэлгэрэнгүй танилцуулахаар танилцуулгыг МУИС-ийн МХСС-ийн вэб хуудаснаас авч танилцуулж байна. Үүнд:

1-р боть: Монгол хэлний зүй“, Уб., 1939, 234  тал. (Лувсанванданы “Цагаан ном” гэж алдаршсан энэхүү бүтээл нь өрнийн хэлшинжлэлийн арга зарчмаар монгол хэлний зүй тогтлыг анхлан судалсан бүтээл болно.) Хэвлэлд бэлтгэсэн Ц.Отгонсүрэн, Я.Бадамсүрэн, О.Дэмчигмаа, Хянан тохиолдуулсан Ш.Чоймаа, Б.Даваасүрэн

2-р боть: Монгол хэлний зүй(Авиа ба үгсийн зүй, Үгүүлбэрийн зүй), Уб., 1951, 350 тал. (Дунд сургуулийн сурах бичгийн зориулалтаар бичсэн энэхүү цуврал бүтээл нь өнөө ч үнэ цэнээ алдаагүй байна.) Хэвлэлд бэлтгэсэн Л.Ганчимэг, Хянан тохиолдуулсан Ж.Бат-Ирээдүй, А.Пүрэвжанцан

3-р боть: Монгол хэлний зүйн сурах бичиг“, Уб., 1956, 190 тал. (Дунд сургуулийн сурах бичгийн зориулалтаар бичсэн энэхүү цуврал бүтээл нь өнөө ч үнэ цэнээ алдаагүй байна.) Хэвлэлд бэлтгэсэн Б.Нямжав, Хянан тохиолдуулсан М.Баярсайхан

4-р боть:Орчин цагийн монгол хэл“, Бээжин, 1961, 537 тал (Монгол судлал дахь монгол хэлний анхны бүрэн хэлзүй.) Хэвлэлд бэлтгэсэн С.Батхишиг, Хянан тохиолдуулсан Г.Буянтогтох, Ё.Жанчив

5-р боть: Орчин цагийн монгол хэлний бүтэц(Авиа, авиалбар хоёр нь), Уб., 1967; “Орчин цагийн монгол хэлний бүтэц” (Үг, нөхцөл хоёр нь), Уб., 1968, 281 тал. (Судалгааны шинэлэг арга баримтлалаар бичсэн энэхүү бүтээл нь Монгол улсын шинжлэх ухааны салбарт анх удаа төрийн шагнал хүртсэн юм.) Хэвлэлд бэлтгэсэн С.Батхишиг, А.Сүхмаа, Ц.Батдорж, Хянан тохиолдуулсан Д.Төмөртогоо, Д.Заяабаатар, Ю.Мөнх-Амгалан

6-р боть: Монгол хэлний авиа судлал, 317 тал. (Монгол хэлний авиа судлалаар бичсэн бүх өгүүллийн анхны эмхэтгэл.) Эмхтгэж, хэвлэлд бэлтгэсэн С.Батхишиг, О.Дэмчигмаа, Хянан тохиолдуулсан Г.Гантогтох, Ж.Санжаа

7-р боть: Монгол хэлний бүтээвэр, үг, өгүүлбэр судлал”, 356 тал. (Монгол хэлний бүтээвэр, үгийн сан, өгүүлбэр судлалаар бичсэн бүх өгүүллийн анхны эмхэтгэл.) Эмхтгэж, хэвлэлд бэлтгэсэн Ц.Онон, Ч.Бямбаханд, Хянан тохиолдуулсан Ж.Баянсан,  Ц.Өнөрбаян, М.Базаррагчаа, Б.Пүрэв-Очир

8-р боть: Орос-Монгол толь бичиг, 432 тал. (Монгол хэлний үгийн сан судлал, толь бичгийн судлалд одоо ч үнэ цэнээ алдаагүй бүтээл.) Хэвлэлд бэлтгэсэн Б.Нямжав, Хянан тохиолдуулсан Ц.Шагдарсүрэн

9-р боть: Хэлшинжлэлийн онолын асуудал, 212 тал. (Ерөнхий хэлшинжлэл, хэлний онолын чиглэлээр бичсэн бүх өгүүллийн анхны эмхэтгэл.) Эмхтгэж, хэвлэлд бэлтгэсэн Д.Нямаа, Хянан тохиолдуулсан Ц.Сүхбаатар, М.Ууганбаяр

10-р боть: “Орчуулга, нийтлэл, тэмдэглэл, 215 тал. (Орчуулга, нийтлэл, тэмдэглэлийн анхны эмхэтгэл.) Эмхтгэж, хэвлэлд бэлтгэсэн Я.Бадамсүрэн, Хянан тохиолдуулсан Л.Чулуунбаатар, Н.Балжинням

11-р боть: Ш.Лувсанвандан судлал, 355 тал. (Лу багшийн бүтээлийг задлан шинжилсэн эрдэмтэн судлаачдын 40 өгүүллийн эмхэтгэл.) Эмхтгэж, хэвлэлд бэлтгэсэн Э.Пүрэвжав, Ю.Мөнх-Амгалан, Хянан тохиолдуулсан Ж.Баянсан

12-р боть: Э.Пүрэвжав “Их эрдэмтэн, академич Шадавын Лувсанвандан“, 158  тал. (Ш.Лувсанванданы намтар, ажил үйлсийн замналыг түүхчилэн бичсэн судалгааны бүтээл.) Хянан тохиолдуулсан Д.Төмөртогоо, Д.Заяабаатар

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: