Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Д.Данзан: “Уйгуржин” гэгддэг Монгол бичгийн гарал үүсэл


Хойд цэнхэрийн агуйгаас олдсон тэмдэглээсүүд, Булган аймгийн Бүрэгхангай суманд 1983 хүннүгийн булшнаас олдсон зоос, Ухуань нарын хөшөө зэргээс хархад эртний нүүдэлчид 9-10 төрлийн бичигтэй байж гэж таамагладаг юм байна.  Вэй, Суй улсуудын сударт Тоба нар шинээр бичиг зохиож, Сүмбэ хэлээр олон ном бичсэн тухай тэмдэглэгдсэн байдаг. Харамсалтай нь тэр номууд олдоогүй. Кидануудын их бичиг 1000 гаруй тэмдэглэгээтэй байсaн, Зүрчид удалгүй Киданы их, бага бичгийг дуурайж өөрсдийн их бага бичгийг зохиосон байна.

Зарим нэг асуудлууд гарч ирээд байдаг. Эдгээр нь, Уйгурууд яг босоо бичигтэй байсан уу? … Монголчууд уйгуруудаас биш харин шууд арамэй, согд нараас бичгээ авсан байж болох таамаглал гаргаж байдаг болов уу? Ер нь уйгуруудаас хамаагүй өмнө монголчууд бичигтэй байсан болох магадлал бас байна. Уйгурууд бол нилээн сүүлд яг энэ нэрээрээ сонсогдож бичигдэж эхэлсэн хүмүүс.

Арамэй үсгээс согд үсэг үүссэн гэдэг. Арамэй согд хоёрын хооронд бас ялгаа бий болов уу. Арамэйг түрэгүүд, согдыг уйгарууд хэрэглэсэн болов уу.

Монголын нутагт байсан нүүдэлчид согд бичигтэй танилцаж эхэлсэн нь 4-5 р зууны үед байх. Ялангуяа Турфан, Шинжаанд бол бүр их дэлгэрч байсан, мэдээж худалдаа наймаа хийхэд согд бичгийг хэрэглэдэг л байсан байж таарна. Мани шашин монгол нутагт дэлгэрэх үед л согд бичиг орж ирсэн байх. Тэгэхээр Сянбийн Тоба Вэй улсуудын шинэ бичиг гээд байгаа нь согд бичиг байх. Нирун нар энэ үед согд бичигтэй танилцсан л байж таарна. Нүүдэлчдийг бичигтэй байсан гэх сурвалжууд ховор. Модон дээр хэрчлээс тэмдэг тавьж мэдээ хадгалдаг, эсвэл дайтахдаа цэргийнхээ тоог хонины хорголоор тооцоолдог, өвс шүлждэг гэх мэтээр бичсэн байдаг юм.

Бас нэг өөр асуудал бол, тэр үед өргөн дэлгэр байсан хятад ханзыг авалгүй заавал уйгур авсан нь ямар учиртай вэ? Ханз хэрэглэнэ гэдэг чинь хэлээ бүр солино гэсэн үг. Уйгур хэлэнд тэр үед 18 үсэг (сүүлд 21,23 болсон) байсан. Тэр үсгүүд монгол хэлийг авиалан дуурайхад хамгийн ойр байсан хэрэг. Нэгд, хятад хэл авиа зүйн хувьд монгол хэлнээс тэс ондоо, хоёрт дүрс үсэг зохиосноос авиа дуудлагийг тэмдэглэх нь илүү амар. Уйгуруудаар том албан тушаалаа гүйцэтгүүлж байсан, соёлын хувьд уйгурууд торгоны замыг эзлэн 200-300 жил байсны хувьд перс, араб, энэтхэг соёлын нөлөөгөөр асар их зүйл хуримтлуулж чадсан. Монголчууд Хятадад удаа дараа олон зуун жил болж байсан ч хятад соёлыг аваагүй нутаг буцсан шүү дээ.

Д.Данзан / яруу найрагч, сэтгүүлч, СГЗ/

Advertisements

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: