Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Хэл соёлоо хэрхэх билээ?


Монгол улс сэргэн мандаж байна уу ширгэн доройтож байна уу гэдгийг харийн иргэд бичиг үсгийн соёлоос хардаг гэнэ. Үнэндээ ч төрлөх хэл, үндэсний бичиг соёлоо гээж орхивол улс орон урагшлан хөгжих биш уруудан доройтохын дохио болно. Харийн эрхшээлд дөнгөж оронгуут хамгийн эхэнд монгол бичгийг цаазалсан түүх бидэнд бий.

Эх орончид маань мартсан бүхнийг сэргээхсэн тасарсан бүхнийг залгахсан хэмээн зүтгэсээр явсаны буян заяанд монгол бичиг өнөөдөр орон даяар дэлгэрчээ. Оюутан залуус, гадаадад байгаа монголчууд монгол бичгээ гарамгай сайн сурч, ихээхэн дэлгэрүүлж идэвхийлэн зүтгэж байгаа таатай мэдээ ч байна. Их гүрэн Америкийн нийслэл Вашингтон хотноо бидэнд хэл соёлын хичээл заан сургаж байсан Саруулэрдэнэ багш маань монгол хүүхдүүдийн оюуны боловсролд их хөрөнгө оруулалт хийж байдагийг олон хүн шагшин ярьдаг. Тэд хөндлөн биш босоо үсгээр бичихэд та бидний хөгжлийг нь магтан дуулж, даган дууриагаад байдаг гадныхан нүдээ оройдоо гартал гайхаж, ихээхэн хүндэтгэлтэй ханддаг тухай харийн нэгэн эрхэм ам алдсан нь удаатай.

Хөндлөн үсгээр бичихэд Эрхүүгийн согтуу буриад байна гэж тоглоом шоглоом хийдэг тухай явган шог бий. Цаг түүхийн ачааг нуруундаа үүрч явдаг их хүмүүс гэж бий. Тэдний төлөөлөл хэсэг залуус наран ургах зүгт монгол бичгийг түгээн дэлгэрүүлэхэд ихээхэн анхаарах болжээ. Дорнод, Баянхонгор аймагт монгол хэл бичгийн соёлыг идэвхийлэн дэлгэрүүлж байна. Эртний өв соёлоо тэр чигт нь хадгалсан эрин үед өвлөн ирсэн зүйлсийн дээд нь монгол бичиг билээ.

Манайхан гарын үсгээ монгол бичгээр зурах нь элбэг болж. Одоогоос 23 жилийн тэртээ ардын уран зохиолч Тангадын Галсан гуай ардчилсан хувьсгалын эх орон Кубад явж байжээ. Гаванн хэмээх 25 давхар клубт орж. Хүн сийрэг хөл хөдөлгөөн багатай байна гэнэ. Гэтэл тээр дор шавар дагзанд бум бужигнаж түм түчигнэж байжээ. Ямар учиртайг сонирхон очиход олон түмний хайр хүндлэлийг хүлээсэн суутнуудыг гарын үсэг ханан дээр нь зурайж байв гэнэ. Латин америкийн оронд хувьсгал хийсэн Гаварь, Фидил Кастро, Эрнист Хэмингуэй зэрэг суутнууд плов зооглож, пиво уудаг уг газрын ханан дээр нь гарын үсэгээ зурсан байжээ. Энэ нь үйлчлүүлэгчдийг татах хүчин болж, жижигхээн байшинд дээдсүүд зочилох болж. Тангадын Галсан гуай ханан дээрх гарын үсэгнүүдийг сонирхон суутал монгол бичгээр бичсэн гарын үсэг олноос онцгойрон нүдэнд тусчээ. Ёстой л нөгөө улсын их наадамд олон түмэн адуун дундаас өөрийн алдсан унаган жороо адуугаа олж харсан мэт санагдсан гэдэг. Уг гарын үсгийн эзэн утга зохиолын их судлаач Хасбаатар гуай байжээ. Галсан гуай ч жигтэйхэн олзуурхан өөрийнхөө гарынхаа үсгийг зуржээ. Тэгсэн уг газрын эзэн та өөрийгөө зурчихлаа одоо өөрийнхөө нэрийн бичнэ үү гэж. Галсан гуай мушийнгаа энэ чинь миний гарын үсэг гэтэл гадаад эрхэм гайхаж шагширсаар хоцорсон гэдэг. Миний монгол бичиг ийм агуу ажээ.

Манайхан нэг үеэ бодвол эх хэл соёлоо дээдлэх болжээ. Зарим зохиолчид номныхоо шилийг монголоор бичдэг болж. Тэр ч байтугай томоохон аж ахуйн нэгжүүд монгол бичгээ дээдлэн залж хоймортоо сүслэн залсан нь ч бий. АПУ, Хаан банк Хас банк зэрэг томоохон компаниудаар ороод нэг хараарай. Ханаараа дүүрэн таталган, гүйлгэн урлан бичээсүүдийг тавьсан байх вий. Худалдаа арилжааныхан шошгоо мөн монгол бичгээр бичдэг мода дэлгэрээд байгаа сурагтай. Үгүй бол энэ чинь монголынх биш халимагийнх байна хэмээн харийнхан тохуурхаж худалдаж авахаа больсон гэнэ билээ. Өнөөдөр хүн бүхэн л хямралын тухай үглэж, толгой сэгсэрч, духаа үрчийлгэх болж. Үнэндээ эдийн засаг хямарч байгаа хэдий ч энэхүү хямралаас илүүтэй иргэдийн сэтгэлгээ хямарчихаад байгаа нь харамсалтай.

Хямралын тухай амтай бүхэн ярьж бичсээр байгаад ард иргэдээ сэтгэлгээний, оюун санааны хямралд түлхчихээд байна уу гэлтэй. Монголд бүхий л зүйл болохгүй бүтэхгүй байгаа мэт ярихаа хэзээ болих вэ та минь.

Монгол бичиг төр засгаас сохор зоос горьдолгүй унших бичигтэй, үзэх тольтой, цаашлаад бүр цахим хувилбарт шилжээд байна. Монгол Улсын төрийн хэл нь монгол хэл, монгол улсын төрийн бичиг нь монгол бичиг юм хэмээн оруулж болох хэмжээнд хүртлээ эх хэл соёл минь эрдэмтэн мэргэдийнхээ ивээлээр өөдөө тэмүүлсээр байна. Ном соёл эрдэм сөнөж байгаа газар үндэстэн сөнөдөг гэх.

Тэгвэл бид төрөлх хэлээ, монгол бичгээ хэрхэн өвлөж, хэрхэн үлдээх вэ. Монголчууд өнө эртнээс нааш Ганжуур Данжуураа хэвлэж ирсэн хэвлэх үйлдвэртэй түмэн. Энэ уламжлал өнөөдөр өргөжиж ном судрыг дэлхийн түвшинд хэвлэх болжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын ивээл дор айл бүхэнд ухааны өв болох дэлхийн сонгодог бүтээлийн 50-н ботийг хэвлэсэн билээ. Энэ номноос дэлхийг бүхэлд нь таньж болохыг эрдэмтэд хэлж байна. Түргэн эргэлттэй түрхэн зуурын зүйл биш, насан туршийн хэрэглээ болох нандин зүйлийн нэг болж чадсан.

Өнөөдөр хүн бүхэн л Оюутолгой Тавантолгойн ордын талаар ярилцан хэлэлцэж, марган зөвшилцсөөр. Хэдийгээр та бидний амьдралд өөрийн үр өгөөжөө хүртээх хэдий ч яах аргагүй дундарч дуусах зүйлс. Харин дээрх 50-н боть улам бүрийд ундрах зүйлс аж. Ном үзээд урам зориг улам оргилж байдаг улс бий. Хятад Япон зэрэг азийн хэдэн орон дүрс үсэгнээс салаагүй байхад харин бид тод үсэг уйгаржин бичиг соёмбо үсгийг өөрсдөө зохион амьдралд нэвтрүүлсэн түүхтэй. Бичиг соёлын ухаанаар бид холоо тасарсан морьд шиг улс шүү дээ хэмээн нэгэн сэхээтэн хуучилж байсан. Дэлхийн хоёр зуу шахам улс орон бүгд л өөрийн гэсэн бичиг соёлтой. Бичиг үсэг бий болоод хорь гучин жилийн нүүр үзэж байгаа улс орон ч бий. Харин миний монгол 2000 жилийн бичгийн дурсгалтай, өөрөөр хэлбэл Неругийн хэлснээр номт таван үндэстний нэг билээ.

Үдийн нарнаас эх газар луугаа бууж буй нарны цацраг мэт босоо бичигтэй билээ бид. Толгойгоо дандаа тэгье тэгье хэмээн дохиж байгаа юм шиг харагддаг сайхан бичиг хэмээн Бямбын Ренчин багш дуу алдсан удаатай. Тухайн үгэнд байгаа утгыг бичихдээ дүрс болгон гаргаж ирдэг уран бичлэг билээ. Монголын түүх өв соёлыг судалж асан эрдэмтэн Владимирцов “Энэ монголчууд чинь хүн болгон нь гүн ухаантан шиг сэтгэж яруу найрагчийн түвшинд ярьдаг ард түмэн байна, ийм ард түмэн дэлхийд ховор” хэмээн шагшиж байсан гэдэг.

Монгол бичгийн гайхамшгийг үнэнхүү танисан гадны зарим эрдэмтэд монгол бичгээр бичдэг байх жишээтэй. Харин бидний залуус монгол бичгээ мэдэхгүй хирнээ харь хэлийг шүтэх нь элбэг болжээ. Харийг сохроор шүтэж яваа улс усан нүднээс билгийн мэлмийд шилжсэн үед эзэн Чингисийн удмаараа бахархах омог огшдог ажээ. Яг л худгийн хийгээд далайн мэлхийтэй адил. Хүн гэгч амьтан олон араншинтай, олон үзэлтэй байдаг шиг мэлхий хүртэл хоёр янз байдаг гэнэ. Худгийн мэлхий өөрийнхөө худгийг далай хэмээн сэтгэдэг бол, далайн мэлхий далай мэт сэтгэдэг аж. Баялаг хийгээд дэлхийд гайхагдсан хэл соёл, бичиг үсэгтэй монгол түмэн минь төрлөх нутгаа, эх хэл соёлоо хэрхэн хадгалж, хэвээр нь авч үлдэх вэ.

“Өнөөдрийн Монгол” сонинд гарсан бичвэрийг гого дот ком сайтаас авлаа.

Advertisements

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: