Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Юмжирийн МӨНХ-АМГАЛАН


Мөнх-Амгалан, Юмжирийн, МУИС-ийн Хэлбичгийн Факультетийн Монгол хэл, уран зохиолын анги төгссөн. Хэлбичгийн Ухааны доктор, МУИС-ийн дэд профессор. 1998 онд Монгол улсын Шинжлэх Ухааны тэргүүний ажилтан, 2005 онд МУ-ын Боловсролын тэргүүний ажилтан цол хүртсэн.

1979-1981 онд МУИС-ийн Хэлбичгийн Факультетад цагийн багш, 1981-1985 онд МУИС-ийн ХБФ-д багш, 1985-1988 онд Энэтхэг Улсбн Ж.Неругийн их сургуульд зочин профессор, 1988-1997 онд МУИС-ийн МСС-ийн Хэл шинжлэлийн тэнхимд багш, 1997-2001 онд тус тэнхимийн эрхлэгч, 2001-2004 онд АНУ-ын Индианагийн Их Сургуульд зочин профессор, 2004-2005 онд МУИС-ийн МХСС-ийн Монгол хэлшинжлэлийн тэнхимд багш, 2005- 2009 онд тус тэнхимийн эрхлэгч, 2009 оноос БНСУ-ын Дан гүүгийн Их Сургуулийн Монгол судлалын салбарт зочин судлаачаар ажиллаж байгаа.

Монгол хэлний баймжийн ай, утга судлалаар судалгаа хийдэг. Хэлшинжлэлийн түүх, ерөнхий хэлшинжлэл, хэлний логик, хэлнүүдийн нийтлэг шинж, зэрэгцүүлсэн хэлшинжлэл, орчин цагийн монгол хэл заадаг.

1979 онд “Орчин цагийн монгол хэлний тийн ялгалын утгазүйн харьцаа” сэдвээр магистар, 1993 онд “Орчин цагийн монгол хэлний таамаглах баймж чанар” сэдвээр Ph.D , 1997 онд “Орчин цагийн монгол хэлний баймжийн ай” сэдвээр Хэл бичгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.

“Хэлний шижлэлийн удиртгал” 1980, “Орчин цагийн монгол хэл аялгуу” 1984, “К.Маркс, Ф.Энгельс, В.И.Ленин хэлний тухай” 1984, “Монгол бичиг өөрөө сурах бичиг” 1995, “Монгол хэлний энгийн өгүүлбэр, эхийн онол-практикийн зарим асуудал” 1995, “Орчин цагийн монгол хэлний баймжийн ай” 1996, 1998, зэрэг нэг сэдэвт зохиол дангаар болон хамтран бичиж хэвлүүлсэн.

Эрдэм шинжилгээний үгүүлэл 80 гаруй, сурталчилгааны үгүүлэл 20 гаруй, номын шүүмж 6, эрдэм шинжилгээний илтгэл 32 бичиж , 20 гаруй ном эмхэтгэж, 20 гаурй ном товхимол хянан тохиолдуулж,  80 шахам бүтээл орчуулан хөрвүүлж, олон арван эрдэм шинжилгээний бүтээл удирдаж, эрдэм шинжилгээний 7 төсөлд оролцжээ.

вог нэр:
Юмжир Мөнх-Амгалан
Төгссөн сургууль:
МУИС, Хэл бичгийн факультет
Мэргэжил:
Монгол хэл, уран зохиолын багш
Эрдмийн зэрэг, цол:
Хэлбичгийн шинжлэх ухааны доктор, дэд профессор
Албан тушаал:
Монгол хэлшинжлэлийн тэнхимийн эрхлэгч
Шагнал:
1998   Шинжлэх ухааны тэргүүний ажилтан
2005   Боловсролын тэргүүний ажилтан
Ажилласан байдал:
1979-1981   МУИС, Хэл бичгийн факультетад цагийн багш
1981-1985   МУИС, Хэл бичгийн факультетад багш
1985-1988   Ж. Неругийн их сургуульд зочин профессор
1988-1997   МУИС, МСС, Монгол хэл шинжлэлийн тэнхимд багш
1997-2001   МУИС, МСС, Монгол хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч
2001-2004   АНУ, Индианагийн Их сургуульд зочин профессор
2004-2005   МУИС, МХСС, Монгол хэл шинжлэлийн тэнхимд багш
2005-одоо   МУИС, МХСС, Монгол хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч
Судалгааны чиглэл:
Монгол хэлний баймжийн ай
Утга судлал
Заадаг хичээл:
Хэл шинжлэлийн түүх
Ерөнхий хэл шинжлэл
Хэлний логик
Хэлнүүдийн нийтлэг шинж
Зэрэгцүүлсэн хэл шинжлэл
Орчин цагийн монгол хэл

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: