Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Хорлоогийн ДАЛХЖАВ


Далхжав, Хорлоогийн. (1911-1990) Цэцэн хан аймгийн Ёст бэйсийн хошуу, одоогийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумд төрсөн. Хэнтий аймгийн бага сургуулийг 1928 онд, Улаанбаатар хотын багшийн сургуулийг 1929 онд, МУИС-ийг 1949 онд дүүргэсэн. 1929-1945 онд хот, хөдөөгийн бага, дунд сургууль, багшийн сургуульд, 1951-1962 онд УБДС-д, 1962-1969 онд нийслэлийн 21 дүгээр дунд сургуульд, 1971-1975 онд Москвагийн Их Сургуульд, 1961-1971, 1975-1983 онд  МУИС-д багшилж байсан.

Тэрбээр 1958 онд “Дунд сургуульд тйин ялгал заах арга” сэдвээр сурган хүмүүжүүлэх ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ. Монгол Улсын алтан гадас одон, ойн медалиуд, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртэж, 1942 онд Багшийн сургуулийн багш байхдаа Монгол Улсын гавьяат багш хэмээх эрхэм хүндэт алдарыг хүртжээ. 1941 онд Улсын ударник, 1961 онд доцент цол, 1981 онд Ардын гэгээрлийн гавшгайч цол тус тус хүртсэн.  1965 онд “Дунд сургуульд үзэх монголын уйгуржин бичиг” гэдэг гарын авлагаа, 1967 онд “Уран зохиолын унших бичиг”, 1974 онд “Зөв бичихзүйн толь бичиг”-ээ, 1988 онд “Эртний монгол бичгийн хураангуй толь”-ио тус тус хэвлүүлжээ.

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: