Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Лувсанжавын ЧУЛУУНБААТАР


Чулуунбаатар, Лувсанжавын, МУИС-ийн Монгол хэл уран зохиолын ангийг төгссөн. Доктор,  МУИС-ийн дэд профессор. 1970-1971 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын гурилын үйлдвэрт ажилчин, 1971-1974 онд Ардын армийн 013 дугаар ангид албан хаагч, 1981-1989 онд МУИС-ийн Хэлбичгийн Факультетэд багш, 1989-1991 онд Лондоны Их Сургуулийн Ази, Африк, Дорно дахины судлалын сургуульд зочин багш, 1991-1992 онд МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэнд багш, 1992-1994 онд МУИС-ийн Сургалтын албанд аспирантур хариуцсан мэргэжилтэн, 1994-1998 онд МУИС-ийн Гадаад Харилцааны хэлтэсийн дарга, 1998-2003 онд МУИС-ийн МСС-ийн Гадаад хэлний тэнхимийн эрхлэгч, 2003-2005 онд МУИС-ийн МХСС-ийн захирал, 2005-2008 онд Японы Токиогийн Гадаад Судлалын Их Сургуульд зочин профессор, 2008 онд МУИС-ийн МХСС-ийн Гадаад хэлний тэнхимд багш, эрхлэгчээр ажиллаж байгаа.

Монгол судлал, буддийн судлал, бөөгийн судлал сонирходог. Англи-Монгол орчуулга, ерөнхий англи хэл, англи-америкийн түүх, орчуулгын онолын хичээл заадаг.

“Монгол ярианы хэл” 1,2, 1996, 1998, “Нүүдэлчин монголчуудын бичиг үсгийн соёл” 2002, “Төвдөөр гийсэн монгол мэргэд” 2004, “Шанзавын яам юу хийж байв” 2005, “Арьс шир боловсруулах тээрмийн монгол арга” 2005, “Бурхны шашинтнууд агуйд яагаад нямба хийдэг вэ” 2007, “Үндэсний монгол бичгийг сэргээн хэрэглэх хөдөлгөөний явц болон Чингис хаан монгол бичгийг төрийн бичиг болгосны 800 жилийн ой”, 2009 зэрэг нэг сэдэв бүтээл,   “”Буддийн шашин соёлын тайлбар толь” Уб.,  1999, 2000, “Төвд болон түүний хөрш орнууд” Лондон, 2003, “Төв Азийн нүүдэлчдийн бичиг үсгийн товчоон”, 2001, “Орчин цагийн монгол хэлний сурах бичиг”, Англи, 2004 , зэрэг хамтын бүтээл туурвисан.

Эрдэмшинжилгээний 30 шахам үгүүлэл бичиж, дотоодын болон олон улсын хуралд 30 шахам илтгэл хэлэлцүүлж, сурталчилгаа, шинжлэх ухааны хялбаршуулсан 20 гаруй үгүүлэл бичиж хэвлүүлжээ.

Мөн нэлээд  орчуулга хийж, шүлэг үгүүлэл бичиж “Өлгий минь” шүлэг үгүүллэгийн түүвэрээ 2007 онд хэвлүүлсэн байна.

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: