Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Лодонгийн ТҮДЭВ


Түдэв, Лодонгийн. 1935 онд Говь-Алтай аймгийн Наран суманд төрсөн. Улаанбаатар хотын багшийн сургууль, УБДС, Москвад Нийгмийн ухааны академи төгссөн. Багш мэргэжилтэй. 1967 онд “МАХН-аас утга зохиолын талаар явуулсан бодлого” сэдвээр хэл бичгийн ухааны дэд доктор, 1983 онд “Монголын утга зохиолын үндэсний болон интегрнационалч шинж” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ. Говь-Алтай аймагт багш, Сургам хүмүүжүүлэх ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, “Үнэн” сонины нарийн бичгийн дарга, эрхлэгч, “Соёл, утга зохиол” сонины эрхлэгч, “МАХН-ын Төв Хорооны ажилтан, “Монголын Зохиолчдын Эвлэлийн Хорооны орлогч дарга, дарга, МХЗЭ-ийн Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, “Үнэн” сонины ерөнхий эрхлэгчээр он удаан жил ажиллажээ. Одоо “Дал” сониныг эрхлэн гаргаж, “Монголын Хаадын сан”-гийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Олон Улсын утга зохиолын академийн академич, Улсын Их Хурлын депутатаар 7 удаа, Ардын Их Хурлын тэргүүлгч гишүүнээр удаа дараа сонгогогдож, 1952-1992 онд Монголын Парламентын Бүлгэмийн даргаар ажиллаж байжээ. 1992 онд Ардчилсан Шинэ үндсэн хуулийг батлалцсан байна. 1950-иад оноос уран бүтээлээ эхлэж, олон шүлэг, үгүүлэл, тууж, роман, эссэ бичиж “Нүүдэл суудал”, “Уулын үер” романаараа Төрийн шагнал хүртсэн байна. Уран бүтээлийн бүрэн эмхэтгэл бүтээлийн чуулган 25 ботио хэвлүүлжээ. Тэрбээр Сүхбаатарын одонгоор гурван удаа, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, МХЗЭ-ийн шагналууд болон ОХУ-ын “Улс түмний найрамдлын одон”, “Болгарын Кирилл Мефодий” одонгоор шагнагджээ. 1971 онд Төрийн шагнал, 1989 онд Соёлын гавьяат зүтгэлтэн цол, 1998 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртжээ.

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: