Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Д.Батбаяр: “Үндэснийхээ бичгийг сурахгvй гэдэг үндэстэн бол ганцхан монголчууд”


PDF
E-mail
-Үсэг бичгийн ач холбогдлын талаар эхэлж асууя гэж бодлоо. Хэрэглэдэгээс л биш vvний талаар огт бодож байгаагvй юм байна?

Д. Батбаяр: – Хvн хэлээр єєрийгєє илэрхийлдэг. Харин тэр илэрхийллийг юугаар тэмдэглэх вэ гэхээр мэдээж vсэг бичгээр. Тэгэхээр vсэг гэдэг чинь єєрєє их олон зуун жилийн тvvхтэй.Хад чулуун дээр, ном судар дээр Монголчууд байшин барилга бvтээхээсээ илvvгээр гайхамшигтай ном судар vлгэр домог, дуулал ерєєлєє бичгээр тэмдэглэж vлдээсэн байдаг. Дэлхий дээр”МЄНХ ТЭНГЭРИЙН ХVЧИН ДОР ” гэсэн тамга Монголд л бий.1260-аад оны vед манайхаас Францруу илгээж байсан захидал мєн энэ тамгын дардас, босоо бичигтэй байдаг. Тухайн vед Монголчууд бид дэлхий дахинаа нэрээ дуурсгасан хvчирхэг орон байсан учраас энэ босоо бичиг дэлхийд нийтлэг хэрэглэгдэж байсан байна. Манайх єнгєрсєн хугацаанд манжууд, орос гээд их олон хувьсалд орсон гэж болно. Гэвч бидний уламжлалт зvйлс их баялаг болохоор одоог хvртэл оршоод л байна.Одоо дэлхий дахин харин босоо бичиг гэхээр гайхаад байна.Одоо бvх vндэстэн салангид хэвтээ vсгээр бичиж байхад манай уйгаржин бичиг шиг vгийн vндэсийг хєнддєггvй залмал хэлбэрээр бичдэг соёл манайд л байна.

Энэ жилийн цагаан сарын vеэр би АНУ-ын Индиана мужид vзэсгэлэн гаргахад хураангуй сайхан бичиг байна, танайд хэзээ ийм бичиг vсэг байсан юм, яагаад одоо хэргэлдэггvй юм, тvргэн хугацаанд сурч болох уу зэрэг их олон асуултыг надад тавьж байсан.

-Монгол бичгийн гарал vvслийг хvмvvс тэр бvр мэддэггvй. Судлаачид их олон санаа дэвшvvлдэг юм билээ?
-1224 оны 5 мєр босоо бичгээр бичсэн Чингис хааны чулууны бичиг байдаг юм. Чингис хаан, Есvхэй баатар гээд тус тусад нь биччихсэн байдаг. Энэ бол хамгийн анхны уран бичлэгийн vнэт дурсгал. Ер нь Монголчууд 1200 он хавьцаа Монголын нууц товчоо зэрэг vнэт бvтээлvvдийг хамааруулж vздэг ч энэ бол оргил vе.Vvнээс ємнє 100 гаруй жилийн ємнє монголчууд хэл соёлын хувьд асар их баялагтай бичээстэй байсан гэждэлхийн монгол судлаачид vздэг юм билээ.Яг одоогоор босоо бичгийн гол эх сурвалжийг Чингисийн чулууны бичиг гэж vзэж байна.

Бидний vед буюу 90 оны vеийн хvvхдvvд ихэнх нь монгол бичиг заалгасан. Багшаасаа монгол бичгийн vvслийн талаар их гоё домог сонсож байсан ч одоо орос vлгэртэй хольчихжээ. Миний буруу. Домог єгvvлбэл ?
-Хубилайн хааны vеийн нэг домог бий. Бvсгvй хvнтэй холбоотой. Монгол бичиг єєртєє эмэгтэй хvний шинж байдлуудыг багтаасан байдаг юм. Гэзэг, шилбэ, нуруу, гэдэс гээд тулгар эмэгтэйн домог гэж ярьдаг юм. Энэ бол домог шvv дээ. Монгол бичгийн гарал vvсэл одоо ч нууцлаг хэвээрээ байдаг. Хятадын ханзны хувьд ч бас шувууны мєрнєєс vvссэн гэх боловч бас л шинжлэх ухаан талаасаа нууцлаг хэвээрээ.Уртын дуу монгол бичиг морин хуур гээд монгол ахуй хоорондоо энэ сэтгэлгээгээ, монгол хvнээ энэ байгалиа, ухамсраа илэрхийлж байдаг юм.

Дэлхийн бичиг vсгvvд A В С юмуу А Б В гээд эхэлдэг бол монгол бичигт тэгэлгvй бvх эгшиг vсгээ эхэлж хэлдэг. Гайхамшигтай. Уртын дуу дуулах гэж байгаа юм шиг эхэлж бvх эгшигээ дуудчихаад дараа нь гийгvvлэгчvvдээ хэлдэг. Тэгэхээр бvтцийн хувьд бол монголын vсэг европт бол шрифт калиграф гээд янз янзаар нэрлэгддэг. Монгол бичгийн бас нэг даву тал нь нутгийн аялгуу тэмдэглэдэг. Их эзэн Чингисийн vед бид єргєн уудам нутгийг эззлж байлаа шvv дээ. Энэ vед ард тvмнээ хооронд нь тєвєггvй ойлгуулдаг байхын тулд нутгийн аялгууг хэлэндээ тэмдэглэж эхэлсэн байна. Жишээлбэл Є О, У V, Ш С зэрэг дуудлага тєстэй vсгvvдийг нэг vгээр тэмдэглээд хоорондоо ойлголцдог байсан байна. Хэдийгээр энэ орчин vеийн хvнд жаахан бэрхшээлтэй мэт боловч энэ нь олон vндэстэн ястнуудынхаа авиаг тэмдэглэхийн тулд хийсэн ухаалаг зvйл байгаа юм. Алтан дундаж гэж хэлж болно.

Ийм ч учраас мянга гаруй жилийн настай бичиг байгалийн урт удаан шалгуурыг даван одоо амьд байж байна гэдэг бол монгол ахуйтай холбоотой юм. Хубилай хаан Пагва ламыг дэргэдээ авч Тєвдийн эвхмэл бичгээс эх аван Дєрвєлжин бичгийг зохиож, тєрийн бичиг болгох гэж vзсэн шvv дээ. Тэр vедээ л хэрэглэгдэж байгаад хааныг насан эцэслэхэд устчихсан. Энэ бичиг одоо ганцхан тамганд л vлдэж. Манжууд манай бичгийг єєрчлєх гэж гучин жил ноцолдоод дийлэлгvй, урд хойно нь ганц хоёр цэг тавьсан болоод Манж vсэг гэж гаргасан. Гэтэл одоо манж бичиг битгий хэл улс орон нь єєрєє дэлхийн тvvхнээс арчигдчихсан байна шvv дээ. Тийм ч учраас монгол бичгийг євєр монголчууд, буриадууд хараад хэдийн мэдэхгvй ч ерєнхий байдлаар нь ойлгоно. Тэр ч бvv хэл калиграфыг хараад дvрсээр нь энэ нэг тэгсэн vг юм болов уу гэж тааж болдог. Тэгэхээр монголчууд бид калиграфын урлагийн асар их тvvх баялагтай ард тvмэн юм. Ер нь бичиг болгон хvнд ямарваа нэг сэтгэгдэл тєрvvлж байдаг. Японы эрдэмтэд манай монгол бичгийг, бичихэд ямар сайхан эвтэйхэн бичиг вэ гэж уулга алдаж байсан.

-Монгол бичгээ тєрийн бичиг болговол…?
-Одоо цагт нийгмээ дагаад, эсвэл нийгмээсээ болоод ч юмуу монгол хvнд єєрсєддєє байгаа нарийн нандин зvйлээ мэдрэх мэдрэмж нь алга болчихож. Уламжлалт зvйлээ таньж мэдэхгvй хэрнээ дэлхий гэж тэмvvлж байгаа хvмvvс єєрсдєєсєє холдоод л байна гэсэн vг. Монгол хvн дэлхийн тvvхэнд бас нэг зvйлээрээ тэмдэглэгдэх гээд байх шиг байна. Гэхдээ сєрєг талаараа. Юу вэ гэхээр дэлхий дээр єєрсдийнхєє бичгийг, єєрсдийнхєє уламжлалаа сурах уу сурахгvй юу гэж суудаг vндэстэн гэвэл ганц манай Монгол л байна. Єєрийнхєє бичгийг шvv дээ. Хятадууд хэзээ ч ханзаа сурахгvй гэхгvй, Япончууд ч мєн адил би бизнес хийж байгаа болохоор надад хирагана хэрэггvй гэж хэлэх эрх байхгvй. Vvнээс л харахад монголчууд бидний сэтгэхvй асар гунигтай болгож байна. Эхлээд єєрсдийнхєє юмыг сурчихаад дараа нь харин хvний зvйлийг сурч, хєгжvvлнэ vv гэхээс эхлээд хvний юм сурна гэж байхгvй ээ. Єєрийнхєє тєрєлх унаган соёлд ингэж харийн хvн шиг хандаж байгаа нь энэ цаг vеийн бас нэг эмгэнэл. Бид єєрсдийнхєє сэтгэлгээг алдаж байна.Монгол ахуйгаа, монгол бичгээ монгол хvн л дэлхийд гаргана шvv дээ.

-Бидний одоо хэрэглэж байгаа крилл гэдэг чинь Болгар хvний зохиосон vсэг. Яг vнэндээ бол бид Оросыг дуурайж Є, V хоёр vсгийг нэмсэн боловч яг монгол хэлний дуудлагад тааруулж чадалгvй хэрэглэсэн шvv дээ. Энэ крилл бичигт эмхлэж журамлаагvй тvмэн янзын алдаа бий. 1945 оноос хойш их олон эрдэмтэд энэ бичгийг эмхлэх гэж цаг заваа барсан. Одоо vр бvтээл байна уу, байхгvй. Гэтэл бид энэ бичиг рvv хий хошуураад єєрсдийн тєрєлх бичгээ мартаад байхад харин гадныхан бол их айхтар. Жишээлбэл манайд сурч байгаа гадны оюутнууд заавал монгол бичиг заалгадаг.Харин манай оюутнууд ихэнх нь янз бvрийн шалтаг хэлж чєлєє авдаг.Энэ юу гэсэн vг вэ гэхээр монголын залуучуудын сэтгэлгээ хэтэрхий гадагшлаад, гадны л юм бол бvгдийг гоё сайхнаар тєсєєлдєг болчихож. Єєрийн орны гоё сайхныг мэдрээгvй хvн, гадны чамин тансагруу тэмvvлээд яах юм бэ? гэж би гайхаж суудаг юм. Бидний энэ криллээр тэмдэглэж байгаа нь ердєє л завсрын vе. Энэ бол зєвхєн 1945 оноос хойших л боловсрол. Гэтэл мянган жилийн боловсрол гэж байна шvv дээ. Бид vvнийгээ мартаад байна. Монголын нууц товчоо, Хєх судар гаад ямар агуу бvтээлvvд манайд байгаа билээ, ерєєсєє энэ рvv манайхан анхаарахгvй юм. Зvгээр л энvvхэн эндээ ойрны жаран жилийнхээ хємєрсєн тогоонд байсаар байгаад хvнийг уяраадаг, ухааруулдаг, уйлуулдаг сэтгэлгээний хәл нь алдагдчихсан байна гэдгээ ойлгохгvй байна. Хайхрахгvй алдчихаад, дараа нь бидний vр хvvхдvvд vvнийг эргvvлж олж авах гэж асар их цаг хугацаа, хєрєнгє мєнгє зарах гээд байна. Бид ирээдvйдээ асар их гуниг vлдээх гээд байна. Одоо Япон орон англи хэлэнд хэт их нэвтэрснээсээ болж бараг л Англи болох гээд байна. Нэг юманд хэт хошуурна гэдэг энэ. Дэлхийн бичиг vсгийн тvvхэнд хамгийн цэгцтэй товчхон, хамгийн сонирхолтой хэлбэр дvрстэй бичиг бол бидний босоо бичиг байгаа юм. Бид яахаараа заавал ABC эсвэл ханз сурах гээд vйлээ vзэж байдаг юм. Тэрний оронд єєрийнхєє юмыг судалгаатай нь дэлхийд гаргавал дэлхий дахин энэ бичиг vсгийг минь сонирхон сурах болно.

-Монгол бичгийг тєрийн бичиг болгоход саад бэрхшээл юу байна? Тєрийн бичиг болголоо гэхэд орчин vеийн хэлний єєрчлєлтєд хэр нийцэх бол? Сурахад ер нь хvндрэл байдаг шvv дээ?
-Манайхан л сурахад бэрхшээлтэй гэдэг болохоос энэ бол vнэндээ бэрхшээл биш шvv дээ. Бид хvнийг хайрлахыг яг таг заалгадаггvй шиг vсэг бичгийг ч гэсэн мэдрэмжээрээ ойлгох хэрэгтэй. Энэ крилл бичиг дээр ном зохиол уншихад ер нь их европ характер, таг тvг гэсэн хатуу хэллэгvvд мэдрэгддэг юм. Єгvvлбэрийн бvтэц, эмх цэгцийн хувьд босоо бичиг илvv ойлгомжтой байдаг юм. Криллээр бичсэн шvлэг, монгол бичгээр бичсэн шvлэг хvртэл ялгаатай сонсогддог юм. Орчин vеийн хvмvvс л хэрэглээ болгочихож чадахгvй байгаа болохоороо сурахад бэрхшээлтэй гэж шалтаг заадаг юм. Тийм л юм бол яагаад тэр олон ханзыг баашлалгvй сураад байгаа юм бэ? Тэгэхээр Монгол бичиг хуучин биш, харин бидний сэтгэлгээ хєгширч байна гэсэн vг.

-Хоёулаа яриагаа жаахан хєнгєлье. Таны гар их олон удаа зурагтаар гарсан гэсэн?
-/ Инээв / Тиймээ. Миний гар их олон удаа зурагтаар гарсан. Анх Vндэсний телевизээр монгол бичиг зааж байсан даа, тэр vед чи жаахан охин байсан байх.

-Тиймээ, би жаахан байсан. Гэхдээ санаж байна. Нэвтрvvлэг нь эхлэхдээ их гоё аялгуу явдаг байсан нь санаанд vлдэж.
– Тиймээ, зєв.Чоймаа багшийн хичээлээр нэг гар гарч ирээд л бийрэн бичлэг хийдэг байсан даа. Тэр миний гар байгаа юм. Их ч олон гарсан. Харин би єєрєє хамгийн сvvлийн хичээл дээр нь гардаг. Мєн хийлч Дээгийгийн ” Vлэмжийн чанар ” дууны клипэн дээр Данзанравжаа элсэн дээр монгол бичгээр бичдэг хэсгийн гар бас л миний гар байгаа юм. Эзнээсээ олон гарсан байгаа биз. Тэр vед ч сайхан байж. Vндэснийх нь телевиз монгол, бичгээ заагаад л. Одоо харин би энэ тєрийн тvшээдэд их л сэтгэл дундуур явах юм. Монгол ахуйгvй Монгол улс байгаад ч яах юм билээ!!! / Санаа алдав /

Ийнхvv монгол ахуй ханхалсан ” амттай бас харуусалтай ” ярилцлага минь чимээгvйхэн єндєрлєсєн юм. Миний иргэний vнэмлэхэн дээрх гарын vсэг минь монгол бичгээр байдаг. Нэгдvгээр ангиас минь монгол бичгийн амтыг мэдрvvлсэн бага ангийн багшийн, монгол ахуйнхаа тєлєє зvтгэж яваа Батбаяр гуай шиг хvмvvсийн л ач. Харин одооны хvvхдvvд магадгvй насанд хvрэхээрээ гарын vсгээ англиар эсвэл хятадаар бичих байх даа. Vvнийг “VНДЭСНИЙ ЭМГЭНЭЛ” гэлтэй…

Ярилцсан: Л.Мєнхтуяа.
Мянганы Зууч, Дугаар 12/219/

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: