Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Цэрэнгийн ЦЭВЭЭН


Цэвээн, Цэрэнгийн 1940 онд Увс аймгийн Хяргас сумын нутагт төрсөн. 1950 онд 1-р ангид элсэж, 1957 онд Увс аймгийн Улаангом хотын арван жилийн сургуулийн 7- р анги төгссөн. 1961 онд Улаанбаатар хотын багшийн сургууль төгссөн. Оюутан байхдаа хадлан тариа, тоосго цохих, Ерөөгийн төмөр зам тавилцаж, волейболын спортоор хичээллэж, “Залуучууд оюутны анхдугаар их наадамд төлөөлөгчөөр оролцон алт, мөнгөн медаль авч явсан байна. 1961-1967 онд Улаанбаатар хотын 6-р сургуульд багш,

1968-1976 онд 11-р сургуульд багш,

1976 оноос хойш 2007 он хүртэл лаборатори нэгдүгээр сургуульд багшаар тус тус , нийт 46 жил тасралтгүй ажилласан байна.

Энэ хугацаанд анхан шатны боловсрол эзэмших 12 ангийг удирдан, таван зуу гаруй сурагчдад чанартай мэдлэг чадвар эзэмшүүлжээ. Ц.Цэвээн багшийн “Бага насны хүүхдийг бие даасан үйл ажиллагаанд сургаж, хэл яриаг хөгжүүлэх” арга туршлага нь улс орон даяар хэрэглэгдэж байсан. 1983-1986 онд Өмнөговь аймагт, 1974-1990 онуудад бусад аймгийн багш нарт зөвлөн туслах, сургалт семинарт оролцох зэргээр уригдан олон удаа ажиллажээ. Тэр үеийн ЗХУ-ын шинийг санаачлагч багш нар болох Шаталов, Амонашвили, Гузик, Лысенкова нарын арга туршлагын үзэл санааг бусад багш нарын хамт амжилттай хэрэгжүүлж байв. Цэвээн багшийн анги монгол хэлний улсын олимпиадад 6 удаа, хот, дүүргийн олимпиадад 15 удаа, математикийн дүүрэг, нийслэлийн олимпиадад 11 удаа тэргүүн байрууд эзэлж байв. Цэвээн багш 2-р ангийн “Математик”, “Дасгалын ажлын дэвтэр” Монгол хуучин бичгийн “Цагаан толгой”, “Унших бичиг”, 1-р ангийн “Монгол хэл”, 1-4-р ангийн монгол хэлний сургалтын материал зэрэг олон сурах бичиг, гарын авлага зохиожээ.

Ц.Цэвээн багшийн олон жилийн хөдөлмөрийн үр дүнг төр засаг өндөр үнэлж 1991 онд Монгол улсын “Гавьяат багш”, 2001 онд “Ардын багш” эрхэм хүндэт цолоор бага ангийн бага нар дотроос анх удаа шагнасан байна. Ц.Цэвээн багш амьдралынхаа бүтээлч эрч хүчийг өсвөр үеийнхний эрдэм боловсролын төлөө зориулан ажиллаж байгаад 2007 оноос гавьяаныхаа амралтыг эдлэж байгаа ажээ.

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: