Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

“Математик, монгол хэлний сургалтын залгамж холбоо” сэдэвт лекц


“Математик, монгол хэлний сургалтын залгамж холбоо” сэдэвт лекц

“Математик, монгол хэлний сургалтын залгамж холбоо” сэдэвт лекц. Бага дундын залгамж холбоог сайжруулах, сургалтын чанарыг сайжруулах сурлагын хоцрогдол гаргахгүй ажиллах тухайгаа оролцсон багш нар илэн далангүй ярилцаж зөвлөлдсөн үр дүнтэй зөвлөгөөн боллоо.Зөвлөгөөнд Монгол хэл, математик, бага ангийн нийт 37 багш сурган хүмүүжүүлэгчид оролцож хамтран ажиллах тухайгаа зөвлөлдлөө. Багш Л.Дэлгэрцэцэг, Д.Баярмаа, С.Нарантуяа, Р.Номингэрэл нар “Математик, монгол хэлний сургалтын залгамж холбоо” сэдвээр лекц уншиж, санал бодлоо солилцлоо.

“Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн мэргэжлийн багш нарын зөвлөгөөнөөс гаргасан уриалга

  • Бага, дунд ангийн залгамж холбоог сайжруулж, сурлагын хоцрогдол гаргахгүйн төлөө бүх мэргэжлийн багш нар хамтран ажиллах.
  • Эх хэлээрээ утга төгөлдөр ярьж, монгол хэл, монгол түүх соёлоо мэддэг, түүх соёл, эх хэлээрээ бахархдаг, эх оронч иргэдийг төлөвшүүлэн хүмүүжүүлэхийн төлөө хамтран нэгдэх
  • Хүүхдэд математикийн стандартыг эзэмшүүлэх зорилтоор математикийн сургалтыг хязгаарлах биш, тэдний математик сэтгэлгээ, ур ухааныг хөгжүүлэхийн төлөө багш бүр, тэр дундаа математикийн хичээлийг зааж буй мэргэжлийн багш бүр санаачлага гарган ажиллах
  • Тэнхим, секцийн ажлын хүрээнд ажлаа салангид зохион байгуулдгаас бага дундын залгамж холбоонд зөрчил гардаг. Иймээс мэргэжлээрээ ойр дотно холбоотой байж залгамж холбоогоо сайжруулахын тулд сард 1 удаа мэргэжлийн багш нарын уулзалт зохион байгуулж ажиллах нь алдаа, оноогоо ярилцан хамтарч ажиллах боломж бүрдэнэ гэж үзэж байна.
  • Багш нараас гарсан үнэтэй санал зөвлөгөөг хэрэгжүүлж ажиллах
  • Зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийг амжилттай хэрэгжүүлэн хамтран ажиллахыг бүх багш сурган хүмүүжүүлэгчдэдээ уриалж байна

Мэдээг http://www.esurguuli.mn site-aac авлаа

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: