Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Б.Шүүдэрцэцэг: “Домогт Ану Хатан”


Зохиолч Шүүдэрцэцэг буюу Чанрав овогт Баатарсүрэнгийн Тогтохбаяр шинэ роман “Домогт Ану хатан” хэвлүүлж номынхоо нээлтийг хийлээ.

Зохиолч энэхүү романаа 2011 онд тохиох Монголын тусгаар тогтнол, үндэсний хувьсгалын 100 жилийн ойд зориулжээ. Уншигчдын тэсч ядан хүлээсэн “Домогт Ану хатан” романыг “Мөнхийн үсэг” компанид хатуу, зөөлөн хоёр янзын хавтастайгаар хэвлэсэн байна.

Хайр дурлалдаа үнэнч, халуун эх оронч Монгол бүсгүй Ану хатан 1696 онд Тэрэлжийн Зуунмодонд болсон тулалдаанд Манжийн цэргийн бүслэлтийг сэт цохиж, эр нөхөр Галдан Бошгит хаанд зам гаргаж өгөөд амь эрсдсэн түүхтэй билээ.

“Домогт Ану хатан” роман нь Монголын эмэгтэй зохиолчдын бичсэн хоёрдах түүхэн роман болж байна” гэж уг номын нээлт дээр Монголын  Зохиолчдын Холбооны гүйцэтгэх захирал, яруу найрагч Г.Мөнхцэцэг тэмдэглэн хэлжээ. Мөн нээлтийн ёслол дээр МУГЖүжигчин Гомбын Равдан уг романы хэсэгээс уран сайхан уншиж уншигч түмэнд толилуулж, зохиогчийн гарын үсэгтэй ном эзэддээ очлоо.

Эл романы түүхийн зөвлөхөөр МУИС-ийн багш, доктор, Д.Энхцэцэг, хэлний зөвлөхөөр ТГСИС-ийн профессор Ж.Бат-Ирээдүй, зураачаар С.Төгс-Оюун нар ажиллажээ. Хэвлэлийн хийцийг Ц.Ганганцэцэг хийсэн байна.

Зохиолч Б.Шүүдэрцэцэг 2002 оноос эхлэн “Хулан”, “Шүрэн бугуйвч”, “Й-мэйлээр илгээсэн сарнай”, “Үйсэн дээрх бичээс”, “Чимээгүй хашхираан”, “Цасан нулимс”, “Зургадугаар сарын цас”, “Сэтгэлийн анир”, “Туужууд” зэрэг тууж, үгүүллэгийн ном туурвиж уншигчдын хүртээл болгожээ. Мөн “Анне Франкийн өдрийн тэмдэглэл”, “Дэлхийн алдартай эмэгтэй зохиолчид” хэмээх ном гаргаж амжсан байна. “Шүрэн бугуйвч” тууж нь кино болж, англи хэлнээ орчуулагдаж, “Шүүдэрцэцэг си ди ном” гаргасан байна. “Шүрэн бугуйвч” тууж, “Шүүдэрцэцэг Си Ди”-гээрээ 2007, 2008 оны онцлох ном-ын шагнал дараалан хүртэж, утга зохиолын салбарт 2009 оны “Нийгмийн зүтгэлтэн шилдэг эмэгтэй” -гээр шалгарчээ.

Ж.Ирээдүй

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: