Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Мөнхжаргалын БАЗАРРАГЧАА


Базаррагчаа, Мөнхжаргалын, УБДС-ийг төгссөн. Хэлбичгийн шинжлэх ухааны доктор, МУИС-ийн Монгол хэлшинжлэлийн тэнхимийн багш, 1992 онд Монгол Улсын Боловсролын Тэргүүний ажилтан, 2002 онд Алтан гадас одон, 2005 онд Шинжлэх Ухааны Тэргүүний ажилтан цол хүртсэн.

1967-1972 онд дунд сургуульд багш, 1972-1986 онд УБДС-д багш, 1986-1990 онд Багш нарын мэргэжил дээшлүүлэх Институтэд заах аргач багш, 1990 оноос хойш МУИС-д багшилж байгаа.

Монгол хэлний түүхэн бүтээвэр, өгүүлбэрийн утга найруулга судалдаг. Өгүүлбэр судлал, эх судлал, түүхэн бүтээвэр зүй, хэлний гүн ухааны хичээл заадаг.

“Монгол хэлний авиа сэлгэх ёс” 1987, “Монгол хэлний өгүүлбэр” 1987, “Монгол хэлний үгийн гарлын мөшгих нь”, 1,2, 1996, “Орчин цагийн монгол хэлний энгийн өгүүлбэр” 1993, “Монгол үгийн гарлыг мөшгих нь” 3,4 1995, “Ажнай” 1996, “Эртний монгол хэлний үгийн бүтэц, түүний зарим онцлог” 1997, “Монгол хэлний үйлийн тийн ялгал” 1998, “Утгын чуулган” 2002, “Монгол хэлний сүегэр ба найруулбарын тухай” 2003, “Эртний монгол хэлний үгийн бүтэц, түүний зарим онцлог” 2006, “Монгол хэлний өгүүлбэр судлал” 2005 зэрэг томоохон хэмжээний ном бүтээл туурвисан. Мөн товхимол гарын авлага 16, сурах бичиг 18, судалгааны үгүүлэл 120, шинжлэх ухааны хялбарчилсан сурталчилааны үгүүлэл 44, заах аргын өгүүллүүд 24-ийг бичиж 40 гаруй бүтээл хянан тохиолдуулж, 30 орчим илтгэл хэлэлцүүлж, дэд докторын зохиол зориулсан шүүмж 30 орчимыг бичжээ.

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: