Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Дүгэржавын БАДАМДОРЖ


Бадамдорж, Дүгэржавын. Монгол Улсын Архангай аймгийн багшийн сургууль, МУИС-ийн Хэлбичгийн Факультетийн монгол хэл, уран зохиолын анги төгссөн.

Хэлбичгийн Шинжлэх Ухааны доктор. МУИС-ийн профессор. 2003 онд Шинжлэх Ухааны тэргүүний ажилтан, 2004 онд Боловсролын тэргүүний ажилтан, 2005 онд Үндэсний бичиг соёл дэлгэрүүлэгч медаль, 2006 онд Хөдөлмөрийн хүндэт медаль хүртсэн.

1968-1973 онд Завхан аймагт багш, 1978-1982 онд ШУА, Хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1982-1986 онд Ховд дах УБДС-д багш, 1986-1989 онд Япон Улсын Токио гадаад судлалын их сургуульд монгол хэлний багш, 1990-2005 онд МУИС-ийн МХСС-ийн багш, 2005-2007 онд МХСС-ийн захирал, 2007-2009 оноос тус сургуулийн багш, 2009 оноос БНУУ-ын Их Сургуульд зочин профессороор ажиллаж байна.

Монгол хэлний үгийн сан, утга зүйгээр судалгаа хийдэг. “Монгол хэл зохиолын ангийн оюутан нарт тусламж” 1984, “Монгол хэлний дадлагын хичээл” Токио 1988, “Орчин цагийн монгол хэлний утгазүйн дадлагын хичээл” сурах бичиг, Токио, 1989, “Монгол бичгийг шинэ бичигтэй харшуулсан товч толь” Токио, 1987, “Монгол бичгийн товч толь” 1992, “Та заавал үзэх монгол хэл”, 1998, “Монгол хэлний үгийн сан, утга зүйн ай” 1996, “Орчин цагийн монгол хэлний утга судлалын үндэс” 1997, “Монгол хэлний хураангуй лавлах” 1999, “Монгол хэлний утга судлал”, 1,2,3 2001, “Монгол хэлний утга зүйн сорилго, дасгал” 2003, “Өөлд аман аялгууны ойллого” 1993, “Сорилго 2005” 2005, “Монгол хэлний үгийн сангийн утгазүй” 2006, “Монгол хэлний утгазүйн шинжилгээ” 2007 зэрэг нэг сэдэвт зохиол дангаараа болон хамтран бичиж хэвлүүлсэн байна.

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: